Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 6032

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                      

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Б***** дүүргийн ** дугаар хороо, **дугаар хороолол, * дүгээр байрны ** тоотод  оршин суух,   эрэгтэй, регистрийн  дугаар ****, Х**** овогт Б****  Б*****  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Б**** дүүргийн  * дугаар хороо, Р*********** **** тоотод  барйлах, регистрийн  дугаар ****, С****,****,*****, ХХКомпанид  холбогдох

 

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

 

С****,****,*****, ХХКомпанийн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүний 5 117 434 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А***** нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2014 оны 2 сарын 12-ны өдөр “****,****,**** банк бус санхүүгийн байгууллагаас цалингийн нөхцлөөр 2 500 000 төгрөгийг, сарын 3,1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан юм.Энэхүү цалин барьцаалсан зээлийн гэрээг байгуулах үедээ сарын 3,1 хувийн хүүтэй гэж бодож ойлгоод хийсэн, 2014 оны 7 сараас сарын хүү нь өсч 4,1 хувь болсон мөн сүүлийн саруудад бүр 8,5 хувийн сарын хүүтэй байна.Би зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь төлж байсан ба нийт 973700 төгрөг төлсөн, 8 сарын дараа үлдэгдэл нь 3990413 төгрөг болсон байна.Энэ мэтээр *****,*****,****” банк бус санхүүгийн байгууллага мөнгө хүүлж, намайг хохироосон ззэлийн гэрээ байгуулсан байгааг би мөнгөө бэлнээр төлөх явцдаа мэдлээ.*****,*****,****” банк бус санхүүгийн байгууллагад гэрээ цуцлая гэж хандсан боловч огт хүлээж авахгүй байна.Би энэхүү цалин барьцаалсан зээлийн гэрээг хийхдээ тэдний маркетингийн менежер Т.О**** үгэнд итгэж төөрөгдсөн байна.Мөн энэхүү цалингийн зээл нь Монгол улсын банкны баталсан журам, дүрэмд байдаг юм байна.Би  хүүг 3,1 хувь байна гэж бодож жил хоног сар явах тусам ихэснэ гэдгийг ойлгоогүй эндүүрч гэрээ хийж цалингаа барьцаалж зээл авсан байна. 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн  цалин барьцаалсан  зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б**** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх шүүхэд гаргасан талуудын хооронд 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн цалин барьцаалсан  зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шарадлагаасаа татгалзаж, хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 100 000 төгрөгийг Б.Б***** төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Хариуцагч ****,******,***,****  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Б.Б**** 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулж 2 500 000 төгрөгийн цалингийн зээлийг, 12 сарын хугацаатай 3,1 хувийн хүүтэй зээлсэн.Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүнгийн үндсэн зээлийн үлдэгдэл 2 046 153 төгрөг, хүүний үлдэгдэлд 2 643 431 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 427 850 төгрөг нийт 5 117 434 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа  2 017 434 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б,Б***** 3 100 000 төгрөгийг манайд төлөхөөр бид эвлэрэлийн гэрээ байгуулсан тул эвлэрэлийг баталж  өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б,Б***** хариуцагч С****,****,*****, ХХКомпанид  холбогдуулан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч байгууллага Б,Б*****гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 117 434 төгрөг гаргуулах тухай сөрөг  шаардлагыг тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчдын хооронд 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын 2 017 434 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 3 100 000 төгрөгийг Б,Б***** төлөхөөр талууд тохиролцонд эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй  байна.

 

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн сөрөг шаардлагын  дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 64 550 төгрөгийн 50 хувь болох 32 275 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч байгууллагад олгох нь  зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б,Б***** хариуцагч С****,****,*****, ХХКомпанитай 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч байгууллага зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 117 434 төгрөг гаргуулах сөрөг  шаардлагынхаа 2 017 434 /хоёр сая арван долоон мянга дөрвөн зуун гучин дөрвөн/ төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 3 100 000 /гурван сая нэг зуун мянган/ төгрөгийг Б,Б***** С****,****,*****, ХХКомпанид төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 000 төгрөг, ээж, хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 830 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б,Б*****гаас 32 275 /гучин хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулан С****,****,*****, ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.4-д зааснаар захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   З.ДОРЖНАМЖИН