Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1115

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

улсын яллагч Ч.М,

шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч С.Ч (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар), Ж.Н (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар ),

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ч (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:

- Б овогт Г.Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Х овогт Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр сарын 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 0100 0000 дугаартай, 3 хавтаст хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт Г. Ч, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн .. дугаар хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн  ..дугаар хороо, Зүүнбаян цагааны .. дүгээр гудамжны ..а тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар АЮ00000000,

2. Х овогт Б. М, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, Герман хэлний багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Өнөр хорооллын .. дугаар байрны .. тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ШД00000000, урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .. дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Ч нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллан эрүүгийн 2013 0103 0000 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх үедээ тус хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдах байсан Б.М холбогдсон хэргээ чирэгдэлгүйгээр, өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс өмгөөлөгч авах хэрэггүй, өмгөөлөгчид өгөх мөнгөө надад өгч бай, хэрэг мөрдөж байгаа мөрдөн байцаагч маш чухал хүн, хохирлоо төл, хэл ам гаргахгүй байгаа хүмүүсийн чинь үйлдлийг иргэний хэрэг болгон шийдвэрлэж өгнө” гэх зэргээр хэлж, улмаар хохирол төлбөр нь барагдсан хохирогч нартай холбоотой зарим үйлдлийг нь “иргэд хоорондын маргаан байна” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай санал үйлдэн танилцуулж, уг саналаа шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлэх зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ эсрэг буюу мөрдөн байцаагчийн хувьд хийх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд Б.М 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 20.000 төгрөгийг эхнэр Ц.Б-хаа ХААН банкны 5000000054 дугаарын дансаар, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн ХААН банкны 500000054 дугаарын дансаар нийт 3.020.000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг буюу Б.М-с нийт 5.040.000 төгрөгийн хахууль авсан,

- Б.М нь эрүүгийн 2013 0103  0000 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа холбогдох хэргээ чирэгдэлгүйгээр, өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ч-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 20.000 төгрөгийг эхнэр Ц.Б-х нь ХААН банкны 0000000 дугаарын дансаар, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийнх нь ХААН банкны 0000000 дугаарын дансаар нийт 3.020.000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг буюу нийт 5.040.000 төгрөгийг хахууль болгон өгсөн,

Мөн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.Ч-д холбогдох эрүүгийн 2017 0100 0000 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гэрчээр оролцон, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Авлигын зориулалтаар мөнгө өгөөгүй, дүнзэн торх худалдаж авах зорилгоор шилжүүлсэн мөнгө байсан. Мөрдөн байцаалтад өгсөн шалдар булдар мэдүүлгээс болоод бас нэг хүний амьдралаар тоглох бодол байхгүй байна...” гэх зэргээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Г.Ч мэдүүлэхдээ “...2015 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн .. дугаар хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байхад даргын тушаалаар М нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч 2017 оны 2 сард хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тус хугацаанд залилан мэхлэх гэмт хэргийн тасагт харъяаллын дагуу 3-4 удаа шилжсэн боловч М-д холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа торхон байшин худалдах худалдан авах гэрээ хийсэн. 2016 онд Хан-Уул дүүргийн спортын цогцолборын хороонд болсон сар шинийн баярт зориулсан ном айлдварт билет борлуулсан бөгөөд Мөнхгэрэлд 10 билет зарсан. Тус мөнгө Миний болоод эхнэрийн дансаар орсон. 2016 оны 5 дугаар сарын 25, 6 дугаар сарын 7, 9 дүгээр сарын 28-ны өдөр орсон мөнгөнүүд бол би өөрөө М-д бэлнээр өгч өөрийн дансандаа хийлгүүлж байсан. 2018 онд авилгатай тэмцэх газар шалгагдаж байхад комиссиар З миний дансаар 3.040.000 төгрөг орсон гэж яллах дүгнэлтэд дурдаад байгаа боловч М-д залилан мэхлүүлсэн гэх 3 хүнээс мэдүүлэг авсан. Өөр хүний дансанд орсон мөнгөнүүдийг миний дансанд орсон мэтээр бичээд байна. Энэ тухай танилцуулсан материал нь хавтаст хэрэгт байгаа...” гэв.

1. Шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1.Улсын яллагчаас:

1 дүгээр хавтаст хэргийн 2, 10-18, 22-25, 27, 28-31, 33, 42-44, 46, 48-54, 112-113, 116-150,  152, 190-224,

2 дугаар хавтаст хэргийн 40-42, 93-94,  

3 дугаар хавтаст хэргийн 88-97133, 176 дугаар талд авагдсан,

2. Шүүгдэгч Г.Ч-н өмгөөлөгч Ж.Н, 

1 дүгээр хавтаст хэргийн 37, 71, 74, 76, 86-87, 157,

2 дугаар хавтаст хэргийн 50, 100, 127, 221

3 дугаар хавтаст хэргийн: 129, 156, 180-183, 138-141 дүгээр талд авагдсан

 

3. Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Г.Ч,

1 дүгээр хавтаст хэргийн 10, 22-24, 26-27, 25-35,

2 дугаар хавтаст хэргийн 100-105,

3 дугаар хавтаст хэргийн 133 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Ч, Б.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

1. Улсын яллагчаас шүүгдэгч

- Б.М-г гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

- Г.Ч нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албан чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тул хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч Г.Ч-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.040.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох дүгнэлтийг

2. Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Б.Ч:

Миний үйлчлүүлэгч Б.М нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгснийг хүлээн зөвшөөрнө. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Авлигатай тэмцэх байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бие даасан гэмт хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн Авлигатай тэмцэх байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг Б.М-н мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэрэгтэй нь нэгтгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй.

Мөн миний үйлчлүүлэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн” байхыг шаарддаг. Гэтэл Б.М нь “өөртөө давуу байдал бий болгосон” гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, илтэд эргэлзээтэй байгаа тул тухайн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэв хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзвэл тухайн үйлдлийг Улсын мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа Б.М-н эрүүгийн дугаар хэргүүдтэй нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна. Тодруулбал миний үйлчлүүлэгч өнөөдөр шүүхээс гэм буруутайд тооцогдон эрүүгийн хариуцлага авсан тохиолдолд түүний үндсэн хэрэг нь үлдэх болно. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эдлэх боломжгүй болох үндэслэлтэй. Тиймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс хэргүүдийг нэгтгэн шалгах шаардлагатай.

3. Шүүгдэгч Г.Ч-н өмгөөлөгч С.Ч: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар батлагдсан тохиолдолд гэм буруутайд тооцох хуультай. Гэтэл “ХААН” банкны дансны орсон, гарсан мөнгө ямар шалтгааны улмаас орж гарсныг тогтоогоогүй. Авлига өгсөн, авсныг гэрчилсэн хөндлөнгийн гэрч байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж заасан. Гэтэл өнөөдөр Г.Ч, Б.М хоёр нь яллагдагч байгаа. Мөн Б.М-н мэдүүлгийг үндэслэсэн хууль зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан “Нотолбол зохих байдал” буюу мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийг энэ хэрэгт холбогдуулан шалгах явцдаа түүний байшингийн торхыг мөрдөн байцаагч битүүмжлэн, тогтоол үйлдэн танилцуулж гарын үсэг зуруулсан байх боловч тухайн баримт алга болсон. Мөн тухайн баримтад мөрдөн байцаагч ач холбогдол өгөөгүй. Г.Ч нь байшингийн торхыг Б.М-д худалдсан. Б.М нь худалдаж авч өөрийн эзэмшилд авснаа мэдүүлсэн. Хуулиар мөрдөн байцаагч шалгагдаж байгаа хэргийн оролцогчдоо эд зүйл худалдаж болохгүй гэсэн хориглолт хязгаарлалт байхгүй. Иргэд хоорондын худалдах худалдан авах асуудал байна. Хэрэгт авагдсан хохирлын дүн зөрүүтэй.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Г.Ч нь гэм буруугүй, бусдаас эд хөрөнгө авсан зүйлгүй, бусдад эд хөрөнгө зарсан болох нь нотлогдож байна. Энэ хэрэг дээр ёс зүйн асуудал л яригдана. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Шүүгдэгч Г.Ч-н өмгөөлөгч Ж.Н: Энэ хэрэг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. Өөрөөр хэлбэл доорх мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байна. Үүнд

- Гэрч Г, Б нараас гэрчээр мэдүүлэг авах ёстой. Өөрөөр хэлбэл дээрх гэрч нар нь тухайн торхон байшинг зарахаар ярьж байсныг мэддэг. Мөн М-н данснаас М-н дансанд орсон мөнгийг шалгаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Өөрөөр хэлбэл .. дугаартай яллах дүгнэлтэд мөнгө шаардсан гээд байгаа. Ямар байдлаар шаардаад байгаа юм. Энэ талаар Г, Б нараас гэрчээр асуух ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр прокурорт хэргийг шилжүүлэхэд 4 хоног хэтэрсэн. Мөрдөн шалгах ажиллагааны хугацаа сунгаагүй байх үед яллагдагч Ч, гэрч Д нараас мэдүүлэг авсан. Мөрдөгчийн хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгт хавсаргаж гол нотлох баримт болгосон атлаа прокурорын даалгаврыг хэрэгт хавсаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд мөрдөгчийн саналыг эцсийн шийдвэр гэж үздэггүй. Хэрэгт торхон байшингийн зургийг хавсаргасан байх боловч яллагдагч Ч тэрхүү байшинг битүүмжилсэн талаар хэлдэг. Гэтэл хэрэгт битүүмжилсэн тогтоол нь байхгүй, мөн тухайн торхон байшингийн үнэлгээг хийгээгүй. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гарсан шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй. Яллагдагчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг өмгөөлөгчид танилцуулаагүй зэрэг зөрчилтэй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг нэгтгэж шалгуулах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Үүнд

1. Шүүгдэгч Б.М нь мөрдөн байцаах албан дээр залилангийн хэрэгт шалгагдаж байгаа гэх боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх шүүгдэгч Г.Ч, гэрч Т.Д нарын мэдүүлгийг шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны хугацаа сунгуулаагүй зөрчил нь хэдийгээр зөрчилтэй байгаа боловч тухайн ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар зөвтгөх боломжгүй.

Иймд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ч, Б.М нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж гэм буруутайг тогтоох боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт 

1. Шүүгдэгч Б.М нь Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдийн хооронд, өөрийн хамтран амьдарч байсан Д.Б-н “ХААН” банкны  000000 дугаар дансыг ашиглан, өөрт холбогдох гэмт хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах сэдэлтээр, өөртөө давуу байдал бий болгох зорилго агуулж, алба хаагчийн эдийн засгийн гачигдалтай байдлыг далимдуулан, шууд санаатай үйлдлээр, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн .. дугаар хэлтсийн мөрдөн байцаагч асан Г.Чд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан банкаар 3.020.000 төгрөг, биетээр 2.000.000 төгрөгийг буюу нийт 5.040.000 төгрөгийг хахууль болгон өгсөн.

2. Шүүгдэгч Г.Ч нь дээрх газар, цаг хугацаанд, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор Б.Мн гэмт хэрэгт холбогдсон байдлыг ашиглан, шууд санаатай үйлдлээр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль,  Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг зөрчин Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн .. дугаар хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа Б.М-н ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн буюу тэрээр нэр бүхий 7 хүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал үйлдсэнийхээ хариуд Б.М-с 5.040.000 төгрөгийн хахууль авсан,

3. Мөн шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.Ч-д холбогдох хэрэгт гэрчээр оролцон, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2017 оны 4 дүгээр сарын 12, 18-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ үгүйсгэж, Г.Ч-г хамгаалах сэдэлтээр, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахгүй байх зорилгоор, шууд санаатай үйлдлээр, “...шүүхэд Г.Ч-д авлига өгөөгүй, Г.Ч-с байшингийн торх худалдаж авсан...” гэж мэдүүлсэн болох нь  

1. Б.М-н

- 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбарт: “...Мөрдөн байцаагч Ч-д ...хамгийн их мөнгө өгсөн бол 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн .. дугаар хэлтсийн ойролцоо байрны дунд 00-00 УНК дугаарын машинд 2 сая төгрөг бэлнээр өгсөн...” (1 хавтаст хэргийн 10-11)

- 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Мөрдөн байцаагч Г.Ч нь чи өмгөөлөгч аваад хэрэггүй дэмий зүйлд мөнгө үрээд яах вэ? хэрэг мөрдөж байгаа мөрдөн байцаагч хүн маш чухал хүн байдаг. Чи хамгийн эхэнд хэл ам хийгээд байгаа хүмүүсийнхээ хохирлыг төлөөд дуусгачих хэл ам гаргахгүй байгаа хүмүүсийн чинь үйлдлийг иргэний хэрэг болгож шийдвэрлэж өгнө гэж хэлдэг” байсан. ...Энэ хугацаанд мөрдөн байцаагч Г.Ч нь надаас “чамд мөнгө байна уу?, тусламж байна уу? өнөөдөр мөнгө хэрэгтэй байна.” гэх зэргээр олон удаа утсаар болон уулзах бүртээ амаараа хэлдэг байсан. Миний хамгийн сайн санаж байгаагаар 2016 оны 10 дугаар сарын 13-нд Г.Ч над руу утсаар залгаад “байрны урьдчилгаа өгөх гэсэн юм 5 сая төгрөг өгч туслаач” гэхээр нь би...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн .. дугаар хэлтсийн .. дугаар байрны ард зогсож байхад Г.Ч гарч ирэхэд нь бэлэн 2.000.000 төгрөг өгсөн... Ч мөнгө байвал өгөөч гээд байсан боловч би дотроо өөртөө үлдэх баримттай байх зорилгоор Г.Ч-с дансны дугаарыг нь утсаар аваад түүний “ХААН” банкны дансаар нь мөнгө шилжүүлдэг болсон. ...Г.Ч-н “ХААН” банкны 5028....38 дансаар нь 200.000-аас 1.000.000 төгрөг хүртэл хэмжээгээр хамтран амьдрагч Б-н “ХААН” банкны 5083....50 дансаар дамжуулан шилжүүлдэг байсан... Шилжүүлсэн он, сар, өдөр нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 6 дугаар сарын 07-ны өдөр 40.000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 180.000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 06-нд 200.000 төгрөг, 1 дүгээр сарын 30-нд 100.000 төгрөг, 2 дугаар сарын 04-нд 100.000 төгрөг нийтдээ 3.020.000 төгрөг шилжүүлсэн. ...2016 оны 11 дүгээр сарын 15, 24-ний өдөр шилжүүлсэн тус бүр 1.000.000 төгрөгийг .. дугаар хорооллын Өргөөгийн замын урд байрлах “ХААН” банкнаас шилжүүлсэн. ...Ч-д бэлнээр ...2.000.000 төгрөг өгсөн...г хамтран амьдрагч Б болон Д нар мэднэ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 22-24),

- 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэгт: “...Ч руу мөнгө шилжүүлэхдээ Д.Б-н 5083....50 дугаарын “ХААН” банкны данснаас шилжүүлдэг байсан. ...манай байцаагч Ч нь хэрэг шийдвэрлэхэд тусална гэснээс гадна хэрэг шалгагдах хугацаанд цагдан хорихгүй гэж хэлж байсан... 2017 оны 2 дугаар сарын дундуур орой 22 цагийн орчим утсаар намайг дуудаад ... “чамайг хорих асуудал яригдаж байна. Хорих асуудал нь миний мэдлээс хэтэрсэн. Би дийлэхгүй болсон хорионы шүүгч нь Б гэх хүн байна. Түүнийг таньж мэдэх  хүн байвал эртхэн шиг ярьж хэлээрэй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 26-27), 

- 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Өнөөдрийн мэдүүлэгт өмгөөлөгч оролцуулахгүй. ...Ч миний хэргийг шалгаж байсан байцаагч болохоор надад ямар нэг хэмжээгээр тус болж хэрэг шийдвэрлэхэд туслах байх гэж үзсэн. Тэгээд ч мөрдөн байцаагч Ч нь “үг хэл гаргаад байгаа хүмүүсийн хохирлоо төлөөд хэл үгийг нь дараад бай, иргэний журмаар шүүхээр шийдвэрлэх боломжтой” гэсэн асуудлыг хэлж байсан зэрэгт нь итгэж байсан. Мөн Ч намайг “чи яасан олон өмгөөлөгчтэй юм. Өмгөөлөгчид өгөх мөнгөө надад өгч бай хэргийг чинь боломжоор нь шийдвэрлэж өгнө” гэдэг байсанд итгэсэн. Мөрдөн байцаагч Ч нь надаар торх заруулсан гэж л хэлж байгаа дуулдсан. Тэр зарах гээд байгаа торох нь хаана байгааг өнөөдрийг хүртэл нүдээрээ хараагүй. ...Ч-с дансны дугаарыг нь аваад түүний “ХААН” банкны дансаар нь мөнгө шилжүүлдэг байсан. ...нийт үнийн дүнгээрээ 5.040.000 төгрөгийг Ч-д өгсөн...Тэрээр ...шоронд оруулахгүй шийдэж өгнө. Боломжтой нэг хэсгийг нь иргэний журмаар шийдүүлж болно гэж амлаж байсан нь итгэж байсан. ...Хохирол төлсөн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө гэж ярьж байсан боловч энэ хэлсэн үгэндээ хүрээгүй нэг ч үйлдэл хэрэгсэхгүй болгож өгөөгүй.” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 29-32),

- 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...манай өмгөөлөгч ...хуралд оролцож байгаа тул ирэх боломжгүй. Иймд ганцаараа мэдүүлэг өгнө. ...Миний хувьд өмнө өгч байсан мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй. Бүх л болсон асуудлыг үнэн зөвөөр нь ярьсан. Тэр мэдүүлэг үнэн. ...хохирогч С.Н, Г.Н, Э.Д, Ш.А, А.Б, Б.С, Д.Ц нарын хохирлын мөнгийг бүгдийг төлсөн боловч Ч хэрэгсэхгүй болгож өгөөгүй. ...Надаас мөнгө авсны дараагаар дээрх хохирогч нарыг итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн гэх миний үйлдлийг учирсан хохирлоо төлж барагдуулсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт гаргасан тогтоолтой танилцсан. ...Ч-н  хэрэгсэхгүй болгосон тогтоолтой танилцсаны дараа Г.Ч нь “би прокурорт саналаа өгч байна” гэхээр нь би түүнд 1.000.000 төгрөгөөр хоёр удаа нийт 2.000.000 төгрөг 2016 оны 11 дүгээр сарын 15, 24-ний өдөр дансаар шилжүүлсэн. ...Харин Д-н машинтай явж 2.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрийн хооронд Ч-н ажлынх нь ойролцоо очиж бэлнээр өгсөн. ...Сүүлд Чинболдтой 2018 оны 2 дугаар 07-ний өдөр түүний өмгөөлөгчийн өрөөнд очиж уулзахад тэрээр надад “чи надад хахууль өгсөн, би хахууль авсан гэж шүүхэд очиж байхын оронд торх зарсан мөнгө гэж хэлээрэй” гэж гуйж надаас зарах гэж байсан торхны мөнгөний урьдчилгаанд өгсөн мөнгө гэж бичүүлж бичиг хийлгэж авсан...” гэх баримт (2 хавтаст хэргийн 40-42),

- 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2015 оны 9 дүгээр сараас эхэлж Ч байцаагчид миний хэрэг шилжсэн үеэс хойш таньдаг болсон. ...Миний зүгээс Авлигатай тэмцэх газарт ямар нэг гомдол санал гаргаагүй. ...Би тэр мөнгийг авлигын зориулалтаар өгсөн мөнгө биш байсан. Би Ч байцаагчаас дүнзэн торх хямд худалдаж аваад дундаас нь хэдэн төгрөг унагаад авах санаатай байсан. Би Ч-д 2.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Харин Ч авъя гэж хэлсэн. Тэгээд 2.000.000 төгрөгөө өгөх гээд явж байгаад өгч чадаагүй. ...Миний мөрдөн байцаалтад өгсөн шалдар булдар мэдүүлгээс болоод бас нэг хүний амьдралаар тоглох бодол алга...Би авлига хээл хахууль гэж өгөөгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 93-94)

- Шүүгдэгч Б.М-н АТГ-д 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “Мөнгө хүлээлцсэн” гэх баримт (2 хавтаст хэргийн 38),

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн .. дугаар захирамжаар Б.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 247-249),

2. Д.Б-н

- 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбарт: “...Би “ХААН” банкны ...5083....50 дугаартай данстай. Миний энэ дансыг М цагдан хоригдох хүртлээ ашиглаж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 13),

- 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Миний хувьд Б.М-н хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч Г.Ч гэх хүнийг мэднэ. ...Надтай хамтран амьдрагч Б.М нь надад манай мөрдөн байцаагч Г.Ч нь миний үйлдлийг эрүүгийн хэргээс нь чөлөөлөн иргэний шүүхээр оруулж өгнө зөвхөн хэл ам гаргаад байгаа хохирогч нарынхаа хохирлыг төлөөд барагдуулчих бусад хохирогч нарыг чинь боломжоор нь иргэний шүүхээр оруулж өгнө гэхээс гадна ...шалгагдаж байх хугацаандаа түүнийг цагдан хорихгүй гэж хэлж байна гэдэг байсан. Үүний дагуу хохирогч нарынхаа мөнгийг төлж барагдуулаад байсан. Гэтэл хэлсэн амандаа хүрэхгүй 2017 оны 2 дугаар сарын 24-нд цагдан хорьсон. ...2016 оны 11 дүгээр сард манай найз Г.Э бид гурав миний машинтай хамтдаа явж байхад Б.М нэг хүн рүү мөнгө яаралтай шилжүүлэх боллоо гээд “ХААН” банкны дансны дугаар руу бэлэн 1.000.000 төгрөг...шилжүүлсэн ингэж шилжүүлэхэд Б.М машинаас буугаагүй Г.Э бид хоёр “ХААН” банк руу орж шилжүүлэг хийсэн. ...2016 оны 10 дугаар сард Д-н машинтай явж 2.000.000 төгрөг өгсөн гэсэн. ...Мөрдөн байцаагч Г.Ч нь надтай хамтран амьдрагч Б.М-с мөнгө аваад байсан асуудлыг...өмгөөлөгч О-с мэдсэн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 28-31),

3. Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын дундуур найз Д.Б-н машинтай Б.М-н хамт бид гурав .. дугаар хороололд явж байхад Б.М “ХААН” банкны нэг дансны дугаараар бичиж өгөхөд нь уг данс руу нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн санагдаж байна. Би гэхдээ уг орлогын мэдүүлэгт нь гараараа бичээгүй манай найз Б бичсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 31-33),

4. Гэрч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сард би 00-00 УНК улсын дугаартай хар хөх өнгийн “Toyota Premio”  загварын машинтай байсан. ...Тэр үед Б.М надад найз нь хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд миний машиныг аваад явсан. Тухайн үед хүнд мөнгө өгөх ёстой гэж хэлээд миний машиныг авсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 156-158),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн .. дугаар дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн 2016.11.24 огноотой “ХААН” банкны “Орлогын мэдүүлэг” гэсэн баримт дээрх шинжилж буй “М” гэж уншигдах гарын үсэг болон тоон бичвэрүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Д.Б-н гэх гар бичвэрийн загваруудтай тохирно.” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 47-54),

6. “ХААН” банкны 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн албан бичигт “Г.Чинболд ...нь 5028....38, ....Д.Б ...нь 5083....50 тоот данс...эзэмшдэг байна.” гэх баримт (1 хавтаст хэргийн 190),

7. “ХААН” банкны 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн албан бичигт “...Д-н Б-н 5083....50 тоот данснаас Г-н Ч-н 5028....38 тоот дансанд дараах гүйлгээнүүд хийгдсэн...байна. Үүнд

1. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг АТМ387- БГД 18-р хороо, 4 хороолол Энэбишийн өргөн чөлөө 87 ....

7. 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 100.000 төгрөгийг АТМ439-СХД ..-р хороо Москва хороолол .. тоот...” гэх баримт (3 хавтаст хэргийн 176)

8. Г.Ч-н “ХААН” банкны 5028....38 дугаар дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд “... харьцсан данс гэх хэсэгт “ХААН” банкны 5083....50 дугаарын данс,

огноо гэх хэсэгт 2016.05.25, орлого гэх хэсэгт 200.000,

огноо гэх хэсэгт 2016.06.07, орлого гэх хэсэгт 40.000, 

огноо гэх хэсэгт 2016.09.16, орлого гэх хэсэгт 180.000,

огноо гэх хэсэгт 2016.09.28, орлого гэх хэсэгт 200.000,

огноо гэх хэсэгт 2016.11.15, орлого гэх хэсэгт 1.000.000, бэлэн орлого,

огноо гэх хэсэгт 2016.11.24, орлого гэх хэсэгт 1.000.000, бэлэн орлого,

огноо гэх хэсэгт 2017.01.06, орлого гэх хэсэгт 200.000,

огноо гэх хэсэгт 2017.01.30, орлого гэх хэсэгт 100.000,

огноо гэх хэсэгт 2017.02.04, орлого гэх хэсэгт 100.000, ...дүн 3.020.000.” гэх баримт (1 хавтаст хэргийн 152),

9. Мөрдөгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болгох санал хүргүүлэх” тухай тогтоолд “...мөрдөн байцаагч Г.Ч би ...иргэн С.Н, ...Г.Н, Э.Д..., Ш.А..., А.Б..., Б.С..., Д.Ц... нарыг залилан мэхэлсэн үйлдэлд яллагдагч Б.М нь бусдад учирсан хохирол мөнгийг төлж барагдуулсан нь хохирол мөнгө төлж барагдуулсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь 1. Эрүүгийн ...дугаартай хэргээс яллагдагч Б овогтой М нь иргэн С.Н, Г.Н, Э.Д, Ш.А, А.Б, Б.С, Д.Ц нараас итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт танилцуулсугай.” гэх баримт (3 хавтаст хэргийн 133) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдохын зэрэгцээ дээрх нотлох баримт нь шүүгдэгч Г.Ч-н өмгөөлөгч Д.Ч, Ж.Н нарын гэм буруугийн дүгнэлтийг үгүйсгэн няцааж байна.

Иймд улсын яллагчаас

шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

шүүгдэгч Г.Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч нарын хахууль авсан, өгсөн гэх үйлдэл 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд буюу 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчилж  байх үед үйлдэгдсэн хэдий ч

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт “Хээл хахууль авах гэмт хэргийг давтан үйлдсэн” бол эрүүгийн хариуцлага нь “таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн, 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт “Хээл хахууль өгөх гэмт хэргийг давтан үйлдсэн” бол эрүүгийн хариуцлага нь “таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн.” гэсэн хуулийн зохицуулалттай байсан байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарын хахууль авсан, өгсөн гэх гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн...” буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн шүүгдэгч Г.Ч гэмт хэрэг үйлдэх үедээ Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн .. дугаар хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан (1 хавтаст хэргийн 82) байна.

Ийнхүү ажиллаж байсан байдал нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.6 дахь заалтад төрийн тусгай албан тушаалд “...цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ...байгууллагын офицер...” хамаарах бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан “төрийн ...тусгай албаны ...гүйцэтгэх албан тушаалтан;” авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамааруулахаар зохицуулсны зэрэгцээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх хэсэгт “3.1.4.“нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;” хэлнэ гэсэнтэй нийцжээ. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч нь нийтийн албан тушаалтан байхаар заасан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтанд” гэх шинжийг хангасан гэж үзнэ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн...” гэдэг нь мөрдөн байцаагч Г.Ч-н Б.М-н ашиг сонирхлын үүднээс  залилах гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлээс зарим хохирогч нарт холбогдох хэргийг хохирол төлсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал үйлдэж байгаа нь хамаарах бөгөөд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлд хэрэгсэхгүй болгох үндэслэлд дээрх “хохирол төлсөн үндэслэлээр” хэрэгсэхгүй болгох зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлд

1. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан, тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, хэргээ сайн дураараа илчлэн ирсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, ...хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүй нийгмийн аюултай шинж чанараа алдсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол,

2. Нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал,

3. Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор...” гэдэг нь Б.М-н хувьд хохирогч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор түүний залилах гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлага өөрчлөгдөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхтэй шууд холбоотой учир өөртөө давуу байдал бий болгосон гэдэгт хууль зүйн хувьд хамаарна.

Хахуул авах, өгөх гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, ...орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн...ий хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт  ““Гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд олсон...орлогыг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг ...улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заажээ. Тиймээс шүүгдэгч Г.Ч-с хахуул авсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.040.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Ч нь шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан завсарласан хугацаанд дээрх 5.040.000 төгрөгийг эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд бэлнээр авч ирсэн байгааг шүүхэд хүлээлгэн өгсөн байх тул тухайн гэмт хэргийн хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хангагдсан гэж үзнэ.

II. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,   

- Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой үйл ажиллаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж , 500 цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах. Шүүгдэгч Б.М-д оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлж

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Б.Ч: Миний үйлчлүүлэгч Б.М-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн зохицуулалттай. Тодруулбал дээрх хуулийн эрүүгийн хариуцлагын доод хэмжээ зургаан сараас эхэлж байгаа нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн.” бол гэхэд хамаарах бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхээс шүүгдэгч Б.М-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “бие махбодын, сэтгэл санааны албадлагын, ...албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;”, мөн хэсгийн 1.5 дахь заалтад заасан “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх,...” зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож түүний хувийн байдал буюу ам бүл 7, өрх толгойлсон, найман сартай хөхүүл хүүхэдтэй зэргийг харгалзан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэх дүгнэлтийг

Шүүгдэгч Г.Ч-н өмгөөлөгч С.Ч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь торгох, хорих ялын сонголттой. Тиймээс Г.Ч-н мөрдөн байцаагчаар 11 жил ажилласан байдал болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг төлсөн байдлыг харгалзан 10.000 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Ч-н өмгөөлөгч Ж.Н: Г.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн” байгааг харгалзан өмгөөлөгч С.Ч-н гаргасан дүгнэлтийг дэмжиж байна, мөн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэднийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М, Г.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл тэдний өмгөөлөгчдийн дүгнэлтэд тусгагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”, 1.3 дахь заалтад заасан “бие махбодын, сэтгэл санааны албадлагын, ...албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;”, 1.5 дахь заалтад заасан “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх,...тусалсан” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал шүүгдэгч Г.Ч-н үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэхгүй буюу удаа дараагийн үйлдлээр Б.М-с мөнгө авсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн хохирол, хор уршиг бус албадлагын арга хэмжээний нэг төрөл болох мөнгийг төлсөн. Мөн шүүгдэгч Б.М нь ямар бие махбод албадлага, сэтгэл санаа, албан тушаалын эрхшээлд орсон нь тодорхой бус харин ч өөрийн холбогдсон гэмт хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох зорилгоор Г.Ч-д мөнгө өгсөн, тэрээр хахуул өгсөн үйлдлийг илчилсэн гэх агуулгатайгаар түүний өмгөөлөгчөөс дүгнэлт танилцуулах боловч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг эрс үгүйсгэн улмаар худал мэдүүлэг өгч байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх үндэслэл гэж үзэх боломжгүй.

 

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч  Б.М-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдэж тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 5 дугаар 15-ны өдөр дуусжээ. Өөрөөр хэлбэл түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” гэж заасан байгаа нь Эрүүгийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байна.

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч Б.М-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авч түүнд холбогдох дээрх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан;” –ыг үндэслэн хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй.

Харин түүний өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын доод хэмжээ буюу 6 сар нь мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарахгүй боловч тухайн гэмт хэргийн дээд хэмжээ болох 3 жилийн хорих ял нь дээрх ерөнхий ангийн зүйл хэсэгт хамаарч байна. Тодруулбал мөн зүйлийн “...дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...” гэсэнд дээрх эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг хамаарах тул хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Гэсэн хэдий ч Б.М-н хувийн байдал буюу өрх толгойлсон, ам бүл 7, хүүхдүүдийн хамт амьдардаг  (3 хавтаст хэргийн 224-227), түүний хамгийн бага хүүхэд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн (3 хавтаст хэргийн 227) өнөөдрийн байдлаар 8 сар 11 хоногтой зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах нөхцөлд хамаарч байна. Иймд шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх...д оногдуулсан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэснийг үндэслэн шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Г.Ч-н хувийн байдал буюу хууль сахиулах албанд 11 жил мөрдөн байцаагчаар ажилласан байдал (1 хавтаст хэргийн 82), хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ болох 5.040.000 төгрөгийг төлсөн (3 хавтаст хэргийн 231) зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 16.425 (арван зургаан мянга дөрвөн зуун хорин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.425.000 (арван зургаан сая дөрвөн зуун хорин таван мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  нь гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзэв. Тодруулбал шүүгдэгч Г.Ч-д хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн 3 жилийн хорих ялыг 16.425 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан, шүүгдэгч Г.Ч-д торгох ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хоёр жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож түүнд оногдуулсан 16.425 нэгжийн 15 нэгжийг 1 хоногийн хорих ялд шилжүүлж нийт 1095 хоног хорих ял буюу 3 жилийн хорих ял оногдуулж болохыг тус тус тэдэнд анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр...албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж тус тус заажээ.

 Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн албанд томилогдох эрх хасах ял...” оногдуулсантай холбогдуулан тэдний дээрх ялын эдлэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн 2017 0100 0000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Ч-д авсан хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний мөнгө болох 5.040.000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээлгэн өгч улсын орлогод тооцуулахыг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б. М

- Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн,

- Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч  Б овогт Г. Ч-г Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 16.425 (арван зургаан мянга дөрвөн зуун хорин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.425.000 (арван зургаан сая дөрвөн зуун хорин таван мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.М нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-д оногдуулсан 16.425 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.425.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд анхааруулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д авсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан, шүүгдэгч Г.Ч-д авсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-с гаргуулсан 5.040.000 (таван сая дөчин мянга) төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, улсын төсөвт шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 

10. Эрүүгийн 2017 0100 0000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ