Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 5861/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 дүгээр байрны 153 тоотод  байрлах, регистрийн дугаар 5392543, Жиашидэ  ХХКомпанийн  нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханцхутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 39 тоотод  оршин суух, регистрийн  дугаар СО 75040609, Ганбаатарын Уранбилэгт холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээний  үүргийн үлдэгдэл төлбөрт 10 944 554  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Жиашидэ ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани 2011 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Уранбилэгтэй үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 37 тоот гэрээг байгуулж БГД-ийн хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37 дүгээр байрны 1 орц 7 давхарын 39 тоот, 51.31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу нийт 61 572 000 төгрөгийг төлөх ёстой байсан болно.Үл хөдлөх эд хөрнгө захиалгаар барих тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар 1 м.кв талбайн үнийг 1 200 000 төгрөгөөр болно.“Жиашидэ” ХХК-ний зүгээс гэрээнд заасан орон сууц барих үүргийг зохих ёсоор, хугацаанд бүрэн биелүүлж улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд Г.Уранбилэг 2011 оны 8 сарын 29-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөр болох 18 232 000 төгрөг, 2011 сарын 01-ны өдөр 12 554 000 төгрөг, 2012 оны 06 сарын 14-ны өдөр 20 000 000 төгрөг нийт үнийн дүнгийн 82.4 хувь буюу 50 786 000 төгрөгийг төлсөнд талууд маргахгүй. Г.Уранбилэг орон сууцны үлдэгдэл төлбөр болох 10 786 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээнд зааснаар улсын комисс авснаас хойш 30 хоногийн дотор захиалагч үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй.Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны  дагуу захиалагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх нийт үнийн 0.01 хувийн алданги гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу хууль болон заасны дагуу алданги төлөх үүрэгтэй байна.Хугацаа тооцвол төлбөрийн хугацаа хэтэрсэн нийт 147 хоног 158 554 төгрөгийг хууль болон гэрээнд заасны дагуу алдангид төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ний зүгээс хариуцагч Г.Уранбилэгт 2016.04.06-ны бичгээр үлдэгдэл төлбөрөө төлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй байна.Г.Уранбилэгээс үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 10 786 000 төгрөг, алданги 158 554 төгрөг, нийт 10 944 554 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Г.Уранбилэгээс гэрээний үүрэгт 10 944 554 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийнхээ шаардлагын 3 554 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр  сарын 01-ний өдөр  төлж барагдуулахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Уранбилэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 7 000 000  төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жиашидэ ХХКомпани хариуцагч Г.Уранбилэгт холбогдуулан гэрээний үүрэгт 10 944 554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 3 554 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Уранбилэг 7 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн  дотор төлж барагдуулахаар  талууд эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 063 төгрөгийн 50 хувь болох  95 031 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 95 031 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох  улсын тэмдэгтийн хураамж 126 950 төгрөгийн 50 хувь болох 63 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Жиашидэ ХХКомпани 10 944 554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 3 554 000 /гурван сая таван зуун тавин дөрвөн мянган/ төгрөгөөс татгалзаж,  хариуцагч Г.Уранбилэг үлдсэн 7 000 000 /долоон сая/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 063 төгрөгөөс  95 031 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 95 031 /ерэн төвөн мянга гучин нэгэн/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Уранбилэгээс 63 475 /жаран гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

                     ШҮҮГЧ                         З.ДОРЖНАМЖИН