| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00459/И |
| Дугаар | 526 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 526
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Э.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй Э.Эрдэнэжаргалд холбогдох “Зээл, зээлийн хүү 1.350.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Э.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 2014 оны 11 дүгээр сард Э.Эрдэнэжаргал нь1.000.000 төгрөгийг бэлнээр хүүтэй зээлж авсан. Хүүгээ цаг тухайд нь өгч байгаад 2015 оны 12 дугаар сарын 17-ноос хойш хүү өгөөгүй, мөнгө өгөөгүй. Одоо хүүтэй нь 1.350.000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч Э.Ууганцэцэг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...Э.Ууганцэцэг миний бие нь Э.Эрдэнэжаргалд холбогдуулан 1.350.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийнхээ шаардлагаас 350.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзаж байна.1.000.000 төгрөгийг Э.Эрдэнэжаргалаас гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Э.Эрдэнэжаргал 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
... Э.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй Э.Эрдэнэжаргал надад холбогдох 1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 26-нд бүрэн төлж барагдуулна. Уг мөнгийг төлөхөд маргаан байхгүй. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.
Үндэслэх нь:
Э.Ууганцэцэг нь Э.Эрдэнэжаргалд холбогдуулан “Зээл, зээлийн хүү 1350.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь 350.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 1000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 1000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгний 50 хувь болох 14.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 14.275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Э.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй Э.Эрдэнэжаргалд холбогдох “Зээл, зээлийн хүү 1.350.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 350.000 төгрөгөөс сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 1000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгний 50 хувь болох 14.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 14.275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Ууганцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ