| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07032/и |
| Дугаар | 6057 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 6057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Б**** дүүргийн * дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, Х**** Х**** ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Б***** дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны **тоотод оршин суух, регистрийн дугаар ****, А*** овогт Ё**** С***** холбогдох
Б*** дүүргийн * дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот байрны ашиглалтын зардалд 4 924 680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т**** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х****** ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч *,*** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай *****,********,********* орон сууцны ашиглалт засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Б****** дүүргийн ** дугаар хороонд байрлах, **** ХХКомпанийн барьж ашиглалтанд оруулсан ** дүгээр байрыг түр гэрээний дагуу 2013 оны 9 дүгээр сараас тус байрны инженер шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа бөгөөд дээрх ** дүгээр байрны ** тоот байрны өмчлөгч *,***,*** орон сууц ашиглалтын зардал /халаалт, халуун ус, цэвэр бохир, суурь хураамжуудыг/ 2013 оны 9 сараас 2016 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд төлж барагдуулаагүй байгаа тул үндсэн төлбөр 3 336 556 төгрөг, алданги 1 588 124 төгрөг нийт 4 924 680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *****,********,********* хариуцагч *,***,***од холбогдуулан Б***** дүүргийн **дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот байрны ашиглалтын зардалд 4 924 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч *,***,*** өөрийн өмчлөлийн Б** дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот байрны ашиглалтын зардалын /халаалт, халуун ус, цэвэр бохир, суурь хураамж/ 2013 оны 9 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр 3 336 556 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь *****,********,*********йн санхүүгийн баримт болон Төрийн банкны баримт болон нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж заасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байна.
Иймд хариуцагч *,***,***оос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын үлдэгдэл 3 336 556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин зохигч талуудын хооронд дээрх хуульд заасан зардлын мөнгийг хугацаанд нь өгөөгүй нөхцөлд алданги төлөхөөр тохироогүй байх тул хариуцагч алданги шаардах үндэслэлгүй байна.
Хариуцагч *,***,*** 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцсан байх бөгөөд шүүхэд тайлбараа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцоно гэж заасан байна.
Хариуцагч *,***,*** шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан А******* овогт Ё***** С**** 3 336 556 /гурван сая гурван зуун гучин зургаан мянга таван зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулан *****,********,*********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 588 124 / нэг сая таван зуун наян найман мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 744 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *,***,***оос 34 167 /гучин дөрвөн мянга нэг зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****,********,*********д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН