Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 5958

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:С******** дүүргийн * дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө А*********** тоотод байрлах, регистрийн дугаар ***********, Х**********Компанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Б*****дүүргийн * дүгээр хороо, Газар Бизнес төвийн ***тоотод байрлах, регистрийн дугаар ********, **********Компанид    холбогдох

 

Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 25 136 865 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Ажил гүйцэтгэхэд илүү зарцуулсан 13 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т** хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Г*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Аг********нар оролцов.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч **** **** ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлөөлөгч*.***** шүүх хуралдаанд тайлбарахдаа: Манай компани ********* **** ****** харилцан тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдөр “дээврийн иж бүрэн ажил гүйцэтгэх” ***тоот гэрээг байгуулж энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 15 давхар оффисын зориулалттай ***** барилгын дээврийн иж бүрэн ажлыг 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр барилгын норм, стандартад нийцүүлэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл 15 хоногт хийж гүйцэтгэхээр, манай компаниас ажлын хөлс болох нийт 53 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.Манайх гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг шилжүүлж байсан ба нийт 44368140 (үлдэгдэл 8 631 860 төгрөг байгаа) төгрөгийг шилжүүлсэн. Гэвч гүйцэтгэгч ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон.Бид хүлээцтэй хандаж стандарт, чанарын шаардлага хангасан чанартай гүйцэтгэлийг хүлээн авахыг эрмэлзэж байсан бодовч 2013 оны 11 дүгээр сараас хүйтэрч дээврийн ажил гүйцэтгэх боломжгүй болсон учир 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл бүрэн зогссон ба 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаа эхлүүлсэн боловч гүйцэтгэгч нь тогтмол ажиллахгүй болсон.Үүнээс болж дээврийн ажлын гүйцэтгэлд ахиц гарахгүй явсаар 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр үргэлжлүүлэх хөрөнгө байхгүй, ажилчидын цалингаас болж алдагдалд орсон гэх шалтгаанаар ажлаа зогсоосон. Бид гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажлаа дуусгана уу хэмээн олон удаа шаардсан боловч манай компани дампуурсан гэх тайлбар өгч ирсэн.Улмаар 2014 оны 7 дугаар сарын 22-нд ***** **** иас 22 дугаартай албан бичгээр цаашид ажиллаж чадахгүй болсон тухайгаа мэдэгдсэн.***** **** иас болж хугацаа их алдсан тул дээврийн ажлыг даруй гүйцэтгүүлэхээр 2014 оны 7 сарын 25 өдөр 05/63-51 тоот Твин тауэр-1, Твин тауэр-2 барилгуудын дээврийн ажил гүйцэтгэх гэрээг*****тай байгуулж нийт ажлын хөлс нь 37 457 500 төгрөг болсон.Уг гэрээний 3.7-д **** **** ****** (Твин тауэр-1) ба *** *** ХХКомпаниуд (Твин тауэр-2) гэрээт ажлын үнийг адил тэнцүү хувааж төлнө" гэж заасны дагуу манай компани 18 728750 төгрөгийг гаргаж байна.Үүнээс ***** **** д төлөх төлбөрийн үлдэгдэл 8 631 860 төгрөгийг хасч тооцоход 10 096 890төгрөгийн бодит хохирол манай компанид учруулсан байна.

             Мөн **** **** *****нь дээврийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгээгүйн улмаас ******* *********** барилгын дээврээс ус нэвтэрч манайд дор дурдсан хохирол учирсныг тухай бүр хохирлын акт тогтоож, дотор заслын ажлыг дахин гүйцэтгэхэд дараах зардал гарсан болно.(Твин тауэр-1,2 барилгын дээврийн ажлыг дутуу хийсний улмаас дотор заслын ажлыг дахин хийхэд гарсан материал, ажлын хөлсний тооцоонд

-Ажлын хөлсөнд 5,054,200 төгрөг

-Засварын ажлын материалд 6,297,000 төгрөг нийт 11,351,200төгрөг болсон бөгөөд ******, ***** *****-ууд тус бүр 5675600 төгрөгийг гаргасан.Түүнээс гадна 05/28 тоот дээврийн иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээний 7.2 дахь хэсэгт Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг дуусгаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн 3 дахь хоногоос эхлэн хоног тутамд хийж дуусгаагүй ажлыг хувилж) бодсон үнийн дүнгээс 0,2 хувиар алданги тооцож захиалагчид төлнө” гэж заасан бөгөөд гэрээний хугацаа 2013 оны 10 дугаар сарын 24-нд дууссан ба хийж дуусгаагүй ажил нь 18 728 750 төгрөгийн ажил байгаа ба энэ үнээс 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 7 дугаарсарын 25-ны өдрийг хүртэл (271 хоног) тооцсон алданги 37457*271=10.152.982 төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алданги 9 364 375 төгрөг болж байна.Иймд манай компани ********* **** ****** байгуулсан 05/28 тоот дээврийн иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид учруулсан хохирол болох 10 096 890 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тооцсон алданги 9 364 375 төгрөг, дотор заслын ажлыг дахин гүйцэтгэхэд гаргасан 5 675 600 төгрөг нийт 25 136 865 төгрөгийг *** ***** ***омпаниас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч *** ***** ***омпани шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч Б.Г****** шүүх хуралдаанд тайлбарахдаа:Манай компани 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэхэд ажлынхаа 90 хувийг хийж гүйцэтгэсэн байсан.Өөрөөр хэлбэл 34 000 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн ба ажлын үлдсэн 10 хувь нь дээврийг резинин будгаар будах байсан.Резинин будгаар будах ажил нь маш нарийн технологитой.Цэвэрхэн орчинд ажлын талбай бүрэн чөлөөлөгдсөн, дээвэр дээр хийгдэх ажил хийгдэж дууссаны дараа хийгдэх  ёстой байдаг.Ингээд дээвэр дээр хийгдэх ажил дуусахыг хүлээсээр 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр болсон.Ийм учраас гэрээгээ хугацаандаа дуусгаагүй гэж алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.Энэ тухай Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-ийн б-д “ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр ажил гүйцэтгэгчид үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх” 351.1.4-т “Ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу ...ажлын үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах” гэж заажээ.Манай компани дээрх нөхцөл байдлын талаар компанийн удирдлагад удаа дараа албан мэдэгдлээр мэдэгдэж байсан.“******* ********* **********омпан ямар ч арга хэмжээ аваагүй.Дээврээр ус гоожоогүй орох үндэслэл байхгүй, дээврийн цутга n***** маркийн зуурмагаар 10, 15 см-ийн зузаантай битүү цутгагдсан ба дээр нь 5 см-ийн зузаантай тэгшилгээ хийгдэж бетон өнгөлөгч машинаар өнгөлсөн. Борооны ус орсон гээд байгаа нүх нь манай компанид ямар ч хамааралгүй гэж үзэж байна.Гэрээ хийгдэх үед резинин будгийн үнэ 1 лааз нь 168 000 төгрөг байсан бол 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэхэд 225 000 төгрөг болсон байсан.Үүнийг харьцуулж үзэхэд:2013 оны 10 дугаар сарын 15-нд 510 мкв резинин будгаар будахад 19 380 000 төгрөг, 2014 оны 7  дугаар сарын 1-ний өдрийн ханшаар 510 мкв резинин будгаар будахад 27 030 000 төгрөг болохоор байна.Дээрх нөхцөл байдал нөлөөлөөгүй байсан бол гэрээний хугацаанд бүх ажил маш чанартай хийгдээд дуусах байсныг захиалагч компани мэдэж байгаа.Манай компани хийж байгаа ажилдаа чанарыг эрхэмлэж байсан бусад барилгын компанийн үйл ажиллагааг хүндэтгэж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, барилгын ажил хурдан шуурхай явагдах нөхцөл бололцоог манай компани чадах чинээгээрээ гаргаж өгч байсан.Барилгын гадаа материал буулгачих талбай байхгүйгээс элс хайрга, цемент зэрэг барилгын материалаа дээш доош зөөх зэргээр маш их зардал гаргаж байсан.Үүнээс болж тус компанийн захирал миний биеийн хуучин нурууны бэртэл сэдрээд 17 давхар луу явган гарч чадахгүй болсон.Цахилгаан шат, байхгүй ачаа бараагаа өргөх өргүүр байхгүй ажилчид багаж хэрэгсэл бараа материалаа нуруугаараа 17 давхар луу үүрч гарч байсан.Барилгын пассадны люкийн суурь хүндрүүлэгчтэйгээ техникийн өрөөнд хийгдэх техникийн өрөөнд хийгдэх өрөлгийн материал, салхивчний төмөр хоолой, элс, цемент зэрэг барилгын материалуудыг цементэн цутгалт бүрэн хийгдэж дуусаагүй байхад дээвэр дээр гаргаж хураасан байсан.Энэ нь манай компанийн ажилд маш их саад болсон.Манайх ажлынхаа 90 хувийг хийчихсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч *** ***** ***омпан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Г***** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Өмнө нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа агууллагыг өөрчилж, үнийн дүн нь хэвээрээ байгаа.Би энэ ажлыг хийхэд  9 000 000 төгрөгийн илүү зардал гаргасан, мөн мөн ажилчдийн цалин, татвар, компанийн ашиг зэргийг тооцоод нийт 13 250 000 төгрөгийг **** **** ******ас гаргуулж өгнө үү гэв.

 

   Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэхүү шаардлагыг баримтаар нотлоогүй байна.Дээврээс гадна хашаа будах ажлыг өөр байгууллагаар хийж гүйцэтгүүлэхэд 2 000 000 төгрөг болон хариуцагч байгууллагын буруутай үйлдлийн улмаас барилга дээрээс элс унаж бусдын эд хөрөнгөд учирсан хохирлуудыг Гэрлээхүү захирал манайд өгөх мөнгөнөөсөө хасаад тооцчих гэдгийг зөвшөөрсөн тул манайх хохирлыг барагдуулсан байгаа гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** **** ****** хариуцагч *** ***** ***омпанид  холбогдуулан дутуу хийсэн дээврийн ажлыг бусдаар хийлгэсэн зардалд 10 096 890 төгрөг, дээврийн ажлыг чанаргүй хийсний улмаас ус нэвтэрч дотор заслын ажлыг дахин хийсэн зардалд 5 675 600 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн алдангид 9 364 375 төгрөг нийт 25 136 865 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч *** ***** ***омпани ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгэх явцад гарсан зардлын 13 250 000 төгрөгийг **** **** ******ас гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр **** **** ******йн 25 136 865 төгрөг гаргуулах шаардлага, *** ***** ***омпанийн 13 250 000 төгрөг гаргуулах тухай  сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

**** **** ******йн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ********* **** ****** байгуулсан “дээврийн иж бүрэн ажил гүйцэтгэх” гэрээгээр гүйцэтгэгч *** ***** ***омпани нь С***  дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 15 давхар оффисийн зориулалттай ******** барилгын дээврийн иж бүрэн ажлыг 15 хоногт багтаан хийж гүйцэтгэх, захиалагч **** **** ****** ажлын хөлсийг гүйцэтгэлээс нь хамаарч үе шаттайгаар нийт 53 000 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хүлээж талууд тохирсон байна.

 

Гэтэл хариуцагч *** ***** ***омпани энэхүү “дээврийн иж бүрэн ажил гүйцэтгэх” гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэд биелүүлж чадаагүйн улмаас уг гэрээ цуцлагдсан тухайд талууд маргахгүй байх бөгөөд харин тухайн гэрээ цуцлагдах болсон үндэслэл нь нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбарлаж байгаа тухайн барилгын гадна талд материал буулгах талбайгүй байсан, барилгын 17 давхар луу ачаа зөөх цахилгаан шат ажиллахгүй байсан, улмаар дээврын талбайг чөлөөлж өгөөгүй гэх байдлыг нэхэмжлэгч тал баримтаар нотолж үгүйсгээгүй байхад барилгын дээврийн дутуу хэсгийг бусдаар гүйцэтгүүлсэн зардлыг хариуцагч *** ***** ***омпани  төлөх үндэслэлгүй байна.

 

 

Учир нь захиалагч **** **** ****** гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 44 368 140 төгрөгийг хариуцагч байгууллагад төлсөн гэж тайлбарлаж байхад гүйцэтгэгч *** ***** ***омпани гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 39 750 000 төгрөг хүлээн авсан, харин 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн машины сэлбэг захиалгын үнэ 2 618 140 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хашлага будах, усны хашлага хийх, салхивчны өрлөгийн ажлын хөлс 2 000 000 төгрөг нийт 4 618 140 төгрөгийг ажлын хөлснөөс суутган тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан **** ******омпаниас 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 21 200 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18 550 000 төгрөг нийт 39 750 000 төгрөгийг *** ***** ***омпанид шилжүүлсэн тухай бэлэн мөнгөний зарлагын баримтыг **** **** ******ас гүйцэтгүүлсэн ажлын хөлсний мөнгийг төлсөн, *** ***** ***омпани ч энэхүү үнийн дүнг зөвшөөрч, ажлын хөлс хүлээн авсан гэдэгт талууд маргахгүй байх тул **** **** ****** дээрх дээврийн иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт нийт 39 750 000 төгрөгийг *** ***** ***омпанид өгсөн байна гэж үзэхээр байна.

 

Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь баримтаар 39 750 000 төгрөгийг *** ***** ***омпанид шилжүүлсэн байгаа атлаа 44 368 140 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүний зөрүү 4 618 140 төгрөгийг хариуцгч байгууллагад шилжүүлсэн тухайгаа баримтаар нотлогдоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага тайлбарлахдаа-*** ***** ***омпани дээврийн ажлыг гүйцэтгэж байхдаа хариуцлага алдаж шуудайтай элс унагаж  иргэн ********* дугаартай машинд хохирол учруулсан тул төлбөрийн  2 618 140 төгрөгийгманайх ********* төлсөн, мөн 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хашлага будах, усны хашлага хийх, салхивчны өрлөгийн ажлыг өөр компаниар хийлгэсэн тул ажлын хөлс 2 000 000 төгрөг нийт 4 618 140 төгрөгийг ажлын хөлснөөс суутган тооцож байгаа гэж байна.

 

Тэгэхээр *** ***** ***омпанийн ажилчид дээврийн ажлыг гүйцэтгэж байхдаа шуудайтай элс доош унагаж, иргэн Г.У*** авто машинд хохирол учруулсан гэх үйл баримт хэзээ болсон нь баримтаар нотлогдоогүй байх бөгөөд  энэ байдлыг *** ***** ***омпани одоо болтол мэдээгүй  гэж тайлбарлаж байна.

 

Нөгөө талаар хашлага будах, усны хашлага хийх, салхивчны өрлөгийн ажлыг өөр этгээдээр хийлгэж ажлын хөлс 2 000 000 төгрөг төлсөн гэх тайлбар баримтаар нотлогдоогүй байх тул эдгээр зардлыг *** ***** ***омпани хариуцан төлөх үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд хийгдсэн 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн тодорхойлолт актанд дурдсан дээврийн дулаалгад хийгдсэн ажлын товч тодорхойлолтод: уур, ус тусгаарлах хар цаас 2 үе, дулаалгын хөөсөнцөр 100 мм-ээр 2 үе, карамзит 250 мм-ээр дэвсэгдсэн гэж бичигдсэн байна.

 

Мөн Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн **** **** ******йн оффисын барилгын дээврийн ажлыг үнэлсэн тухай тайланд-*** ***** ***омпани дээврийн тайлбай цэвэрлэх, хар тос түрхэх, уур, ус тусгаарлагч 2 үе наах, хөөсөнцөр 10 см-ын зузаантай 2 үе дэвсэх, креамкит 25 см зузаантай дэвсэх, бетон тэгшлэгээ 5 см зэрэг ажлыг хийсэн, харин дээврийн налуу гаргах ажлыг дутуу, грунт түрхэх, резин будаг 2 үе наах, бэхжүүлэгч түрхэх ажлуудыг хийгээгүй байна гэсэн байна.

 

Захиалагч **** **** ****** болон ***** *****омпаниуд нь 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэгч ***** **** **** Т***** барилгуудын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний үүргийн дүнг 37 457 500 төгрөг гэж талууд тохиролцсон байна.

 

Энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгч Л*** , ***  барилгуудын дээврийн ажлыг хийсэн байх бөгөөд өмнө нь *** ***** ***омпанийн гүйцэтгэж байсан ************ барилгын дээврийн ажлаас хэдий хэмжээний ажил үлдсэн болох нь баримтаар нотлогдоогүй байхад дээрх 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийнгэрээний үүргийн үнийн дүнгийн 50 хувийг хариуцагч *** ***** ***омпани төлөх үүрэгтэй гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл *** ***** ***омпани зөвхөн нэг барилга буюу Твин таур-1 барилгын дээврийн ажлыг хийх гэрээтэй байсан бөгөөд ****** барилгын дээврийн ажил гүйцэтгэсэн зардлыг ********* **** ****** тэнцүү хэмжээгээр хуваан төлөх үндэсгүй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдөр дуусан ба тухайн үед *** ***** ***омпанийн хийж гүйцэтгээгүй ажил нь 18 728 750 төгрөгийн ажил байсан гэдгийг яаж тооцсон нь тодорхойгүй, үүнийг нотолсон баримтгүй, Твин таур-1 барилгын дээврийн ажлыг хариуцагч байгууллагаас хүлээн авсан баримтгүй байх бөгөөд энэ үнийн дүн дээрх **** **** ******, ***** *****омпани болон ***** хооронд хийгдсэн гэрээний үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүү байхболомжгүй байна.

 

             *** ***** ***омпани дээврийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгээгүйн улмаас *********,********* барилгын дээврээс ус нэвтэрч хохирол учирсныг акт тогтоож, дотор заслын ажлыг дахин гүйцэтгэхэд гарсан зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

             *** ***** ***омпани зөвхөн ********** барилгын дээврийн ажлыг гүйцэтгэж байсан, салхивчны хоолой дагаж ус орсон байгаа, харин дээврийн завсараар ус орж, дээврээс ус нэвчсэн байдалд  гүйцэтгэгч байгууллагыг буруутай гэж үзэх боломжгүй байх тул энэхүү зардлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхэд захилагч талаас ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, ажлын гол талбар болох дээврийн талбайг чөлөөлж өгөөгүй атлаа гүйцэтгэгч талыг үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж алданги шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч *** ***** ***омпани сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэхэд илүү зардал гаргасан тухайгаа баримтаар нотлоогүй байх тул сөрөг шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Х*************омпанийн шинжилгээний зардлын 350 000 төгрөгийг хариуцагч *** ***** ***омпаниас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.5, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар *** ***** ***омпаниас 25 136 865 /хорин таван сая нэг зуун гучин зургаан мянга найман зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай **** **** ******йн нэхэмжлэлийн шаардлагыг, **** **** ******ас / арван гурван сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулах *** ***** ***омпанийн сөрөг шаардагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 283 640 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 224 199 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардлын 385 000 /гурван зуун наян таван мянган/ төгрөгийг хариуцагч *** ***** ***омпаниас гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанид олгосугай.

 

 

 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН

 

                           ШҮҮГЧИД                                          А.САРАНТУЯА  

                                                                                Х.ЭНХЗАЯА