| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/00500/и |
| Дугаар | 5937 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 5937
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Х***** гудамж *** тоотод байрлах, регистрийн дугаар ******, Н***** ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн * дүгээр хороо, Баруун Үйлдвэрийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар **** *******омпанид холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 57 041 292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** **** **** омпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа:**** **** **** омпани *** ****омпаниай 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу **** **** **** омпани Хавдар судлалын төвийн өргөтгөлийн С блокийн барилгын газар шорооны ажил, төмөр бетон каркасан хэв хашмал, арматурчлал, бетон цутгах ажлыг хийж гүйцэтгэх, *** ****омпани ажлын хөлс болон материалын үнэ 360 000 000 төгрөгийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон.Гэрээний дагуу **** **** **** омпани нь *** ****омпанийн хүсэлтээр өөрийн хөрөнгөөр материал, техник хэрэгсэл авч, ажилчдийг цалинжуулж нийт 57 041 292 төгрөгийн гүйцэтгэлтэй ажил явагдаж байхад **** **** **** омпани урьдчилгаа болон эхний санхүүжилтийн 144 000 000 төгрөгийг *** ****омпаниас шаардахад 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр захирал нь танайхаар ажил гүйцэтгүүлэхээ больсон, санхүүжилтийг өөрөө бүрэн гаргаад хийх компанитай хамтран ажиллах боллоо гэсний дагуу үйл ажиллагаа зогссон байдаг.**** **** **** омпани газар шорооны болон барилгын суурь цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхэд орсон материал болон ажилчдийн цалин, тээвэр, техниийн түрээсийн төлбөр зэрэгт нийт 57 041 292 төгрөгийн зардал гаргаж ажилласан байгаа.Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 57 041 292 төгрөгийг *** ****омпаниас гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** **** **** омпани хариуцагч *** ****омпанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөр 57 041 292 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч туслан гүйцэтгэгч **** **** **** омпани 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ерөнхий гүйцэтгэгч *** ****омпанитай ажил гүйцэтгэх **** тоот гэрээг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч **** **** **** омпани Баянзүрх дүүрэгт байрлах Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн өргөтгөлийн барилын С блокийн газар шорооны ажил, төмөр бетон каркасан хэв хашмал, арматурчлал, бетон цутгах ажлыг 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, *** ****омпани гэрээт ажлын хөлс 360 000 000 төгрөгийг хугацаанд нь төлөх үүргийг тус тус хүлээж талууд тохирсон байна.
**** **** **** омпани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байтал *** ****омпанийн санаачилгаар гэрээ цуцлагдаж, талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэгдсэн байх бөгөөд уг актад **** **** **** омпанийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг жагсааж бичсэн байх боловч үнийн дүнг тодорхойлоогүй байна.
Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн **/** тоо дүгнэлтэд “*** ****омпанитай байгуулсан ****/*** тоот гэрээний дагуу Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн өргөтгөлийн барилын С блокийн барилгын ажилд **** **** **** омпани 44 247 992 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна” гэснийг үндэстэй байна гэж үзлээ.
Учир нь шинжээчид дүгнэлт гаргахдаа талуудын хооронд хийгдсэн гэрээ, ажлын зураг, ажил хүлээлцсэн акт зэргийг үндсэслэн газар дээр нь хийгдсэн ажилтай тулгаж үзсэн, мөн барилгын төсөв зохиох дүрэм болон материалын үнийг тодорхойлсон байдалд талууд маргахгүй байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *.**** 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцсан байх бөгөөд шүүхэд хариу тайлбараа 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор өгөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд 25.1.1-т “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” үүрэгтэй гэж заасан байхад хариуцагч байгууллага нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хэргийн материалтай /шинжээчийн дүгнэлт/ танилцана гэснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхийг хангаж шийдвэрлэсэн болно.
Мөн өдрөө дараагийн хуралдааныг товлож хариуцагч *** ****омпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтыг танилцуулсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхжд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул **** **** **** омпаниас улсын тэмдэгтийн хураамжийн 443 156 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч байгууллагаас 379 189 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, шинжээчийн зардлын 650 000 төгрөгийг зохигчдоос тэнцүү хэмжээгээр гаргуулан Барилгын төсөвчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар *** ****омпаниас 44 247 992 /дөчин дөрвөн сая хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан Компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 12 793 300 /арван хоёр сая долоон зуун ерэн гурван мянга гурван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийн 443 156 /дөрвөн зуун дөчин гурван мянга нэг зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагч байгууллагаас 379 189 /гурван зуун далан есөн мянга нэг зуун наян есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад, **** **** **** омпаниас 325 000 /гурван зуун хорин таван мянган/ төгрөг, *** ****омпаниас 325 000 /гурван зуун хорин таван мянган/ төгрөгийг тус тус гаргуулан Барилгын төсөвчдийн холбоонд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН