| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 150/2016/00222/и |
| Дугаар | 0256 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 0256
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 1 дүгээр байрны 11 тоотод оршин суух Гал тайж овогт ******* /РД:ТГ-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 1 дүгээр байрны 14 тоотод оршин суух Боржигон овогт ******* РД:РК-/-д холбогдох гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чинбат овогтой Нямгэрэл эхнэр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 19.30 цагийн үед нийтийн эзэмшлийн зориулалттай өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 1-1-11 тоотод байх үед дээрээ том өрөө, гал тогоо, нойлын өрөө болон кордорт ус алдаж эхэлсэн. 1-1-8 тоотод оршин суугчтай хамтран 5 давхарт гарч хаалгыг нь нүдсэн боловч хүн байхгүй байсан бөгөөд их хэмжээний ус алдаж байгаа чимээ сонсогдсон. Буцаж гэртээ орж ирэн 19.30-21.30 минут хүртэл дээрээс гоожсон усыг шавхаж байсан боловч хүчирэгдээгүй. Энэ хугацаанд 8.03 минутанд Гавшгай –Ус ХХК-луу залган дуудлага өгсөн бөгөөд 20.10 минутанд 1-1-14 тоотод оршин суугч Итгэлтөгстэй 99817143 гэсэн утсаар холбоо барьж яаралтай арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Итгэлтөгс 8.30 минутанд гэртээ ирсэн бөгөөд түүнтэй орж уулзахад гал тогтооны өрөөний уян задарсан байна ус сувгаар 2 сарын өмнө солиулсан. Уян холбоос задарсан байхад би яахын гээд хээв нэг сууж байсан нь тун харамсалтай. Энэ хугацаанд ус гоожиж том өрөө, кордор, гал тогоо, жижиг өрөөнд орж улмаар кордорын гэрэл шатаж бусад өрөөний гэрлүүдийг асаахад масс үүссэн байна. Улмаар бүх өрөөний пракатин шал дээшээ пөмбийж, том өрөөний обой хууларч коридорын обой мөн хуурч, гал тогооны будаг эмүльс урсан гарч ирсэн. Хамгийн гол нь пракатин шал нь ус орсоны улмаас товойж цаашлаад чийг гүйцэд хатахгүйн улмаас мөөгөнцөр үүсэх аюултай байна. /Үүнийг бичлэг болон зургаар баталгаажуулсан болно./ Цахилгаан гэрлүүд монтажнууд бүгд масс үүссэн болно. Иймд Иргэний хуулийн Орон сууц өмчлөгчийн үүрэг болон 148 дугаар зүйлийн 148.2.1 /дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх/ 148.2.2 бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчсөн тул гарсан хохирлоо нөхөн төлүүлэх шаардлагатай байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би иргэн Итгэлтөгс нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Үйлдвэр дээр ажилтай байсан. Орой 20 цаг болж байхад танайхаас ус алдаж байна гэсэн. Үйлдвэр дээрээс машинаар ирсэн. Гэрт ороход ус сувагийн ажилтан хамт байсан. 2016 оны 07 дугаар сард крантны уяан холбоог шинээр сольсон байсан. Ус сувгийн хүн өөрөө крант хаасан байсан. Асуудалгүй ус хаасан. Тэгээд байж байтал доод талын айлын эхнэр орж ирээд намайг хэл амаар доромжилж, гуйлагчин заваан айл, үхэж далд орвол таарна гэж харааж зүхэж байсан. Тэгээд гэртээ орсон. Орж харъя гэж хэлэхэд гэртээ оруулахгүй хөөж туусан. Ямар хохирол гарсаныг би мэдээгүй. Юу ч хэлэхгүй явж байгаад өргөдөл өгсөн байна. Ийм учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчид хоорондоо:…Нэг талаас нэхэмжлэгч *******, нөгөө талаас хариуцагч ******* нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн анхны шаардлага болох 1.000.000 төгрөгийн зарим хэсэг болох 300.000 төгрөгөөс татгалзаж, 700.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч ******* нь 2016 оны 02 дугаар сарын 15-ний дотор төлнө гэснийг нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч *******өөс гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 300.000 төгрөгөөс татгалзаж, зохигчид 700.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь 700.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөгийн 50 хувь болох 10.675 төгрөгийг хариуцагчаас, төрийн сангийн орлогоос үлдсэн 50 хувь болох 10.675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нэхэмжлэлийн шаардлагаас 700.0000 /долоон зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч ******* нь 700.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч *******өөс 10.675 төгрөг, төрийн сангийн орлогоос 10.675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.
3. Хариуцагч нь тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР