Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 6116

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч О.Э***** нэхэмжлэлийн шаардлагынхаа 42 000 000 /дөчин хоёр сая/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Энхжаргал 119 000 000 /нэг зуун арван есөн сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч сар бүр 5 000 000 /таван сая/ төгрөгөөр О.Э****** төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 057 950 төгрөгөөс 528 975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 376 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

        ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН