Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2016/00679

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, К банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Аийн А,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Н овогт Ты С нарт холбогдохнэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 9222872 төгрөг, хүүгийн төлбөр 1903742 төгрөг, торгуулийн хүү 2188 төгрөг, нийт 11128802 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгийг албадан борлуулж, зээлийн өрийг барагдуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын захирал М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Ө сумын 4-р багийн иргэд Аийн А, Ты С нар нь К банктай 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ****/2013/*** тоот зээлийн гэрээ байгуулан, 10 жилийн хугацаатай, сарын 2,0 хувийн хүүтэй, 10500000 /арван сая таван зуун мянган/ төгрөгийн хашаа байшин барих зээл авсан ба 270 хоногийн турш төлбөрийн хуваарь зөрчиж, зээлийн төлбөр төлөх тухай банкнаас хүргүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн байдлаар 9222872 төгрөгийн үндсэн зээлийн, 1903740 төгрөгийн хүүгийн төлбөр, 2188 торгуулийн хүү болох нийт 11128802 /арван нэгэн сая нэг зуун хорин Н мянга Н зуун хоёр/ төгрөгийн өр төлбөртэй тул уг өрийг барагдуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээл төлөх чадваргүй болсон тул зээлийн барьцаа хөрөнгийг албадан борлуулж, зээлийн өрийг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.А, Т.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчид А.А, Т.С бид хоёр К банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ****/2013/*** дугаартай зээлийн гэрээ байгуулан 10500000 төгрөгийн зээл авч, мөн өдөр ****/2013/***/Б дугаартай зээлийн барьцааны гэрээгээр Ө сумын 4-р багт байрлах 90 м2 талбай бүхий 4 өрөө өвлийн сууц, 1365 м2 талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг барьцаанд тавьсан болно. К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын А.А, Т.С бид хоёроос нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 9222872 төгрөг, хүүгийн төлбөр 1903742 төгрөг, торгуулийн хүү 2188 төгрөг, нийт 11128802 /арван нэгэн сая нэг зуун хорин Н мянга Н зуун хоёр/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр зээлийн гэрээний дагуу зээл төлөх чадваргүй болсон тохиолдолд барьцаат хөрөнгийг албадан борлуулж, зээлийн өрийг барагдуулахад татгалзах зүйлгүй. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд бид хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.А, Т.С нарт холбогдохҮндсэн зээлийн үлдэгдэл 9222872 төгрөг, хүүгийн төлбөр 1903742 төгрөг, торгуулийн хүү 2188 төгрөг, нийт 11128802 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгийг албадан борлуулж, зээлийн өрийг барагдуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А, Т.С нар нь нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын нэхэмжилсэнүндсэн зээлийн үлдэгдэл 9222872 төгрөг, хүүгийн төлбөр 1903742 төгрөг, торгуулийн хүү 2188 төгрөг, нийт 11128802 төгрөгийгтөлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн  байна.

Иймд нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.А, Т.С нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч А.А, Т.С нар шүүхэд гаргасан тайлбарт ...Бид хоёр зээлийн гэрээний дагуу зээл төлөх чадваргүй болсон тохиолдолд барьцаат хөрөнгийг албадан борлуулж, зээлийн өрийг барагдуулахад татгалзах зүйлгүй гэсэн байх тул хариуцагчид нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын үндсэн зээлийн үлдэгдэл 9222872 төгрөг, хүүгийн төлбөр 1903742 төгрөг, торгуулийн хүү 2188 төгрөг, нийт 11128802 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлээгүй бол 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ****/2013/***/Б дугаартай зээлийн барьцааны гэрээний зүйл болох Баян-Өлгий аймаг, Өлгий сум 4 дүгээр багт байрлах 90 м2 талбайтай хувийн сууц /Y-************, дугаар ************/, 1365 м2талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /Г-*************, дугаар **************/ зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ************ дугаартай данснаас 96505 төгрөг, мөн хариуцагч А.А, Т.С нараас 96505 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Аийн А, Ты С нар нь нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 9222872 төгрөг, хүүгийн төлбөр 1903742 төгрөг, торгуулийн хүү 2188 төгрөг, нийт 11128802 /арван нэгэн сая нэг зуун хорин Н мянга Н зуун хоёр/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ************ дугаартай данснаас 96505төгрөг, мөн хариуцагч А.А, Т.С нараас 96505 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Аын Баян-Өлгий аймаг, Өлгий сум 4 дүгээр багт байрлах 90 м2 талбайтай хувийн сууц /Y-************, дугаар ************/, 1365 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /Г-*************, дугаар **************/ зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН