| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0693/И |
| Дугаар | 130/ШШ2015/00678 |
| Огноо | 2015-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2015 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2015/00678
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, К банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суух, С овогт Хы П,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суух, С овогт Пы А нарт холбогдохнэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 5040840 төгрөг, хүүгийн төлбөр 508468 төгрөг, торгуулийн хүү 37338 төгрөг, нийт 5586646 төгрөг гаргуулах, зээлийн барьцаат хөрөнгийг албадан борлуулж, зээлийн өрийг барагдуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын захирал М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Ө сумын 1-р багийн иргэд Х П, Пы А нар нь К банктай 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3***/2015/*** тоот зээлийн гэрээ байгуулан, 24 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй, 8000000 /найман сая/ төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан ба 220 хоногийн турш гэрээний төлбөрийн хуваарь зөрчиж, зээлийн төлбөр төлөх тухай банкнаас удаа дараа хүргүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. 2016 оны 11-р сарын 07-ны өдрийн байдлаар 2040840 төгрөгийн үндсэн зээлийн, 508468 төгрөгийн хүүгийн төлбөр, 37338 торгуулийн хүү болох нийт 5586646 /таван сая таван зуун наян зургаан мянга зургаан зуун дөчин зургаан/ төгрөгийн өр төлбөртэй тул уг өрийг барагдуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээл төлөх чадваргүй болсон тул зээлийн барьцаа хөрөнгийг албадан борлуулж, зээлийн өрийг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.П, П.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ө сумын 1 дүгээр багийн иргэд Х.П, П.А бид хоёр 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр К банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай зээлийн гэрээ байгуулан 8 сая төгрөгийн зээл авсан билээ. Тухайн үед 3***/2015/*** дугаартай барьцааны гэрээ байгуулан Ө сумын 1 дүгээр багт байрлах 140 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-************** дугаартай 5 өрөө хувийн сууц, дагавар объектын хамт болон 1400 м2талбайтай ********** дугаартай, ************ нэгж талбарын дугаартай газрыг барьцаанд тавьсан болно. Хариуцагчид Х.П, П.А бид хоёр К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 5040840 төгрөг, хүүгийн төлбөр 508468 төгрөг, торгуулийн төлбөр 37338 төгрөг, нийт 5586646 /таван сая таван зуун наян зургаан мянга зургаан зуун дөчин зургаан/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв Х.П, П.А бид хоёр зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан борлуулж, зээлийн өрийг барагдуулахад татгалзах зүйлгүй болно. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд бид хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.П, П.А нарт холбогдохҮндсэн зээлийн үлдэгдэл 5040840 төгрөг, хүүгийн төлбөр 508468 төгрөг, торгуулийн хүү 37338 төгрөг, нийт 5586646 төгрөг гаргуулах, зээлийн барьцаат хөрөнгийг албадан борлуулж, зээлийн өрийг барагдуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.П, П.А нар нь нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын нэхэмжилсэнүндсэн зээлийн үлдэгдэл 5040840 төгрөг, хүүгийн төлбөр 508468 төгрөг, торгуулийн хүү 37338 төгрөг, нийт 5586646 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.П, П.А нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Х.П, П.А нар шүүхэд гаргасан тайлбарт ...Хэрэв Х.П, П.А бид хоёр зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан борлуулж, зээлийн өрийг барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэсэн байх тул хариуцагчид нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын үндсэн зээлийн үлдэгдэл 5040840 төгрөг, хүүгийн төлбөр 508468 төгрөг, торгуулийн хүү 37338 төгрөг, нийт 5586646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлээгүй бол 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3***/2015/*** дугаартай зээлийн барьцааны гэрээний зүйл болох Баян-Өлгий аймаг, Ө сум 1 дүгээр багт байрлах 140 м2 талбайтай 5 өрөө бүхий өвлийн сууц дагавар объектын хамт /Y-**************, дугаар ***********/, 1400 м2 талбайтай эзэмших эрхийн газар /************, дугаар **********/ зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ************ дугаартай данснаас 52168 төгрөг, мөн хариуцагч Х.П, П.А нараас 52168 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Хы П, Пы А нар нь нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 5040840 төгрөг, хүүгийн төлбөр 508468 төгрөг, торгуулийн хүү 37338 төгрөг, нийт 5586646 /таван сая таван зуун наян зургаан мянга зургаан зуун дөчин зургаан/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ************ дугаартай данснаас 52168төгрөг, мөн хариуцагч Х.П, П.А нараас 52168 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Пы Баян-Өлгий аймаг, Ө сум 1 дүгээр багт байрлах 140 м2 талбайтай 5 өрөө бүхий өвлийн сууц /Y-**************, дугаар ***********/ дагавар объектын хамт, 1400 м2 талбайтай эзэмших эрхийн газар /************, дугаар **********/ зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН