| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0621/И |
| Дугаар | 130/ШШ2016/00672 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2016/00672
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, И овогт Зн Мн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.М, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Н нэгдэлд 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор, БНМАУ-ын Ардын армийн 065-р ангид 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг, Баян-Өлгий аймгийн Б сумын Санхүүгийн тасагт 1984 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тасгийн даргаар улсад 17 жил 3 сар 25 хоног ажилласан болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч З.М шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Зн М нь Баян-Өлгий аймгийн Б сумын 4-р багт амьдардаг. Би Баян-Өлгий аймгийн Н нэгдлийн даргын 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ажилд томилох тухай 12 тоот тушаалаар Б сумын Н нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор томилогдож ажиллаж эхэлсэн билээ. Дараа нь "Н" нэгдлийн даргын 1977 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн "ажилд томилох ба чөлөөлөх тухай" 27 тоот тушаал гарч туслах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад Б сум нэдлийн дэргэдэх намын үүрийн товчооны 1979 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "ажлаас чөлөөлөх ба ажилд батлах тухай" 15 дугаар тогтоол болон Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1979 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн "ажилд томилох ба ажлаас чөлөөлөх, гарын үсэг батлах тухай" 37 дугаар захирамжаар албан тушаал дэвшиж АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгийн нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Тэгж байтал улсаас цэргийн зарлан дуудах хуудас ирж Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн "ажлаас чөлөөлөх ба томилох тухай" 54 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдөж цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас халагдаж ирсний дараа Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн "ажилд томилох ба чөлөөлөх тухай" 33 дугаар захирамж гарч миний бие Б сумын санхүүгийн тасгийн даргаар томилогдсон. Б сумын АХ-ын гүйцэтгэх захиргаанаас намайг улсад 18 жил үр бүтээлтэй ажилласныг минь үнэлж 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдөр "Баярын бичиг"-ээр шагнаж байсан. 1992 онд "Н" нэгдэл тарснаар миний бие Б сумын "Д" компанийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тушаалаар компанийн нягтлан бодогчоор томилогдсон. Миний бие 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор харьяа Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтанд хандахад улсад ажилласан жилийн талаарх мэдээлэл Нийгмийн даатгалын хэлтсийн архиваас гараагүйгээс болж миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж хохирч байна. Иймд миний Баян-Өлгий аймгийн Б сумын "Н" нэгдэлд 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор, БНМАУ-ын Ардын армийн 065-р ангид 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг, Баян-Өлгий аймгийн Б сумын Санхүүгийн тасагт 1984 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тасгийн даргаар улсад нийт 17 жил 3 сар 25 хоног ажилласан байдлыг тогтоож өгнө үү.
Жич: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т "Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно" гэж заасны дагуу БНМАУ-ын Ардын армийн 065-р ангид 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 3 жил цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг 4 жил 6 сар (3 жил х 1 жил 6 сар) гэж тооцсон болно гэжээ.
Хүсэлт гаргагч З.М шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би Баян-Өлгий аймгийн Б сумын Н нэгдэлд 1975 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Тус нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байхад 1977 оны 07 дугаар сарын 23-ны өдөр намайг уг ажлаас чөлөөлж, туслах нягтлан бодогчийн ажилд томилсон. Би туслах нягтлан бодогчоор ажиллаж байхад намайг 1979 оны 03 дугаар сарын 22-ны өдөр санхүүгийн тасгийн даргаар томилсон. Санхүүгийн тасгийн даргаар 3 жил ажиллаад 1981 онд цэргийн албанд татагдсан. 1984 онд цэргээс халагдаж ирээд, 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би дахин санхүү тасгийн даргаар томилогдон ажилласан. Энэхүү санхүү тасгийн даргаар ажиллаж байгаад 1992 онд Д компаний ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон. Энэ хугацаанд би нийтдээ 17 жил 3 сар 25 хоног ажилласан. Энэхүү улсад ажилласан жилээ тогтоолыг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.М нь Баян-Өлгий аймгийн Б сумын Н нэгдэлд 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор, БНМАУ-ын Ардын армийн 065-р ангид 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг, Баян-Өлгий аймгийн Б сумын Санхүүгийн тасагт 1984 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тасгийн даргаар улсад 17 жил 3 сар 25 хоног ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч З.М нь Баян-Өлгий аймгийн Б сумын Н нэгдэлд 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь
- Баян-Өлгий аймгийн Б сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1976 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай комисс байгуулах тухай захирамжийн 7 дугаарт Агент Гончигийг - М, Космонтой, 9-р сарын 27-28-ний дотор нэг зэрэг тоолж дуусгахыг комиссуудад даалгасугай гэх бичилт,
-Баян-Өлгий аймгийн Б сумын Н нэгдлийн даргын 1976 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 10 дугаарт М ажлын 26 өдөр амарна гэх бичилт,
- Баян-Өлгий аймгийн Б сумын Н нэгдлийн даргын 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай Ажилд томилох тухай тушаалд .... З.Мг Н нэгдлийн тооцооны ня-бо-гоор 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай гэх бичилт,
- Баян-Өлгий аймгийн Б сумын Н нэгдлийн даргын 1977 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд ... З.Мгийн 1977.7.23-ний өдрөөс эхлэн нэгдлийн тооцооны ня-бо-гийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Н нэгдлийн туслах ня-бо-гийн үүрэгт ажилд томилон ажиллуулсугай гэхбичилт,
- Б сумын нэгдлийн дэргэдэх намын үүргийн товчооны 1979 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд батлах тухай тогтоолд ...Н нэгдлийн туслах ня-бо Мг ажлын шаардлагыг харгалзан уг ажлаас нь чөлөөлж, сумын Санхүүгийн тасгийн ня-бо-гоор ажиллуулахаар баталсугай гэх бичилт,
-Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1979 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх, гарын үсэг батлах тухай захирамжид ...АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгийн нягтлан бодогчоор 3-р сарын 23-наас эхлэн З.Мг томилон ажиллуулсугай гэх бичилт,
- Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд Б сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгийн нягтлан бодогч З.М цэргийн албанд татагдсан тул 7-р сарын 1-нээс ... үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэх бичилтээр,
- Закебайн Мгийн 1976 оны 01 сарын 10-ны өдөр нээлгэсэн, хөДмөрийн дэвтэр олгосон Б.Ө. Б сумын Н нэгдэл гэх хөДмөрийн дэвтрийн 4-5 хуудсанд 01. 1975.07.21. Б.Ө Б сумын Н нэгдэлд тооцооны ня-бо-гоор авч ажиллуулав гэх бичилтттэй Б сумын Н нэгдлийн зөвлөлийн 1975 оны 07 сарын 21-ний өдрийн 21 тоот тушаалаар, 02. 1977.07.22 Н нэгдэлд туслах ня-бо-гоор дэвшүүлэн ажиллуулав. Н нэгдлийн даргын 1977 оны 07 сарын 23-ний өдрийн 27-р тушаалаар гэсэн бичилтээр тус тус нотлогдож байна.
Хүсэлт гаргагч З.М нь Б сумын Д компанийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай тушаалын 1 дэх заалтад Д компанийн бүх гишүүдийн 1992 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн компанийн ня-бо-гоор Закебай овогтой Мг 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай гэсэн эрхийн акт гаргасан боловч энэ эрхийн акт нь баримт бичгийн стандартын шаардлага хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч З.Майукейн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар хэлсэн тайлбартаа ...1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баярын бичиг-ээр шагнаж, 1992 онд Н нэгдэл тарснаар миний бие Б сумын Д компанийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тушаалаар компанийн нягтлан бодогчоор томилогдсон гэх боловч З.М нь Д кампанид ажиллаж байсан нь бусад ямар нэгэн хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул Д компанид ажиллаж байсан байна гэж үзэх боломжгүй байна.
Хүсэлт гаргагч З.М нь чухам хэдэн сарын хэдний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний шүүхэд гаргасан хүсэлтэд ...1992 онд Н нэгдэл таарснаар миний бие Б сумын Д компанийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тушаалаар компаниийн нягтлан бодогчоор томилогдсон гэж тайлбарласаныг үндэслэн хүсэлт гаргагч З.М нь 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл улсад ажилласан байна гэж үзлээ.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Б сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Я.Хүрлээгийн 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баярын бичиг-т Та улсад 18 жил түүний 16 жилд нь сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгийн ня-бо, даргаар нь ажиллаж... гэснийг, мөн хүсэлт гаргагчийн шүүх хуралдааны шатанд хүсэлтийнхээ талаар тайлбарласан тайлбарыг тус тус үндэслэж хүсэлт гаргагч З.М нь 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 03 сарын 19-ний өдөр хүртэл Б сумын Н нэгдэлд тооцооны ня-бо-гоор, 1979 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт нягтлан бодогчоор, 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Б сумын Санхүүгийн тасагт тасгийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гарагч З.Мн БНМАУ-ын Ардын армийн 065-р ангид 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн алба хааж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 000006315 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-гаар тогтоогдож байх тул шүүхээс дахин тогтоох шаардлагагүй болно. Учир нь энэ тухай Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд тодорхойлсон байх тул иргэний цэргийн алба хааж байсан байдлыг улсад ажиллаж байсан байдалд тооцох боломжгүй байна.
Иймд хүсэлт гаргагч З.М нь Баян-Өлгий аймгийн Б сумын Н нэгдэлд 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тооцооны ня-бо-гоор, 1979 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт нягтлан бодогчоор, 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Б сумын Санхүүгийн тасагт тасгийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг, 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Д компанид ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зн М нь Баян-Өлгий аймгийн Б сумын Н нэгдэлд 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тооцооны ня-бо-гоор, 1979 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт нягтлан бодогчоор, 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Б сумын Санхүүгийн тасагт тасгийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг, 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Д компанид ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч З.Мн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН