| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07614/и |
| Дугаар | 6033 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 6033
| 2016 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2016/06033 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******ХХКомпанийн нэхэмжилсэн 5 179 950 төгрөгийг хариуцагч А.Б*** Д.М**** нар хүлээн зөвшөөрч, 500 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 1 500 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 1 193 980 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, хугацаа хэтэрвэл барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаа нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 053 төгрөгөөс 49 265 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 49 265 төгрөгийг улсын орлогоос, 49 265 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Х**** ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН