Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 468

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* ******* ******* *******, ******* *******ийн *******ны ******* ******* гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн сумд байрлах нд холбогдох зээл, зээлийн хүү нийт 2.079.720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******, ******* *******ийн *******ны ******* *******   шүүхэд гарга нэхэмжлэлдээ:

Тус гаас Монгол мал хөтөлбөр-ийн хүрээнд нь 2011 оны 07-р сарын 20-ны өдөр ММХ-2011/32 тоот зээлийн гэрээг байгуулан 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 2,4%-ийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэйгээр ав байна.

Хариуцагч нь зээлийн хуваарьт төлбөрөөс 2012, 2013 онд үндсэн зээл 3,013,280 төгрөг, хүү 306.240 төгрөг нийт 3.319.520 төгрөгийг тус гийн төрийн гийн 900019044 тоот данд төлсөн.

Үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаард боловч үлдэгдэл зээлийн төлбөрөө өдий хүртэл төлөөгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 07-р сарын 06-ны өдөр дуус болно.

Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,386,720 төгрөг, гэрээний 7.1.1-т заасны дагуу алданги тооцоход 693.000 төгрөг, нийт 2.079.720 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрчилгээний дугаар 000108380, УБД Ү-0924000029-тай хувийн сууцыг барьцаал байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******, ******* *******ийн *******ны ******* *******   шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Завхан аймгийн суманд үйл *******иллагаа явуулдаг ноос анх зээлийн гэрээний үндсэн төлбөр 1.386.720 төгрөг, алданги 693.000 төгрөг, нийт 2.079.720 /хоёр сая далан есөн мянга долоон зуун хорин төгрөг/ -ийг нэхэмжилсэн болно.

Хариуцагч нь уг нэхэмжилсэн мөнгөн дүнгээс үндсэн зээл болох 1.387.000 төгрөгийг тус гийн Төрийн гийн 900019044 тоот данд төлсөн тул алданги болох 693.000 төгрөгнөөс татгалз******* байна гэжээ.

Хэргийн материалыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, ******* *******ийн *******ны ******* *******   нь Завхан аймгийн сумд байрлах нд холбогдуулан зээл, зээлийн хүү нийт 2.079.720 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болох 1.387.000 төгрөгийг төлж барагдуул болох нь мөн нэхэмжлэгч тал болох ******* ******* ******* *******, ******* *******ийн *******ны ******* ******* нь зээлийн алданги болох 693.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалз болох нь тус гийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын зарим хэсгээс татгалзыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуул журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарла болно.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 37142 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ :

1. ******* ******* ******* *******, ******* *******ийн *******ны ******* *******  гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн сумд байрлах нд холбогдох зээл, зээлийн хүү нийт 2.079.720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийнхээ шаардлагаас 693.000 төгрөг төлүүлэхээс татгалзыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурд*******, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 18571 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4.Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ