Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 6115

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/06115

Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч ** ** ** ******* ХХКомпанийн нэхэмжилсэн 1 789 496 төгрөгийг хариуцагч Л.Б****** бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 300 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сард, 300 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард, 300 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард, 300 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард, 300 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сард, 300 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сард 289 496 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 582 төгрөгөөс 21 791 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 21 791 төгрөгийг улсын орлогоос, 21 791 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Э***********ХХКомпанид   олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН