Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 507

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Журагат хөтлөн,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Т овогт Б-ын П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0044 30271 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Б-ын П нь Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод  төрсөн, 23  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 12 дугаар гудамжны 306 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:УП95102556).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.П нь насанд хүрээгүй хохирогч Л.М-ыг /14 нас 9 сартай байхад нь/ арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Зээлийн 6-18 тоотод 2017 оны 12 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П-: Мөрдөн байцаалтад бүх зүйлээ үнэн зөв ярьсан учраас мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1908 0044 30271 дугаартай хэргээс:

 

1.Насанд хүрээгүй хохирогч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Манай ээж Лхагвасүрэн нь 2016 оноос эхлэн Алтантулга ахтай гэр бүл болж одоог болтол хамтран амьдарч байгаа юм. Энэ хугацаанд 2017 оны 10 дугаар сараас Алтантулга ахын эгчийнх нь хүүхэд гэх  П гэдэг ах манай гэрт хамт амьдарсан. Үүнээс хойш П ах бид хоёр төрсөн ах дүү шиг байсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сараас эхлэн бид хоёр хоорондоо ярилцаад манай гэрт хүнгүй, аав ээжийг байхгүй үед бэлгийн харьцаанд удаа дараа орсон. Гэтэл 2018 оны 3 дугаар сараас эхлэн миний биений юм ирэхгүй байхаар нь би өөрийгөө жирэмсэн болсон байна гэдгээ мэдсэн. Жирэмсэн болсон гэдгээ тухайн үедээ мэдчихээд П ахад би жирэмсэн болсон байна гэж хэлэхэд чи өөрөө л шийд, чиний дураар болъё гэж хэлсэн. Ингээд тухайн үед ээж Лхагвасүрэн, хойд аав Алтантулга нарт жирэмсэн болсон гэдгээ хэлж чадахгүй айж нууж явсан. Гэтэл 2018 оны 7 дугаар сард ээж Лхагвасүрэн намайг чи нэг л таргалаад байна, биений чинь юм ирж байгаа юу гэж асуугаад миний гэдсийг барьж үзээд хөхний толгой гаргаж үзсэн. Тэгснээ чи жирэмсэн болчихсон байна шүү дээ гэж хэлэхээр нь би тийм ээ би жирэмсэн гэж хэлж ээж мэдсэн юм. Ингээд манай ээж бид хоёр ярилцаад миний хүүхдийг авахуулахаар болсон боловч авахуулахаа больж би 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүүхдээ төрүүлсэн юм. Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 6-18 тоотод байсан. Гэртээ ээж, аав хоёрыг байхгүй, хүнгүй үед бэлгийн харьцаанд ордог байсан. Хамгийн анх 2017 оны 12 дугаар сард /хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ бэлгийн харьцаанд орж байсан. Яг хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон гэдгээ санахгүй байна. Олон удаа бэлгийн харьцаанд орж байсан. П миний биед хүч хэрэглэж, намайг хүчиндсэн асуудал байхгүй. Бид хоёр хоорондоо ярилцаад л сайн дураараа бэлгийн харьцаанд ордог байсан. П намайг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. Намайг жирэмсэн болсон гэдгийг П мэдээд чи өөрөө л мэд, чиний аясаар болъё, хэрвээ хүүхдээ гаргавал би чамаас салахгүй та хоёртой хамт амьдарна гэж хэлж байсан. Намайг айлган сүрдүүлж, дарамталж, хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж байсан зүйл байхгүй. Бид хоёр бие биендээ дасаж, нэг нэгэндээ хайртай болсон учраас бэлгийн харьцаанд ордог байсан. Бид хоёр дотно харьцаатай, бие биедээ хайртай ч гэсэн ээж, хойд аав нартай гэрт хамт байх үедээ ах дүү хоёр шиг л байдаг байсан. Би П-той бэлгийн харьцаанд орохоос өмнө хамгийн анх 2015 оны 12 дугаар сард санаж байна, энэ үед миний төрсөн аав Дугарбаатарын АМ-үвшин намайг хүчиндэж байсан. Энэ асуудлаар 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаж шалгуулаад манай аав 2017 онд 19 жилийн хорих ял авч байсан. Өөр хүнтэй урьд өмнө бэлгийн харьцаанд орж байгаагүй юм. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1691 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. 2015 оны 12 дугаар сард би төрсөн эцэг АМ-үвшинд хүчиндүүлсэн. Энэ үед цагдаад хандахад надад шинжээч томилж шүүх эмнэлэгт үзүүлэх үед дүгнэлтэд дурдагдсан бэлгийн замын халдварт өвчин надад болон аав АМ-үвшин нараас илэрч байсан. Тэгэхээр тухайн бэлгийн замын халдварт өвчинг аав АМ-үвшин надад халдаасан. Би аав АМ-үвшинд хүчиндүүлж, тухайн бэлгийн замын халдварт өвчинг авсан гэдгээ мэдээд 2016 онд гэрээр 3 удаа тариа хийлгэж байсан болохоор уг шинжээчийн дүгнэлттэй танилцаад дүгнэлтэнд дурдагдсан уг бэлгийн замын халдварт өвчин эдгээгүй байгаа юм байна гэж ойлгож байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дугаар тал),

 

2. Насанд хүрээгүй хохирогч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн:

“...Би хүүхдээ П-ийн л хүүхэд гэж бодсон. Шинжилгээний хариугаар П-ийн хүүхэд биш байна гээд гараад ирлээ. Тийм болохоор яг хэний хүүхэд гэдгийг нь мэдэхгүй байна. Би 2018 оны 01, 02 сарын үед шоудаж явж байгаад танихгүй нэг залуутай хороололд бэлгийн харьцаанд орж байсан. Тэр залуугийнхаа нэр, утасны дугаар, одоо хаана байдаг гэдгийг мэдэхгүй. Тухайн үед надад өөрийнхөө нэрийг Око л гэж хэлж байсан. Өөр зүйлийг би мэдэхгүй. Энэ залуу надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Тухайн үед согтуу байсан учраас хороололын аль буудалд орсон гэдгээ ч санахгүй байна. Мөн Око гэдэг гэж л танилцуулж байсан. Энэнээс өөр мэдэх зүйл надад байхгүй. Намайг уг залуутай бэлгийн харьцаанд орсон гэдгийг хэн ч мэдэхгүй. Надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Би Сүхбаатар аймагт ээжтэйгээ хүүхэдтэйгээ амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 130 дугаар тал)

 

3. Гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

“...Миний төрсөн эмэгтэй дүү Лхагвасүрэн нь 2016 оноос эхлэн Алтантулга гэдэг залуутай Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 6-18 тоотод хамтран амьдарч байгаад 2018 оны 5 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 39 задгай хаягт амьдарч байгаа юм. Миний дүү Лхагвасүрэн нь өөрөө 3 хүүхэдтэй, Алтантулгаас хүүхэдтэй болоогүй. Алтантулга нь миний дүүтэй хамтран амьдрах цагаасаа эхлээд өөрийнхөө төрсөн эгчийн хүүхэд гэх П гэдэг хүүхэдтэй хамтдаа амьдарсан.

2018 оны 6 дугаар сарын сүүлээр манай төрсөн дүү Наранбат надад хэлэхдээ М- нэг л бишээ, таргалаад их сонин байна, жирэмсэн болчихсон юм бишүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би арай үгүй байлгүй дээ гэж бодоод М-аас энэ талаар асуугаагүй орхисон. Тэгтэл 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай эгчийн хүүхэд нас бараад бид нар гэрт нь байж байтал М-ын ээж Лхагвасүрэн надад би нээрээ М-ыг аваад эмнэлэгт орно гэж хэлэхээр нь би гайхаад яасан юм бэ гэж асуухад М- жирэмсэн болсон байна, 5-6 сартай юм шиг байна, Эх нялхасын эмнэлэгт хүүхдийг нь авахуулах гэж байгаа гэж хэлсэн. Ингээд би юу яриад байгаа юм, эцэг нь хэн юм гэж асуухад Лхагвасүрэн надад хэлэхдээ М- харин хэнээс хүүхэдтэй болсон гэдгээ хэлэхгүй нуугаад байна гэж хэлсэн. М-ын хүүхдийг ч авахуулаагүй явж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр М- төрж 3.7 кг охинтой болсон. М-ыг төрснийх нь дараа буюу 2019 оны 01 дүгээр сард би М-тай уулзаад хүүхдийн чинь эцэг хэн юм, одоо чи үнэнээ хэл, ямар учиртай юм бэ гээд загнах аястай асуухад П-ийн хүүхэд гэж надад хэлсэн. ...М- 2003 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. Одоо 15 настай. Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн 8 дугаар ангид сурч байсан, 8 дугаар ангиа төгсөөд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс сургуулиасаа гарчихсан. М-ын хүүхдийнх нь төрсний гэрчилгээг одоог болтол аваагүй байгаа. М-аар өөрөөр нь овоглоод төрсний гэрчилгээг нь авчихъя гэхээр насанд хүрээгүй хүүхэд болохоор болдоггүй юм байна лээ. ...П нь М-ын биед хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон эсвэл өөрсдөө ярилцаад сайн дураараа бэлгийн харьцаанд орсон талаар би мэдэхгүй. М-ыг 15 настай гэдгийг П мэдэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

4. Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 3 хүүхэдтэй. Манай том охиныг М- гэдэг юм. М- огцом таргалаад байхаар нь би 2018 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо 39 задгай хаягт байрлах гэртээ байж байгаад М-ад чи яагаад л таргалаад байна даа гэж хэлтэл М- мэдэхгүй ээ ээжээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэдсэн дээр нь дарж үзээд хөхнийх нь толгойг гаргаж хартал хөхний толгой нь бор өнгөтэй болсон байсан. Тэгээд би чи жирэмсэн болсон байна гэж хэлэхэд миний өөдөөс юу ч хэлээгүй, дуугарахгүй байсан. Ингээд би М-ыг дагуулаад 2018 оны 5 билүү 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр дагуулж очоод Эход харуулсан чинь М-ыг жирэмсэн болсон байна, 20-21 ниделтэй, их томорчихсон байна, хүүхдийг авахуулах боломж байхгүй, харьяа дүүргийнхээ хорооны өрхийн эмнэлэг дээр очиж жирэмсний хяналтандаа ор гэж хэлсэн. Ингээд энэ өдрөө гэртээ ирээд яах учраа олохгүй би нөхөр Алтантулгад энэ тухай хэлж чадаагүй, бид нартай хамт амьдардаг П-ид дүү чинь жирэмсэн болчихсон байна, яах вэ, хэний хүүхэд юм бэ гэж асуухаар хэлэхгүй байх юм гэж хэлсэн. Гэтэл П би таньд 150.000 төгрөг олоод өгье, 150.000 төгрөгөөр хүн амьтанд мэдэгдэхгүйгээр хүүхдийг нь авахуулж болох болов уу, надад тусалж чадах юм энэ л байна гэж хэлсэн. Ингээд надад 150.000 төгрөг өгөхөөр нь намайг зовж явахад охины минь ирээдүйг бодоод өглөө дөө гээд дотроо их баярлаад нааш цааш явах унаандаа зарцуулаад дууссан. ...М- 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эх нялхас дээр төрж 3 кг 450 гр охинтой болсон. ...Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 6-18 тоотод 2008 оноос 2018 оны 5 дугаар сар хүртэл амьдарч байгаад 2018 оны 5 дугаар сард нүүж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 39 задгай хаягт амьдарч байгаа юм. П Хэнтий аймгийн хүүхэд. Улаанбаатар хотод ирээд амьдрах газар байхгүй гээд манай гэрт тус нэмэр болоод амьдарч байсан юм. П нь 2017 оноос эхлэн 2019 оны 01 дүгээр сар хүртэл манай гэрт бид нартай хамтдаа амьдарсан юм. П-, М- хоёр төрсөн ах дүү нар шиг л байдаг байсан. П гэх хүн М-ын биед хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон эсвэл сайн дураараа ярилцаад бэлгийн харьцаанд орсон эсэх талаар М-аас асуухад өөдөөс огт юм хэлэхгүй байгаа юм. М-ыг насанд хүрээгүй 15 настай гэдгийг П мэдэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

 

5. Гэрч Д.Алтантулгын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Лхагвасүрэнтэй 2016 оноос эхлэн хамтран амьдарч гэр бүл болж одоог хүртэл хамтдаа амьдарч байна. П миний төрсөн эгч Алтансүхийн төрсөн хүүхэд байгаа юм.  2019 оны 01 дүгээр сард эхнэр Лхагвасүрэн над руу яриад М- бид хоёр дүү Наранбатын гэрт байна, чи П-ийг дагуулаад хүрээд ирээч гэж хэлэхээр нь яасан юм бол гэж бодоод П-ийг дагуулаад яваад очтол М-ын хүүхэд нь П-ийн хүүхэд гэж байна гэж хэлсэн. ...М- намайг ааваа гэж дууддаг, би ч М-ыг миний охин гэж дууддаг. ...П-ийн ээж нь Хэнтий аймагт амьдардаг. Аав нь Улаанбаатар хотод Хайлаастад амьдардаг гэсэн. Ээж, аав хоёр нь салчихсан хүмүүс байдаг юм. 2017 оноос хойш Лхагвасүрэн, М- бид нартай хамт П амьдарч байгаа юм. Хоорондоо төрсөн ах дүү шиг л бие биендээ анхаарал халамж тавиад л хамтдаа гэртээ тоглох үедээ тоглоод зүгээр л байдаг байсан. М-ыг төрснөөс хойш П хамтдаа гэрт амьдарч байсан. ...Улаанбаатар хотод өөрийнх нь яг төрсөн ах дүү нар нь байдаггүй байсан учраас надтай хамт амьдарч байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

6. Гэрч Г.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:

“... Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд амьдардаг. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байтал төрсөн дүү Алтантулгын эхнэр Лхагвасүрэн надруу залгаад “Манай охин жирэмсэн болоод 2018 оны 11 дүгээр сард төрсөн. Гэтэл охин маань хүүхдийнхээ эцгийг хэн болохыг хэлэхгүй нууж явсаар байгаад бид нарт хүүхдээ танай хүүхэд П-ийн хүүхэд гэдгийг хэллээ. Бид нар төрсөн жоохон хүүхдийнхээ гэрчилгээг гаргуулан авах гэхээр П-ийн бичиг баримт байхгүй болохоор гэрчилгээг нь гаргуулан авч чадахгүй байна.” гэж хэлэхээр нь гайхаад би өөрөө очиж уулзъя гээд Улаанбаатар хотод ирсэн юм. ...Миний хүү Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуульд 7 дугаар анги хүртлээ сураад Өвөрхангай аймгийн Төгрөг суманд сургуульд сурч 9 дүгээр ангиа төгссөн. П дээрээсээ 2 дахь хүүхэд минь байгаа юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23,24 дүгээр тал),

 

7. Гэрч Б.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:

“... Л.М- нь манай төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. 2018 оны 6 билүү 7 дугаар сард би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо 39 задгай хаягт байрлах эгч Лхагвасүрэнгийн гэрт нь яваад ортол М- их таргалсан байдалтай, нэг жирэмсэн болчихсон юм шиг харагдаад байхаар нь тухайн үедээ би өөрөөс нь янз бүрийн юм асуулгүйгээр Лхагвасүрэн эгчид М- их таргалсан харагдаад байна. Жирэмсэн болчихсон юм биш биз дээ гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш нээх удаагүй Лхагвасүрэн эгч М- жирэмсэн болсон байна. Хэний хүүхэд юм гэхээр хэлэхгүй дугарахгүй байна гэж хэлсэн. Үүнээс хойш М- 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эх нялхасын эмнэлэгт төрж 3,450кг охинтой болсон. ...П-, М- нар нь цусан төрлийн хамаатан садангийн холбоотой хүмүүс биш. Манай эгч Лхагвасүрэн 3 хүүхэдтэй. Том хүүхэд нь М- байгаа юм. П нь Алтантулга ахын төрсөн эгчийнх нь хүүхэд нь гэсэн. Миний мэдэхийн Улаанбаатар хотод ажил хийж амьдрах гэхээр амьдрах орон гэр байхгүй гээд 2017 оноос хойш Алтантулга, Лхагвасүрэн, М- нартай хамт нэг гэрт амьдарч байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

 

8.  Шүүгдэгч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн:

“... Би ээжийн төрсөн дүү Алтантулга ахын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 6-18 тоотод 2017 оны 01 дүгээр сараас хойш хамтдаа амьдарсан юм. 2017 оны 12 дугаар сараас эхлэн Алтантулга ахын эхнэр Лхагвасүрэн эгчийн охин М-тай би одоо санаж байгаагаар 4-5 удаа бэлгийн харьцаанд орж байсан санагдаж байна. Ямар ч байсан 2017 оны 12 дугаар сар, 2018 билүү 2 дугаар сард мөн бэлгийн харьцаанд орж байсан. Тэгтэл 2018 оны 03 дугаар сард М- надад би жирэмсэн болчихсон байна гэж хэлэхээр нь би юу ч дугараагүй чимээгүй өнгөрсөн. Ингэж явсаар байгаад 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр М- төрж охинтой болсон юм. ...Бид хоёр  Сонгнохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 6-18 тоотод байрлах гэрт нь бэлгийн харьцаанд ордог байсан. Бид 2 төрсөн ах дүүс шиг л байсан. Сүүлдээ бие биендээ сайн болоод хоорондоо ярилцаад л бэлгийн харьцаанд ордог байсан. Хүч хэрэглэж байгаагүй. Бэлгэвч хэрэглэдэггүй байсан. Би М-ыг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. Бид 2 хүн байхгүй үед бэлгийн харьцаанд ордог байсан. Бид хоёрыг дотно харьцаатай гэдгийг мэддэг хүн байгаагүй. Би тэднийд байхдаа ганцаараа л унтдаг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар тал),

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1871 тоот дүгнэлтэд:

Зовиур: Анх бэлгийн харьцаанд 19 настайд орж байсан. Сүүлд 2018 оны 02 дугаар сарын сүүлээр бэлгийн харьцаанд орсон. Урьд өмнө бэлгийн замын халдвар тусч байгаагүй.

ДҮГНЭЛТ:

1. Б.П нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.  

2. Хурьцал үйлдэх чадвартай байна.

3. Цус нь 2-р бүлгийн харъяалалтай байна. ...” /шинжээч Ц.Бадрал/... гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28 дугаар тал), 

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1691 тоот дүгнэлтэд:

Асуумжаас: 2017.12-р сард Хойд аавын эгчийн хүүхэд П-той бэлгийн харьцаанд орсон. 2018.11.14-нд ЭХЭМҮТ- д хэвийн өөрөөрөө төрсөн. Төрсөн аавдаа 2016 онд хүчирхийлүүлж байсан. Төрснөөс хойш бэлгийн харьцаанд ороогүй. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөж байгаагүй...” гэх

ДҮГНЭЛТ:

-Л.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй, охин хальс үлдэц төдий байна.

-Л.М- нь RPR/+/ TPHA/+/ HIV/-/ AB/IV/. Бэлгийн замын халдварт тэмбүү илэрсэн. БЗХӨ трихомоназын үүсгэгчтэй төстэй үүсгэгч байх тал өсгөвөр шинжилгээ хийх шаардлагатай.

-Л.М-ын үтрээнээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33 дугаар тал),

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 1295 тоот дүгнэлтэд:

Үзлэг ба шинжилгээ: Шинжилгээнд ирүүлсэн Б.П-, М.Баярцэцэг нарын

дээжнээс сорьц авч уламжлалт аргаар геномын ДНХ ялгаж, PowerPlexHS цомог хэрэглэн Полимеразын гинжин урвал явуулж, MNS 6120:2010 стандарт болон аргачлалын дагуу ABI 3130 генетик анализаторт капилляр электрофорез явуулж, GeneMapper ID программ ашиглан дүн шинжилгээ хийж илэрсэн ДНХ-ийн тогтоцыг хүснэгтэд үзүүлэв.

Эцэг байж болох Б.П-ид байгаа D3S1358 локусын 16, ТНО1 локусын эсвэл 9,3, D21S11 локусын 28, D18S51 локусын 17 эсвэл 19, Penta E локусын 13 эсвэл 16, D13S317 локусын 10 эсвэл 11, D16S539 локусын 12 Penta D локусын 12, FGA локусын 24 эсвэл 25 гэсэн аллелиуд М.Баярцэцэгт илрээгүй байх тул Б.П нь М.Баярцэцэгийн биологийн эцэг байх боломжгүй гэж дүгнэлт өгөх үндэслэл болов.

ДҮГНЭЛТ:

-Б.П нь М.Баярцэцэгийн биологийн эцэг байх боломжгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

 

Хохирогчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

12. Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар тал), насанд хүрээгүй хохирогч Л.М-ын нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 88 дугаар тал),  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

13. Шүүгдэгч Б.П-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 101 дүгээр тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 102 дугаар тал),   түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дүгээр тал), мөн эд хөрөнгө бүртгэгдээгүй талаарх Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дугаар тал),  Б.П-ийн нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 107 дугаар тал),  “Хаан банк”, “Төрийн банк”-нд тус тус данс эзэмшдэггүй талаарх хариу тоотууд (хавтаст хэргийн 109-110 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 111 дүгээр тал),  сурагчийн хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн 114-118 дугаар тал), ТТДС-ийн гэрчилгээ (хавтаст хэргийн 118-119 дүгээр тал) зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.П нь Л.М-ыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан нотлох баримт зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.П-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1995 оны 10 дугаар сарын 25-нд төрсөн, арван найман насанд хүрсэн шүүгдэгч Б.П нь насанд хүрээгүй хохирогч Л.М-ыг /14 нас 9 сартай байхад нь/ арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 6-18 тоотод 2017 оны 12 дугаар сард түүнтэй удаа дараа буюу үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон болох нь:

-насанд хүрээгүй хохирогч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...2017 оны 10 дугаар сараас Алтантулга ахын эгчийнх нь хүүхэд гэх  П гэдэг ах манай гэрт хамт амьдарсан. Үүнээс хойш П ах бид хоёр төрсөн ах дүү шиг байсан. ...2017 оны 12 дугаар сараас эхлэн бид хоёр хоорондоо ярилцаад манай гэрт хүнгүй, аав ээжийг байхгүй үед бэлгийн харьцаанд удаа дараа орсон. ...Гэртээ ээж, аав хоёрыг байхгүй, хүнгүй үед бэлгийн харьцаанд ордог байсан. Хамгийн анх 2017 оны 12 дугаар сард бэлгийн харьцаанд орж байсан. ...Олон удаа бэлгийн харьцаанд орж байсан. П миний биед хүч хэрэглэж, намайг хүчиндсэн асуудал байхгүй. Бид хоёр хоорондоо ярилцаад л сайн дураараа бэлгийн харьцаанд ордог байсан. П намайг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. ...Намайг айлган сүрдүүлж, дарамталж, хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж байсан зүйл байхгүй. Бид хоёр бие биендээ дасаж, нэг нэгэндээ хайртай болсон учраас бэлгийн харьцаанд ордог байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дугаар тал),

-гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Миний төрсөн эмэгтэй дүү Лхагвасүрэн нь 2016 оноос эхлэн Алтантулга гэдэг залуутай Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 6-18 тоотод хамтран амьдарч байгаад 2018 оны 5 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 39 задгай хаягт амьдарч байгаа юм. ...Алтантулга нь миний дүүтэй хамтран амьдрах цагаасаа эхлээд өөрийнхөө төрсөн эгчийн хүүхэд гэх П гэдэг хүүхэдтэй хамтдаа амьдарсан. ...М-ыг 15 настай гэдгийг П мэдэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

-гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Би 3 хүүхэдтэй. Манай том охиныг М- гэдэг юм. ...Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 6-18 тоотод 2008 оноос 2018 оны 5 дугаар сар хүртэл амьдарч байгаад 2018 оны 5 дугаар сард нүүж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 39 задгай хаягт амьдарч байгаа юм. ...П нь 2017 оноос эхлэн 2019 оны 01 дүгээр сар хүртэл манай гэрт бид нартай хамтдаа амьдарсан юм. П-, М- хоёр төрсөн ах дүү нар шиг л байдаг байсан. ...М-ыг насанд хүрээгүй 15 настай гэдгийг П мэдэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-гэрч Д.Алтантулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Би Лхагвасүрэнтэй 2016 оноос эхлэн хамтран амьдарч гэр бүл болж одоог хүртэл хамтдаа амьдарч байна. М- бол Лхагвасүрэнгийн төрсөн охин нь байгаа юм. ...П миний төрсөн эгч Алтансүхийн төрсөн хүүхэд байгаа юм. ...2017 оноос хойш Лхагвасүрэн, М- бид нартай хамт П амьдарч байгаа юм. Хоорондоо төрсөн ах дүү шиг л бие биендээ анхаарал халамж тавиад л хамтдаа гэртээ тоглох үедээ тоглоод зүгээр л байдаг байсан. Улаанбаатар хотод өөрийнх нь яг төрсөн ах дүү нар нь байдаггүй байсан учраас надтай хамт амьдарч байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-шүүгдэгч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн:

“... Би ээжийн төрсөн дүү Алтантулга ахын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 6-18 тоотод 2017 оны 01 дүгээр сараас хойш хамтдаа амьдарсан юм. 2017 оны 12 дугаар сараас эхлэн Алтантулга ахын эхнэр Лхагвасүрэн эгчийн охин М-тай би одоо санаж байгаагаар 4-5 удаа бэлгийн харьцаанд орж байсан. ...Ямар ч байсан 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 2 дугаар сард билүү, мөн бэлгийн харьцаанд орж байсан. ....Бид 2 төрсөн ах дүүс шиг л байсан. Сүүлдээ бие биендээ сайн болоод хоорондоо ярилцаад л бэлгийн харьцаанд ордог байсан. Хүч хэрэглэж байгаагүй. Бэлгэвч хэрэглэдэггүй байсан. Би М-ыг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. Бид 2 хүн байхгүй үед бэлгийн харьцаанд ордог байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1871 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 28 дугаар тал),  насанд хүрээгүй хохирогч Л.М-ын төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар тал), Л.М-ын нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 88 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хохирогч Л.М- нь 2003 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд 14 нас 9 сартай байсан буюу арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй байсан болох нь тогтоогджээ.

Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэдэг нь заналхийлэл, хүчирхийлэл, тулгалт, дарамт шахалт үзүүлээгүй, хохирогчоос зөвшөөрсний үндсэн дээр насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд орохыг ойлгоно.

Мөн шүүгдэгч Б.П нь хохирогч Л.М-ыг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй байсныг мэдэж байсан ч бэлгийн харьцаанд орсон талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлж маргаагүй ба, түүнчлэн гэрч нарын мэдүүлгээр Л.М-ыг арван зургаан насанд хүрээгүй байсныг Б.П нь мэдэж байсан талаар мэдүүлсэн зэрэг дам нотлох баримтаар тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Б.П-ийг насанд хүрээгүй хохирогч Л.М-ыг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2017 оны 12 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

            Тус хэргийн хохирогч Л.М- нь насанд хүрээгүй боловч хүүхэд төрүүлсэн талаар үйл баримт тогтоогдсон бөгөөд, тус төрүүлсэн хүүхдийн биологийн эцэг шүүгдэгч Б.П биш талаар шинжээчийн дүгнэлт гарсан, энэхүү асуудал нь шүүгдэгч Б.П-той хамааралгүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Л.М- нь хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.П нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Б.П нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.П нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч арван найман насанд хүрсэн Т овогт Б-ын П-ийг үргэлжилсэн үйлдлээр хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.П-ид тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлах дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь тэнссэн хугацаанд шүүхээс үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогч Л.М- болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Лхагвасүрэн нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА