Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 066

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А сумын 1 дүгээр багийн оршин суугч Ж.Б, А.Е нарын 30 хүний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаан даргалагч, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Тэргүүлэгчид, сумын Засаг даргад тус тус холбогдох:

Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн Нийтийн Хурлын сонгууль явуулах тухай 02 дугаар тогтоол, сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны багийн Засаг даргад холбогдох тогтоолууд, сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Багийн Засаг дарга нарыг чөлөөлөх тухай 10 дугаар захирамжийн Ж.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахыг тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгч бөгөөд нэр бүхий нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е, нэхэмжлэгч Ж.Бын өмгөөлөгч С.Н, А.С, хариуцагч А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.С, хариуцагч А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Т, хариуцагч тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаан даргалагч М.С, гуравдагч этгээд Р.Н, түүний өмгөөлөгч Х.З, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Боос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Жумагажын Б миний бие Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багт эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг. Миний бие А сумын 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшсэн юм. Засаг даргыг сонгох сонгууль 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон. Ингэхдээ миний Монгол улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрх маань ноцтойгоор зөрчигдлөө. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 03 дугаар хууль бус тогтоол гаргаж тус сумын зарим сонгогчдын буюу байнгын оршин суугч иргэдийн сонгох эрхийг хязгаарласнаар 24 хүний санал дутаж миний бие тухайн сонгуульд ялагдал хүлээсэн. Хэрэв эдгээр иргэдийн санал өгүүлэх тухай эрхийг хязгаарлаагүй байсан бол миний бие тухайн Засаг даргыг сонгох сонгуульд ялалт байгуулах бүрэн боломжтой байсан юм. Тус тогтоолыг тогтоол гаргах эрх бүхий этгээд мөн сонгууль зохион байгуулсан эрх бүхий хүмүүс надад ерөөсөө танилцуулаагүй, танилцуулахаас татгалзаж байсан. Тэгсэн хэрнээ сонгуульд оролцож санал өгөхөөр ирсэн 30 гаруй хүнийг маргаан бүхий тогтоол гарсан гэсэн үндэслэлээр санал өгүүлээгүй. Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн газарт оршин суугаа Монгол улсын иргэн хэн ч байсан сонгуульд оролцож санал өгөх эрхтэй байхаар хуульчилсан байдаг. Гэтэл тогтоол гаргах эрх бүхий этгээд холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж ийнхүү хууль бус тогтоол гаргаснаар иргэдийн сонгуульд чөлөөтэй оролцох эрхийг хязгаарласан юм.

Нөгөө талаар хууль тогтоомжид зааснаар тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид сонгууль явуулж өгөх талаар хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгууль зарлан явуулах тухай шийдвэр гардаг журамтай. Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахгүйгээр зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын бичгийг үндэслэж сонгууль зарлан явуулах тухай шийдвэр гарсан байдаг. Энэ талаар сонгууль явагдаж дууссаны дараа тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болох А.Бахимурат, Х.Нурмухамет, С.Т, М.С нараас олж мэдсэн юм. Нэгэнт сонгууль явуулах журмыг ноцтойгоор зөрчиж сонгууль явуулж, мөн иргэдийн сонгох эрхийг ноцтой зөрчсөн тул уг сонгуулийг дахин зохион явуулах шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн тухайн сонгуулийн өдөр сонгууль явагдах байранд Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Шагдар сонгогчдын эрхэнд халдаж, сонгууль өгөхөөр ирсэн 30 гаруй иргэдийг ямар ч үндэслэлгүйгээр сонгуульд оролцуулахгүйгээр хөөж гаргасан. Эдгээр иргэд дотроос Аы Е гэдэг иргэн эрх зүйч мэргэжилтэй байсан ба Үндсэн хуульд заасан сонгох эрхээ эдэлнэ гэж хэл ам гаргахаар нь түүнийг мөн хажууд байсан нэг хүнийг санал өгүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Шагдар нь бусад иргэдийн хууль мэддэггүй байдлыг нь далимдуулж ...та нар сонгуульд оролцохгүй явцгаа... гэх мэтээр хэл амаар доромжилж сонгуульд оролцуулаагүй юм. Мөн түүнчлэн А сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Шагдар нь сонгуулийн өдөр санал авах байрны санал авах хайрцагны хажууд биечлэн зогсож эс үйлдэхгүйгээр иргэдийн сонгох эрхэд халдсан. Тодруулбал, А сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Шагдарыг харсан хүмүүс буруу бодох болов уу гэж айсан байдлаар санал өгөөд байгаа байдал ажиглагдсан юм. Нэг үгээр хэлбэл уг сонгууль шударга бус явагдсан гэж хэлмээр байна.

Сонгуульд 312 хүн оролцсон боловч санал авах хайрцгийг задалж саналын хуудсыг тоолоход нийт 315 саналын хуудас гарсан ноцтой зөрчил гарсан юм. Мөн иргэдийн Нийтийн Хуралд 312 хүн санал өгснөөс 302 саналын хуудас гарсан бас зөрүүтэй гарсан юм. Мөн түүнчлэн хүчингүй саналын хуудас 5 ширхэг гарсан. Тухайн иргэдийн Нийтийн Хурлын сонгуульд 2 иргэн өрсөлдөж байхад зарим санал авах хуудсанд зөвхөн иргэдийн Хурлын дарга байсан С.Ты нэр л хэвлэгдсэн байсан ба үүнийг санал авсанд тооцсон зэрэг ноцтой зөрчил гарсан байна.

Үүнээс гадна А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь багийн иргэдийн Нийтийн Хурал болон Засг даргын сонгуульд нэр дэвшигчдийг зөвхөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө бүртгэх тухай зар гаргаж хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон. Өөрөөр хэлбэл, А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь санал авах өдөр хүртэл нэр дэвших иргэдийн сонгогдох эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан юм. Хуульд зааснаар саналын хуудсыг тухайн санал авах өдөр хэвлэх ёстой атал бүх саналын хуудсыг санал авах өдрөөс 10-аад хоногийн өмнө хэвлэсэн зэрэг бас нэгэн ноцтой зөрчил гаргасан. Энэ мэт зөрчил бүхий нөхцөл байдлууд сонгууль явуулсан хурлын протоколд тусгагдсан байгаа. Протоколыг А.Б, М.С нар хөтлөн явуулсан.

Иймд хууль бусаар гарсан Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгууль явуулах тухай 03 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн А сумын Хаш багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн гарсан Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Багийн Засаг дарга нарыг чөлөөлөх тухай 10 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Тус багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтыг хууль бус явуулсан, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид зарлах ёстой байтал А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулан журам зөрчиж багийн иргэдийн Нийтийн Хурлын эрхэнд халдсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны үед би 4 жилд хийсэн ажлыг тайлагнан иргэдээс үнэлэлт, дүгнэлт авч хангалттай дүн авсан болон үргэлжлүүлэн ажлаа хийх ёстой, хангалтгүй байвал санал хураалт явуулах ёстой байхад миний эрхэнд халдаж саналын хуудсыг сумаас хэвлэн ирж шууд санал хураалт явуулсан. Түүнээс гадна сумын Засаг дарга 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр багийн Засаг даргаар томилогдсон ба миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад санал хураалт явуулж, 3 жил 10 сар ажилласны дараа намайг чөлөөлсөн байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтад санал өгсөн хүмүүсээс багийн Засаг даргад санал өгсөн хүмүүсийн тоо зөрүүтэй гарсан, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Засаг даргад санал өгөөгүй хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэв.

Нэхэмжлэгч А.Е нарын 30 хүнээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэр бүхий 30 нэхэмжлэгчид бид Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багт оршин суудаг ба нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. А сумын Хаш багийн Засаг даргыг сонгох сонгууль 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон. Тухайн багт оршин суудаг хүмүүс сонгуульд саналаа өгч байхад А сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Шагдар нь санал авах байранд орж зогсоод бидний бүхий хүмүүсийн санал өгөх эрхийг хаасан юм. Монгол улсын Үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхээ Монгол улсын иргэн бүр Балгаатай эдлэхээр хуульчилсан. Гэтэл ганц хүн үүнийг хааж санал өгүүлэлгүй би өөрөө хариуцна гэж зогссон юм. Учрыг нь асууж тодруулахад, Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 03 дугаар тогтоол гарсан учраас та нарыг сонгуульд оролцуулахгүй гэж хэлсэн.Уг тогтоолыг үзье гэж хэлэхэд үзүүлээгүй юм. Гэхдээ зарим нэгэн хуулийн мэдлэгтэй хүмүүс хэл ам гаргаж эхлэхэд тэднийг сонгуульд оруулж байсан. Угтаа бол Ш.Шагдар нь энэ сонгуульд гар бие оролцох эрх бүхий субъект биш юм. Яагаад гэвэл А сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн захиргааны албан тушаалтны хувьд ямар нэгэн байдлаар улс төрийн сонгуульд гар бие оролцож нөлөөлөх ёсгүй билээ. Ш.Шагдар маргаан бүхий тогтоолыг танилцуулаагүй ба сонгогч биднийг санал авах байранд оруулахгүй өөрөө дотроо зогсож ...би мэднэ, би оруулахгүй, хууль шүүхийн байгууллагууд бидний гарт байгаа... гэж байсан нь хууль ёсны зарчимд нийцэхгүй.

Монгол улс нь шударга шүүхтэй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа билээ. Гэвч Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Шагдар нь Хаш багт хаан суусан юм шиг аашилж, А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 03 дугаар тогтоол гаргасан гэсэн үндэслэлээр сонгуульд оролцуулаагүй явдалд нэхэмжлэгчид бид маш их гомдолтой байна. Үндсэн хуулиас дээгүүр хүчин чадалтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гэж байдаг юм уу. Монгол улсын иргэн бүр сонгох сонгогдох эрхтэй билээ. Гэтэл Монгол ардын намын депутатууд Үндсэн хуулиас дээгүүр тогтоол гаргаж шилжин ирсэн хүмүүс биднийг сонгуульд оруулаагүй явдалд гүнээ харамсаж байна. Бид сонгууль өгөхийн тулд олон литр бензин зарцуулж машин хөлсөлж очиж байхад бидний сонгох эрхэд халдаж сонгуульд оруулаагүй. Ш.Шагдараас бензиний үнийг нэхэмжлэх болно.

Иймд хууль бусаар гарсан Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн Нийтийн Хурлын сонгууль явуулах тухай 03 дугаар тогтоол, А сумын Хаш багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг тус багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Еаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймаг, А сум, 1-р багийн Жантекей Ботахара овогт Авлайханы Е би 30 нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн тодруулж байна. Үүнд: Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн нийтийн хурлын сонгууль явуулах тухай 02 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн А сумын Хаш багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийн багийн Засаг даргад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг Баян-Өлгий аймгийн А сумын Хаш багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах гэж өөрчлөн тодруулж байна.

Үндэслэл нь: Нэр бүхий 30 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би дээрх өөрчлөн тодруулсан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. А сумын Хаш багийн Засаг даргыг сонгох сонгууль 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон. Тухайн багт оршин суудаг хүмүүс сонгуульд саналаа өгч байхад А сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Шагдар нь санал авах байранд орж зогсчихоод бидний бүхий хүмүүсийн санал өгөх эрхийг хаасан юм. Монгол Улсын Үндсэн хуульд сонгох сонгогдох эрхээ Монгол Улсын иргэн бүр Балгаатай эдлэхээр хуульчилсан. Гэтэл ганц хүн /ЗДТГ-ын дарга Ш.Шагдар/ үүнийг хааж санал өгүүлэлгүй би өөрөө хариуцна гэж зогссон юм. Учрыг нь асууж тодруулахад Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 03 дугаар тогтоол гарсан учраас та нарыг сонгуульд оролцуулахгүй гэж хэлсэн /тогтоолын утга нь тус багт шилжин ирсэн хэсэг иргэдийг багийн Засаг даргыг сонгох хуралдааны санал хураалтад оролцуулахгүй байх талаар бай тайлбарласан/. Уг тогтоолыг үзье гэж хэлэхэд үзүүлээгүй юм. Иргэдийн багийн Засаг даргыг нийтийн хуралдаанаараа сонгох эрх нь ноцтойгоор зөрчигдсөн юм гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалт явуулах тухай 02 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн А сумын Хаш багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолын багийн Засаг даргад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02 тоот тогтоолд багийн иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг үндэслэн гэж дурдсан ба ямар саналыг хэрхэн үндэслэсэн, мөн тухайн багийн нутаг дэвсгэрт 180-аас доошгүй хоногоор тасралтгүй оршин суусан иргэдийг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтад оролцуулахаар тогтоолд дурдаж, Үндсэн хуулийн 18 дугаар зүйлийг зөрчиж, хүний эрхэд халдсан учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа:

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17, 20 дугаар зүйл, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс уламжилсан тогтоол, тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс багийн хурлыг зохион байгуулан явуулах, багуудын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах талаар чиглэл өгч 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол гаргасан. Тухайн үед 4 багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт даалгавар өгөгдөж, бүх багуудад сумын Тэргүүлэгчдийн шийдвэрийг хэрэгжүүлэн, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хугацаанд нь зарлан, хурлын байгууллагын зүгээс ерөнхийд нь зохион байгуулах үүргийг Хурлын нарийн бичгийн даргад өгсөн. Тогтоолын хэрэгжилтийг хангуулан багуудад, багийн Засаг даргад нэр дэвшүүлэн санал хураах, багийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 23-наас эхлэн 4 багт сонгууль явуулсан. Сумын удирдлагын хувьд тухайн үед бүх багт өөрийн биеэр оролцон 4 өдөр дараалан багийн сонгуулийг явуулсан. 1 дүгээр багийн иргэдийн хуралыг иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Т ард иргэдийн дунд хийж, багийн болон иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшүүлсэн сонгууль явуулах, зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр шийдвэр гаргасан.

Тухайн 1 дүгээр багийн сонгуулийг иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Т нээж, багийн иргэдийн дотроос хуралдааны дарга, санал хураалтын дүн гаргах тооллогын комиссыг сонгон ажиллуулсан. Хурлын дарга миний бие удирдлагын хувьд бүх багийн хуралд өөрийн биеэр оролцон сум орны ажлыг танилцуулан ажилласан. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураах гэх зэрэг сонгуулийн үйл ажиллагаанд биечлэн оролцоогүй. 02 дугаар тогтоолыг тухайн багт байнга оршин суугчдыг санал хураалтад оруулахаар Тэргүүлэгчдийн олонхоор гаргасан шийдвэр юм.

Учир нь орон нутагт тухайн багт байнгын оршин суугч байх гэсэн Сонгуулийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хуулиудыг удирдлага болгон тухайн багт 180 хоногоос дээш хугацаагаар амьдарсан гэсэн саналыг тусган тогтоосон. Энд ямар нэгэн хүний эрх зөрчсөн асуудал байхгүй. Тухайн Тэргүүлэгчдийн хурал хийж байх үед иргэний бүртгэлийн ажилтныг оруулж ирээд сонгуулийн санал өгөх журмаар бөөндөө шилжиж ирсэн иргэд олон байна уу гэж асуухад тийм асуудал байхгүй, ганц нэг иргэд зайлшгүй шаардлагатай иргэдийг шилжүүлж байгаа гэсэн хариу өгсөн. Тухайн үед иргэдийн нэрсийн жагсаалтад гомдол гаргаж нэхэмжлэл өгсөн 30 хүн бидэнд мэдэгдээгүй. Дээрх иргэдийг санал хураалтад оруулсан эсэхийг мэдэхгүй. Энэ талаар тухайн үеийн сонгуулийг зохион явуулсан комисс мэдэх байх. Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 0 дугаар тогтоол нь хууль бус биш үнэн зөв шийдвэр гэж үзэж байна гэжээ.

А.Е нарын 30 хүнээс гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол гарсан. Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар тогтоол нь шагнал олгохтой холбоотой тогтоол байсан. 02 дугаар тогтоолын 2 дахь заалт нь суманд тухайн багт байнга оршин суусан 180 хоногоос дээш оршин суугч, намрын орон нутгийн сонгуулийн нэрсийн жагсаалтыг баримтлан багийн Засаг даргыг сонгох сонгуулийн санал хураалтад оролцох, иргэнийг сонгуульд оруулахаар тусгасан.

Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн гарсан болно. Багийн сонгуульд зөвхөн санал өгөх зорилгоор шилжиж ирэх, шилжих хөдөлгөөнийг таслан зогсоох үүднээс Тэргүүлэгчдийн 02 дугаар тогтоолыг гаргасан.

Уг тогтоолоор хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. 02 дугаар тогтоолын 2 дахь заалтаас болж багийн Засаг даргын сонгуулийн санал хураалтад санал өгч чадаагүй 30 хүний эрх зөрчигдсөн нь тухайн багийн сонгуулийг зохион байгуулан явуулсан комиссын асуудал гэж үзэж байна. Сонгуулийн санал хураах үйл ажиллагаанд бид биечлэн оролцоогүй гэжээ.

Хариуцагч А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гарсан 02 тоот тогтоолын хувьд багуудын иргэдийн Нийтийн Хурлын санал хураалт явуулахдаа холбоотой царцаа хөдөлгөөнийг зогсоох, сумынхаа болон багийн ард иргэдийг санал хураалтад зохих ёсоор оролцуулах талаар гарсан тогтоол юм. Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтын үед тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг даргыг сонгох зорилгоор аймаг, сумын төв, бусад багаас иргэд шилжин ирж санал өгч, санал хураалтын дараа дахин шилжин явах зэрэг багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд саад учруулсан царцаа хөдөлгөөн их гарч байсан бөгөөд үүнийг таслан зогсоох үүднээс тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 02 тоот тогтоол гаргасан юм. Уг тогтоолын дагуу манай сумын 4 багт багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалт явуулах хуралдаан зохион байгуулагдсан ба санал хураалт зохион байгуулах комиссыг тухайн багуудын иргэдээс байгуулж санал хураалт зохион байгуулагдсан юм. Тийм учраас манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 02 тоот тогтоол хууль ёсны тогтоол гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Т миний бие нэхэмжлэгч Ж.Бын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, Багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгууль явуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсэгт чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд энэхүү тайлбарыг гаргаж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс сумын хэмжээний 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгох сонгуулийн товыг зарласан тогтоол гарсан бөгөөд түүнийг үндэслэж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зарлан хуралдуулж багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргын сонгууль явуулахаар тов тогтоосон тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоол гарсан болно. Тухайн үед нэхэмжлэгч Ж.Б нь тухайн багийн Засаг дарга байсны хувьд уг тогтоолыг өөрөө хүлээн зөвшөөрч, багийн иргэдэд Нийтийн Хурлын зар мэдээг тарааж, багийн Засаг даргад нэрийг дэвшүүлж, сонгогчдын тухайн хуралд бүрэн хамааруулах үйл ажиллагаа явуулж байсан юм. Үүгээр ч барахгүй Ж.Бын ахан дүүс багийн Засаг даргаар түүнийг томилуулахаар аймгийн төвөөс төрсөн ах Ж.А, Ж.Болат, Н.Бихан нар өөрсдийн унаагаар очиж багийн иргэдийг сонгуульд зөөж сонгуульд оролцуулсан нь багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүлээн зөвшөөрсөн явдал юм. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 тоот тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр буюу сонгууль болохоос 16 хоногийн өмнө зарласан нь иргэдийг нийтийн хуралд бүрэн хамааруулах, зар мэдээг бүгдэд нь сонсгож мэдээлэх боломжийг нээж өгснөөрөө эерэг талын эрхийн акт болсон гэж үзнэ.

Багийн Засаг даргыг сонгох сонгуульд багийн нийт иргэдээс 378 сонгогч байгаагийн 312 сонгогч оролцсон нь нийт сонгогчийн 90 хувь нь оролцсоныг илтгэж байна. Сонгуулийн үр дүнгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Ж.Б нь 144 хүний, нэр дэвшигч Р.Н нь 169 хүний санал авч, Р.Н нийт сонгогчийн 52,3%-ийн саналаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн болно. Харин нэхэмжлэгч Ж.Бын сонгуульд оролцуулаагүй гэж маргаж байгаа 12 хүн бол А сумын 1 дүгээр багийн иргэд биш, аймгийн төвөөс шилжиж ирсэн байсан учир сонгуульд оролцуулаагүй болно. Багийн Засаг даргад тухайн багийн иргэд оролцож, өөрсдөө багийн Засаг даргыг сонгох нь хуульд бүрэн нийцнэ. Сонгуулийн үйл ажиллагаа ямар ч будлиангүй, хууль журмын дагуу явагдсан болно. Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн Нийтийн Хурлын сонгууль явуулах тухай 03 дугаар тогтоол нь 16 хоногийн өмнө хурлын товыг зарласан , мэдээллийн шинж чанартай эрхийн акт учраас багийн Засаг даргад нэр дэвшигч Ж.Бын хууль ёсны ямар ч эрх ашиг хөндөгдөөгүй болно. Ж.Б нь багийн иргэдийн сонголтыг хүндэтгэж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодож байна. Сонгуулийн үр дүнгээр сонгуульд оролцсон 312 сонгогчийн нэр дэвшигч Р.Нургав 169 сонгогчийн, Ж.Б 144 сонгогчийн саналыг тус тус авч Ж.Б нь 25 сонгогчоор дутуу санал авсан байсан. Иймд нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэл үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас А.Е нарын 30 хүний нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэдирүүлсэн тайлбартаа:

Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал, багийн Засаг даргын санал авах өдөр А сумын 1 дүгээр багийн зарим иргэдийг санал хураалтад оруулаагүй юм. Шалтгаан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шилжин ирсэн иргэдийг санал хураалтад оруулахгүй гэсэн тогтоол гаргасан байсан. Үүний улмаас тодорхой тооны иргэд санал өгч чадаагүй нь үнэн болно. Уг нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Тухайн өдрийн хуралдаанд би багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар өрсөлдсөн учраас хэдэн хүн санал хураалтад ороогүй болохыг мэдэхгүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтыг тус багийн иргэд өөрсдөө зохион байгуулах ёстой байтал сумаас очсон Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Шагдар нар нь багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтад янз бүрийн байдлаар нөлөөлсөн. Гэхдээ тухайн өдрийн санал хураалт ерөнхийдөө хууль ёсоор явагдсан гэж үзэж байна гэв.

Хариуцагч А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаан даргалагч М.С шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие М.С нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргалж оролцсон билээ. Уг хурлаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргыг сонгох асуудлыг авч хэлэлцсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад С.Т, Ж.М, багийн Засаг даргад Ж.Б, Р.Н нар нэрээ дэвшүүлсэн. Нууц санал хураалт явуулахад Хурлын даргад нэр дэвшүүлсэн С.Т 164 санал, Ж.М 138 хүний санал авсан. Уг хураалтад аймгийн төвийн оршин суугчид гэсэн шалтгаанаар 12 хүнийг багийн иргэдийн нэрсийн жагсаалтад байсан мөртлөө оруулаагүй сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Шагдар сумын удирдлагаас оруулахгүй гэсэн шийдвэр гарсан учир оруулахгүй гэсэн тайлбар өгсөн.

Уг хурлын 01 тоот тогтоолоор С.Тыг олонхийн санал авсан учир багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилсон болно. Уг тогтоол хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр гэж үзэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хаш багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалт явуулах хуралдаан болно гэдгийг сонсож тухайн өдрийн өглөө бид нар санал хураалт явуулах газарт очиход, санал хураалт явуулах талаар тогтоол гаргасан комиссыг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудаас бүрдүүлэн орж ирсэн байсан. Гэтэл үүнийг багийн иргэд эс зөвшөөрч та нар багийн иргэдийн эрх ашигт халдаж байна, комисс эндээс байгуулагдах ёстой гэж маргаан үүссэн гэв.

Хариуцагч А сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж тухайн иргэдийн Нийтийн Хурлаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгох зохион байгуулалтын ажиллагаа явагдсан юм. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад Р.Н, Ж.Б нар нэр дэвшүүлэн өрсөлдөснөөс багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон багийн иргэдийн олонхийн буюу 52,3 хувийн санал авсан нэр дэвшигч Р.Ныг багийн Засаг даргаар томилуулахаар А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоол, А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 тоот тогтоол гарсан байгаа болно. Эдгээр эрхийн актууд нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1-д заасан эрх хэмжээний хүрээнд гарсан хууль ёсны эрхийн актууд байсан тул А сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/10 тоот захирамжаар өмнөх Засаг дарга Ж.Быг чөлөөлж 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуулийн үр дүн, А сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот тогтоол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 тоот тогтоолыг тус тус үндэслэн А сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Багийн Засаг дарга нарын томилох тухай Б/13 тоот захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд Р.Ныг А сумын 1 дүгээр багийн Засаг даргаар томилсон нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа бөгөөд нэхэмжлэгч Ж.Бын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор сумын зарим сонгогчдын болон байнга оршин суух иргэдийн сонгох эрхийг хязгаарласнаар 24 хүний санал дутаж ялагдаж хүлээсэн гэжээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор тухайн багт байнга оршин суух иргэд багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, өөрсдийн багийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгох эрхийг Балгаажуулж өгснөөр харин тухайн багийн иргэдийн өөрсдөө багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгож авах боломж илүү нээлттэй болсон, тухайн багийн иргэдээс бусад хүмүүс сонгуульд хууль бус оролцох тухайн багийн иргэдийн сонголтыг будлиантуулах явдлыг таслах зогсоосон дэвшилт буюу эерэг нөлөөтэй эрхийн акт болсон юм.

Энэхүү сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолд зохицуулснаар тухайн багт байнга оршин суух иргэд буюу тухайн багт 180 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа оршин суух иргэн гэж үзэх сонгох эрхийг Балгаажуулсан болно. Энэ зохицуулалт бол Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан иргэн байнга оршин суухыг бүрмөсөн шилжин суурьших, 180 хоногоос доош бол түр шилжин суурьшина гэсэн заалтад нийцэж байх тул уг тогтоол эерэг талын эрхийн акт юм.

Харин А сумын сумын 1 дүгээр багийн Засаг даргаар нэр дэвшигч Ж.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 10-наас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хороонд Өлгий суманд байнга оршин суудаг өөрийн ах дүү төрөл садангийн 12 хүнийг А сумын 1 дүгээр багт шилжүүлсэн үйлдэл хийсэн бөгөөд тэр хүмүүс нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор багийн Засаг даргыг сонгох сонгуульд оролцож, нэхэмжлэгч Ж.Бд санал өгч чадаагүй тул түүнд хорсож Ж.Б үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Ж.Бын Өлгий сумын төвд байнга амьдардаг ах дүүсийн 12 хүнийг А сумын 1 дүгээр багт хэлбэрийн хувьд шилжүүлсэн болохоос дээрхи 12 иргэн одоо хүртэл Өлгий сумын төвд амьдарч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа юм. Энэ нь Ж.Бын багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг сонгох сонгуулийг будлиантуулах, өөрөө багийн Засаг даргаар хууль бус бусармаг аргаар сонгогдох гэсэн оролдлого хийж буй алхам юм.

Түүнээс биш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор тухайн багт амьдарч буй иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ямар нэгэн байдлаар халдсан, хязгаарласан явдал байхгүй.

А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэдийн Нийтийн Хурлын 21 тоот тогтоол гарсан бөгөөд багийн Засаг даргын ээлжит сонгуулийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр явуулахаар товыг 16 хоногийн өмнө зарлан мэдэгдсэн нь багийн иргэдийг сонгуульд бүрэн хамааруулах боломж нээж өгсөн эерэг талын эрхийн акт юм. Энэ тогтоолыг тухайн үед багийн Засаг дарга асан Ж.Б өөрөө сайн мэдэж байсан бөгөөд зарласнаас хойш багийн айл өрхүүдэд багийн иргэдийн Нийтийн Хурлын зарыг тарааж, айл өрхүүдэд өөрийн хөтөлбөрийг танилцуулж сурталчилгаанд явсан болно. Ингэж Ж.Бын сурталчилгаанд явсан нь уг тогтоолыг хүлээн зөвшөөрснийг, мөн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрөө гэр бүл, ах дүүсээрээ сонгуульд оролцож, санал өгсөн нь тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлыг зөвшөөрөн хүлээснийг илтгэж байна.

Ж.Б нь багийн иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй нь зүйлд нийцэхгүй байна. Иймд А сумын 1 дүгээр багийн Нийтийн Хурал хууль журмын дагуу явагдаж, шударга өрсөлдөөний үр дүнд одоогийн багийн Засаг дарга Р.Н хууль ёсоор томилогдсон юм гэжээ.

Гуравдагч этгээд Р.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч Б нь А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгохыг хүсжээ.

Энэ нь тогтоолын дугаарыг буруу тодорхойлсон байх ба Багийн хурлыг зохин байгуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 02 тоот тогтоол гарч, тогтоолын 2-р заалтаар Багийн сонгуулийн санал хураалтад сонгуулийн нэрийн жагсаалтаар тухайн багт 180 хоногоос дээш хугацаагаар оршин суусан иргэдийг оролцуулахаар тогтоосон юм.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-тоот тогтоолын 2-р заалтаар тухайн багт 180 хоногоос дээш суусан иргэдийг сонгуулийн санал хураалтад оролцуулахаар шийдвэрлэсэн нь нийтийн эрх ашигт нийцсэн, тухайн багийн уугуул иргэд буюу байнга оршин суудаг иргэд оролцож, өөрсдийн багийн Засаг даргыг сонгож авах шударга байдлыг хангасан дэвшилт зүйл болсон гэж үзнэ.

Энэ бол гаднын хүмүүс оролцож, багийн сонгуулийн саналыг хуваах, сонгуулийн шударга бусаар явуулахыг таслан зогсоосон, сонгуульд жинхэнэ багийн иргэд оролцох боломжийг хангаж өгсөн.

Нэхэмжлэгч Ж.Б нь уг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-тоот тогтоол гарснаар, сонгогч нарын эрхийг хязгаарласан түүнээс болж сонгуульд 24 иргэн оролцоогүй гэдэг нь бодит байдалд нийцэхгүй.

Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25-р зүйлийн 25-р зүйлд Иргэн байнга оршин суугаа засаг захиргааны нэг нэгжээсээ нөгөөд хоногоос дээш хугацаагаар оршин суухыг бүрмөсөн суурьших тухай тодорхойлсон байгаа юм.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-р тогтоолын 2 дахь заалт Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэсэн бөгөөд энэ удаагийн А сумын 1-р багийн 2017 оны 01-р сарын 26-нд болсон Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг дарга сонгох сонгуульд тус багт байнга оршин суугчдыг оролцож санал өгөх боломжоор хангасан.

А сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож санал өгөөгүй , сонгох сонгогдох эрх зөрчигдсөн гэж байгаа хүмүүсийг нэг бүрчлэн авч үзвэл тухайн иргэд бүгд Өлгий сумын иргэд болох нь тогтоогдсон.

А сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид сонгууль зарлан хуралдуулах талаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргах ёстой. Үүнийг зөрчсөн гэж маргаан гаргажээ.

Гэтэл А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга багийн сонгуулийн тов зарлах тухай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21-тоот тогтоол гаргасан ба Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-тоот тогтоолоор А сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр багийн төвд зохион байгуулж явуулан, багийн Засаг дарга сонгохоор тогтоосон байна.

Үүнийг тухайн үед багийн Засаг дарга асан нэхэмжлэгч Ж.Б өөрөө хүлээн зөвшөөрч, багийн иргэдэд зар мэдээ, сурталчилгааг явуулж, улмаар багийн Засаг даргад нэр дэвшүүлж сонгууль Засаг даргаар өрсөлдөж оролцсон байна.

Энэ нь тухайн үед багийн Нийтийн Хурлын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21-тоот тогтоолыг тус тус хүлээн зөвшөөрснийг Балж байна.

А сумын 1-р багийн Засаг даргыг сонгох сонгуульд Ж.Б, Р.Н бид хоёр нэр дэвшүүлэн өрсөлдсөнөөс тухайн багт оролцвол зохих 378-сонгогчоос 313-сонгогч санал хураалтад оролцож, нийт сонгогчийн Ж.Б 144 хүний, Р.Н миний бие 169 хүний санал авч нийт сонгогчийн 52.3%-ийн санал авсан миний нэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 тоот тогтоолоор Багийн Засаг даргаар томилуулах нэр дэвшсэн маань Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26-р зүйлийн 26.2-д заасан заалтад бүрэн нийцэж байна.

Р.Н миний бие багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал хураалтад оролцсон иргэдийн 52.3%-ийн санал авч, нэр дэвшсэн учир А сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/13-тоот захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26-р зүйлийн 26.3-д заасан үндэслэлээр томилсон томилгоо үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд А сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг дарга сонгох үйл ажиллагаа хууль ёсны учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд Р.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2017 онд зохион байгуулагдсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байгаа юм. Тухайн хуралдаанд оролцож чадаагүй иргэдийн нэрсийн жагсаалтыг тодруулж хэлье. Үүнд, Б, Ө, П, Н, С, Г, Х, К, Н, А нар байсан. А нь тухайн өдөр хонь хариулж яваад санал хураалтаас хоцорсон байсан. Б.Сын хувьд сонгуулийн насанд хүрээгүй, дээрээс нь Б, С, А, Б нар нь аймгаас шилжин очсон боловч А сумын Засаг даргын иргэдийн нэрсийн жагсаалтад байхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Т.С, С, Ү, С, А, Х, Д, Б, О нар шинээр шилжэн очсон бөгөөд эдгээр хүмүүс манай Хаш багийн иргэд бус, тус багт 180-аас доошгүй хоног оршин суугаагүй, түр зур шилжиж очсон байаа.

Энэ асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 02 тоот тогтоол гарч тухайн багт 180-аас доош хоног оршин суусан иргэд тухайн багийн санал хураалтад оролцуулахыг хориглосон байдаг. Орох ёстой байсан М, Н, С, өөрсдөө тухайн өдрийн санал хураалтад оролцоогүй байгаа. А.Е нь санал хураалтад оролцсон байх ба нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлд А.Е санал хураалтад оролцсон гэж бичигдсэн байгаа. Дээрээс нь Б, Б нарын гэрчийн мэдүүлгээр А.Е санал хураалтад оролцсон болох нь давхар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ж.Бын төлөө 144 хүн, миний төлөө 169 хүн санал өгснөөр Ж.Берибол надаас 25 хүнээр дутаж, нийт санал өгсөн иргэдийн 50 хувьд хүрээгүй ба энэ нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Миний хувьд бол санал өгсөн нийт иргэдийн 52.3 хувийг авсан болно. Хэрвээ шүүхэд нэхэмжлэл гаргасан 5 хүнийг Ж.Бын төлөө санал өгсөн гэж тооцсон ч гэсэн миний авсан саналд хүрэхгүй, ингэсэн ч би 20 хүний саналаар Ж.Боос илүү гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь эдгээр хүмүүсийг санал хураалтад оролцуулаагүй гэдгийг нотлох ямар нэгэн нотлох баримт байхгүй, өөрсдөө ирж оролцоогүй бөгөөд нэхэмжлэл гаргасан хүмүүсийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй. Иймд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Наас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Юуны түрүүнд нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлтэй учраас бүгд хангагдах ёстой гэдэг үүднээс тайлбараа хэлье. Эрх зүйн дээд хэмжээний акт бол Үндсэн хууль юм. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх заалтад ... Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. ... гэж зааж өгсөн. Улмаар Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, сонгогдсон төлөөлөгчдөөрөө дамжуулан эрхээ эдэлнэ гэжээ. Энэхүү эрхээ эдэлж чадаагүй гэж иргэдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал байгаа гэж би үзэж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т хурлын бүрэн эрх зөрчигдсөн, багийн иргэдийн бүрэн эрх зөрчигдсөн гэж үзэж бид нар А сумын 1 дүгээр багийн ИНХ-ын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Багийн ИНХ-ын хуралдааны товыг тогтоох тухай гэж багийн ИНХ-ын тогтоолыг гаргасан мөртлөө 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ямар ч хурал болоогүй, иргэдийн өмнөөс ийм тогтоол гаргасан нь учир дутагдалтай байна. Нэгэнт багийн ИНХ-ын хуралдааны тогтоол гэж гаргасан учраас үүнд тухайн багийн бүх иргэд оролцоогүй ч гэсэн тодорхой хэсэг нь оролцон байж энэ тогтоол гаргах ёстой байсан. Гэхдээ ийм хурал болоогүйгээр иргэдийн Нийтийн Хурлын дарга гэдэг хүн гаргасан нь ямар учиртай вэ гэж бид маргаж байна. Тэгээд энэ тогтоолыг гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн гаргасан болохоос багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болоогүй гэдгийг хариуцагч зөвшөөрч байгаа. Тэгэхээр үүнийг бичгээр гаргасан иргэдийн Нийтийн Хурлын даргын акт гэж үзэж байна. Учир нь, багийн иргэдийн нийтийн хуралдаанаараа, тэмдэглэл хөтөлж энэ тогтоолыг гаргах ёстой байсан.

Мөн тус багийн Засаг дарга байсан нэхэмжлэгч Ж.Б нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон зарлахаар багийн иргэдийг оролцуулан хурал хийж, багийн Засаг даргын тайланг сонсож байгаад дараагийн Засаг даргыг сонгох санал хураалт явуулах хуралдааны товыг тогтоох ёстой гэж нэхэмжлэлийн үндэслэн болгон дурдаж байна. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг даган багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зарлаж уг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоосон нь хуульд нийцээгүй байна. Харин шүүхийн зүгээс нэхэмжлэгчид хандан та уг хуралдааныг зөвшөөрсний үндсэн дээр өөрөө хуралдаанд оролцож нэр дэвшсэн гэж тайлбарлах боловч үүнийг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзэхгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч энэ тогтоолыг үзээгүй, танилцаагүй, мөн энэ тогтоолыг дараа нь нөхөж гаргасан гэж бид нар хардаж, сэрдэж байгаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.2-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох асуудал тухайн багийн ИНХ-ын бүрэн эрхэд хамаарах юм. Мөн бидний хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол хууль бус байна.

Учир нь, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус тогтоол гаргасан гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтад ... нутгийн удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэж үл болно ... гэж тодорхой заасан байгаа. Доод шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны нутгийн өөрөө удирдах байгууллага нь оролцож Үндсэн хуулиар хориглосон зүйлийг зөрсөн байна. Гэтэл Үндсэн хуулийн хамааралгүй заалтыг тайлбарлан үүгээр би тогтоол гаргасан гэдэг нь өөрөө учир дутагдалтай. Нэгэнт хууль зөрчсөн тогтоол өөрөө хүчингүй болох ёстой.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.2-д заасан эрхэд халдаж, тухайн хурлын хуралдаанд хэн оролцох вэ гэдэг асуудлыг хүртэл зохицуулж өгсөн байна. Үүнээс гадна тухайн өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгжүүлэхээр тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь оролдсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна. Төрийн захиргааны албан хаагч нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцсон нь хуулийг ноцтой зөрсөн асуудал байна. Тухайн багийн харьяа иргэдийн нэрсийн жагсаалтад нэр бүртгэлтэй хэн боловч уг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд тухайн багийн нутаг дэвсгэрт оршин суух шаардлагагүй.

Сонгуулийн тухай хуулийн болон Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан зохицуулалт энд хамааралгүй юм. Оршин суугч гэдгийг тухайн засаг захиргааны нэгжид бүртгэлтэй иргэнийг ойлгоно гэж Улсын Дээд шүүхийн тогтоолд тодорхой тайлбарлаж өгсөн байгаа. Тухайн засаг захиргааны нэгжид бүртгэлтэй иргэний эрхийг хэн ч хязгаарлах эрхгүй. Иймээс тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоол үндсэн хуулийг зөрчсөн, иргэний үндсэн эрхэд халдсан хууль бус тогтоол учраас уг тогтоолыг хүчингүй болгохыг хүсэж байгаа.

Дараагийн хүчингүй болгуулах гэж байгаа тогтоол бол багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоол байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг тогтоол гаргаж Балгаажуулан уг тогтоолд иргэдийн Нийтийн Хурлын дарга гарын үсэг зурдаг болохоос биш тухайн хуралдааны дарга асуудлыг шийдвэрлэж гарын үсэг зурж болохгүй. Ингэж албан бичгийн журмыг зөрчсөн, дээрээс нь тухайн өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагч М.С нь би ийм тогтоол гаргаж байгаагүй гэдгээ шүүх хуралдааны явцад тодорхой хэлсэн байгаа. Бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг Захигааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д ... 40.2.1.захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг Зх эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх ... гэж заасан ба М.С нь би уг тогтоол гарын үсэг Загүй гэж үгүйсгэж байгаа юм. Тийм учраас энэхүү захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул өөрөө хүчингүй болох учиртай.

Тухайн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар гарсан захиргааны акт хүчингүй болсон тохиолдолд тухайн хуралдаан өөрөө хүчингүй болно гэж ойлгож болох юм. Тэгэхээр үүнээс өөр тухайн хуралдаанаар шийдвэрлэсэн акт гараагүй учраас уг хуралдаан хүчингүй болох учиртай бөгөөд тухайн хуралдаан хүчингүй болсноор багийн Засаг даргыг сонгох асуудлыг дахин шийдвэрлүүлэх нь зайлшгүй хэрэг. Тийм учраас даалгах тухай шийдвэр гаргуулах шаардлага ийм учиртай. Дээрээс нь тухайн өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулахдаа хэд хэдэн ноцтой зөрчлүүдийг гаргаж байсан. Хамгийн түрүүнд шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгч байсан асуудал байгаа. Энэ нь эрх бүхий байгууллага, албан тушаалтын дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн нь нөгөө талаар гэмт хэргийн шинжтэй асуудал юм. А.Е нь тухайн өдрийн хуралдаанд оролцсон мэтээр түүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн. Энэ нь өөрөө хуралдааныг хууль бусаар зохион байгуулсан гэж үзэхээр байгаа. Учир нь, нэг хүнийг гарын үсгийг олон хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж хуралдаанд оролцоогүй хүмүүсийг оролцсон мэт болгож тэмдэглэсэн байж болзошгүй юм. Багийн Засаг даргад ямар нэгэн намаас нэр дэвшүүлж болохгүй, зөвхөн намын харьяаллын бус хүмүүс нэр дэвших асуудал байдаг.

Гэтэл намын нэрийг албаар бичиж ард иргэдэд нөлөөлсөн асуудал гарсан. Намын нэрийг нэр дэвшигч нарын урьд бичсэн өөрөө ноцтой зүйл байна. Энэ нь тухайн үед засаг барьж байгаа Монгол ардын намыг нэрийг бичиж, та нар Монгол ардын намыг дэмжсэн тохиолдолд та нар ашигтай гэдэг байдлаар намын нэрийг албаар бичсэн асуудал байгаа. Энд намын нэрийг бичихийг хориглосон байдаг. Үүнээс гадна багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргад нэр дэвшсэн саналын хуудсыг хоёрт хувааж тараасан ба ингэснээр саналын хуудас зөрсөн буюу саналын хуудасны тоо оролцсон хүмүүсийн тооноос илүү гарсан асуудал гарсан. А.Е нь санал хураалтад оролцоогүй боловч оролцсонд тооцсон, 3 саналын хуудсыг хүчингүй болгосон нийтдээ 7 саналыг хуудсыг тооцсон нь ноцтой асуудал гэж бодож байна. Үүнээс гадна намын нэрийг дугуйлсан саналыг тухайн хүнд тооцсон байгаа. Дээрх байдлаас үзэхэд хуралдааныг хууль бусаар зохион байгуулсан, багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд дээд шатны хурал халдсан, хуурамч бичиг баримт үйлдсэн асуудлууд тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлтэй байна. Иймээс багийн иргэдийн Нийтийн Хуралд зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүднээс өмнө нь гарсан эрхийн актуудыг хүчингүй болгож, дахин багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлон зарлах асуудлыг шүүхээс даалган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Саас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгч А.С миний бие мөн адилхан өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт ...Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн .. гэж заасан байдаг. Багийн Засаг даргыг сонгох нь улс төрийн сонгууль биш гэдгийг энэ дашрамд хэлэхийг хүсэж байна. Хариуцагч нарын тайлбараас үзэхэд, саналын хуудаст намын нэрийг бичиж уг санал хураалтыг хэт их улс төржүүлж явуулсан болох нь харагдаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д ... Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ ... гэжээ.

Тус сумын 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох санал хураалт явуулах асуудал гарсан бол Засаг даргын шийдвэр хаана байгаа, сумын Засаг дарга шийдвэрлээд санал хураалт явагдах ёстой байна. Багийн Засаг даргыг 4 жил улируулан сонгох хуультай бөгөөд хугацаанаас өмнө санал хураалт явуулж дараагийн Засаг даргыг сонгох асуудал яригдаж байгаа тохиолдолд эхлээд Засаг даргын тайланг сонсож, олонхийн саналаар багийн Засаг даргын санал хангалтгүй гэж дүгнэсэн тохиолдолд багийн Засаг даргыг дахин сонгох асуудал яригдана. Хангалттай тохиолдолд улируулан сонгох асуудал яригдана. Энэ тохиолдолд хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болж байна. Дараагийн Засаг даргын нэрийг дэвшүүлсэн тогтоолын дугаар 03, 21 гэж янз бүрээр гарч энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа гэдийг харуулж байна. Иймээс шууд багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд нэр дэвшүүлсэн тогтоолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийг баримталсан мөртлөө Засаг даргын 4 жилд хийсэн тайланг хэлэлцүүлээгүй юм. Уг тогтоолын бланк нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоол гэж дурдагдсан, агуулга нь багийн иргэдийн Нийтийн Хурлаас тогтоох нь гэж заасан боловч Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэсэн байдаг. Тухайн үед Тэргүүлэгчид хуралдсан байвал энэ тухай шийдвэр нь хаана байгаа вэ, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хурал болсон уу гэдэг нь эргэлзээтэй байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдсан тухай баримт байхгүй. Тийм учраас багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.Ты гаргасан тогтоол нь хуульд зүйн хувьд үндэслэл муутай шийдвэр болсон гэдгийг хэлмээр байна.

Үндсэн хууль зөрчсөн асуудлыг өмгөөлөгч С.Н тодорхой хэлсэн учраас үүнтэй санал нэг байна. Багийн Засаг даргыг сонгох санал хураалт явагдаж байхад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Багийн хурлыг зохион байгуулах тухай 02 тоот тогтоол гарсан байдаг. Уг тогтоолд багийн иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналуудыг тус тус үндэслэх нь гэж дурдсан бөгөөд саналууд гэж юуг хэлээд байгаа вэ гэдгийг би асуулт хариултын шатанд тодруулахад тухайн үндэслэлийг хариуцагч тайлбарлаж чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар аливаа захиргааны акт ойлгомжтой, үндэслэлтэй байх шаардлагатай. Дээрх тогтоолын хоёрдугаар заалтад тухайн багт 180 хоногоос доошгүй хоногийн хугацаанд оршин суусан иргэдийг санал хураалтад оролцуулахаар тогтоож, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасныг баримтлан тайлбарласан ба уг санал хураалтын ажиллагаанд Сонгуулийн тухай хуулийг хэрэглэхгүй тул мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасныг баримтлан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ... иргэн байнга оршин сууж байгаа нэг нэгжээсээ нөгөөд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг бүр мөсөн шилжин суурьших 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухыг түр суурьших гэнэ ... гэж заасан ба аливаа зүйлийг бид нар цогцоор нь харах ёстой. Өөрөөр хэлбэл, хуульч хүний хувьд тухайн хуулийг ерөнхийд нь харах ёстой. Уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д ... иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж ажилтанд оршин суугаа хаягийн бүртгэлийг иргэний үнэмлэхэд тэмдэглүүлнэ ... гэж, 26 дугаар зүйлийн 26.6-д ... Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журмыг Засгийн газрын тогтоолоор тогтооно ... гэж тус тус заажээ. Миний бие өчигдрийн байдлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын вэб сайтаар зочлоод 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор Балсан Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журмыг судалж үзэхэд уг журмын 3.3-д ... түр шилжин суурьших хөдөлгөөнийг доорх журмаар бүртгэнэ ..., 3.3.1-д ... иргэн 31-180 хоногийн хугацаагаар буюу түр шилжин суурьших нөхцөлд байнга оршин суух нутаг дэвсгэрийн бүртгэлийн дэвтэрт түр эзгүй гэсэн тэмдэглэл хийж, түр оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг даргад 7 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд баг, хорооны дарга нь бүртгэлийн дэвтэр түр оршин суугч гэсэн тэмдэглэлийг заавал хийж, түр оршин суух үнэмлэхийг олгох бөгөөд түр оршин суугчдын мэдээг Засаг даргын Тамгын газарт сар бүрийн 5-ны дотор хүргүүлнэ ... гэж заасан байгаа.

Үүнээс түр оршин суух, бүр мөсөн оршин суух гэсэн асуудал гарч ирж байна. Тухайн багийн нутаг дэвсгэрт 12-оос дээш иргэн шилжин суурьшсан байх бөгөөд улсын бүртгэгчийн гаргаж өгсөн баримтаас үзэхэд 12 иргэн гэж заасан байгаа. Гэхдээ 12 иргэнийг багийн Засаг даргыг сонгох үйл ажиллагаанд оролцуулаагүй болох нь хариуцагч М.Сийн тайлбараар нотлогдож байгаа. 180 хоног оршин суух гэдгийг одоогийн байдлаар тухайн иргэд 1 дүгээр багийн иргэдийн бүртгэлд байж байгаа, үүнээс хойш 180 хоног өнгөрсөн. Өөрөөр хэлбэл 180 хоногоос дээш хоногоор оршин суухын тулд тухайн багийн нутаг дэвсгэрт бүртгүүлсэн, одоогийн байдлаар оршин сууж байгаа учраас байнга оршин суугч мөн байна гэдэг үндэслэлийг дээрх журмаар гаргаж ирсэн байдаг. Дээрээс нь тухайн иргэдийг түр шилжүүлсэн байвал түр үнэмлэх олгох ёстой байсан ба одоогийн байдлаар түр үнэмлэх олгоогүй байна.

Тийм учраас эдгээр иргэд байнга оршин суугч болох нь тогтоогдож байна. Ийм учраас тухайн иргэдийг санал хураалтад оролцуулаагүй нь хууль бус гэдгийг хэлмээр байна. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус багийн ИНХ-ын хуралдааны тогтоол гарсан ба үүнийг М.С гэдэг хүн гаргасан байгаа. Энэ нь өөрөө захиргааны акт бөгөөд захиргааны акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл хариуцагч М.С нь би уг тогтоолыг үйлдээгүй, миний гарын үсэг биш гэж үгүйсгэж байгаа учраас энэ нь хууль бус болох нь тодорхой харагдаж байна. Тийм учраас тухайн тогтоол нь хүчингүй болох ёстой. Уг тогтоолтой адилхан иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.Т тогтоол гарсан ба энэ нь өөрөө эргэлзээтэй байгаа. Яагаад гэвэл уг тогтоолын 1 дэх заалтад ... 52.3 хувийн санал авсан Р.Нын нэрийг 1 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсугай ... гэж дурдсан байх ба саналын хуудас зөрүүтэй, хуралдаан будлиантай явагдсан болох нь шинжээчийн дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл, хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байгаа.

Хэрэв санал хураалтад 300 хүн орсон бол эдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалт хавтаст хэрэгт тэр чигээрээ байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нэрсийн жагсаалтын бичигдсэн хүний тоо зөрүүтэй, саналын хуудасны тоо зөрүүтэй, гарын үсэг зурсан хэсэг нь мөн зөрүүтэй, ямар ч уялдаагүй олон зүйл гарч ирсэн. Тийм учраас уг санал хураалтын дүн гаргасан тогтоол хүчингүй болох үндэслэлтэй гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангагдсан тохиолдолд сумын Засаг даргын захирамж хүчингүй болох ёстой гэж үзэж байна. 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдааны тогтоолд холбогдуулан нэмж тайлбар хэлэхэд, Захиргааны ерөнхий хуулийн 20 дугаар зүйл дээр захиргааны акт гаргах ажиллагааг зохицуулсан байх ба уг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоол нь нийтийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт учраас тухайн актыг гаргахаас өмнө мэдээлэх, сонсох ажиллагаа явуулах ёстой.

Гэтэл тухайн тогтоолыг нийтэд мэдээлсэн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь, хуульд зааснаар 21-ээс дээш хүнд сонсох ажиллагаа явуулахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх ёстой. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлээгүй тохиолдолд уг захиргааны акт хууль зөрчсөнд тооцогдож хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Гэвч тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцохоор ирсэн иргэдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирсэн хүмүүс болон Засаг даргын Тамгын газрын дарга нь санал хураалтад оролцуулахгүй, тийм тогтоол гарсан гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 02 тоот тогтоолын талаар ярьж, үймэн гарсан юм. Тийм учраас маш олон хүмүүс санал хураалтад оролцож чадаагүй, эрх нь ашиг нь зөрчигдсөн байх тул тухайн захиргааны акт нь анхнаасаа хууль бус байсан гэдгийг хэлмээр байна. Хариуцагч М.Сийн хувьд тухайн үед эдгээр хүмүүс орох ёстой гэж тайлбарлаад байхад Ө.С тэргүүтэй хүмүүс хаалгыг барьж оруулаагүй гэсэн тайлбараар давхар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч бол тухайн иргэдийн тоог 12 биш 30 хүн байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэдэн хүн байсан эсэхээс үл хамааран нэгэнт хуульд зөрчиж гаргасан тогтоол хүчингүй болох ёстой гэсэн саналаа хэлж байна. Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр эдгээр хүмүүсийн зарим нь тус сумын 1 дүгээр багийн иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй, зарим нь шилжиж явсан боловч шилжин очсон газар нь бүртгэж аваагүй гэсэн агуулгатай албан бичиг ирүүлсэн байдаг. Харин улсын бүртгэгчийн зүгээс албан ёсоор шилжиж ирсэн 12 иргэдийг жагсаалтыг гаргаж хавтаст хэрэгт өгсөн байгаа. Мөн эдгээр хүмүүсийн нэр нь А сумын 1 дүгээр багийн иргэдийн нэрсийн жагсаалтад байсан. Тийм учраас 1 дүгээр багийн ИНХ-ын дарга болон Засаг даргыг сонгох санал хураалтад оролцох ёстой байсан боловч оролцуулалгүйгээр, сумын ИТХ-ын тогтоолын дагуу санал хураалт явуулсан нь хуульд нийцээгүй байна. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн тайланг сонсохгүйгээр санал хураалт зохион байгуулсан нь хууль бус, санал хураалт явуулсан процесс ажиллагаа нь хууль бус, Үндсэн хуулиас давсан тогтоол гаргаж, иргэдийн эрх ашгийг хязгаарлаж байгаа нь хууль бус болжээ. Миний үйлчлүүлэгч 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлд холбогдуулан бүгд зөвшөөрсөн агуулгатай тайлбар ирүүлсэн байдаг. Гэвч дараа нь бид тухайн тайлбараасаа буцаж байгаа гэсэн агуулгатай тайлбар ирүүлсэн ба уг тайлбар нь зөрүүтэй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчид үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байтал хариуцагч тогтоолыг хууль зүйн үндэслэлийг тайлбарлан өгч чадахгүй байгаа нь бидэнд эргэлзээ төрүүлж байна.

Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болох ёстой бөгөөд дахин санал хураалт явуулахыг тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Заас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд хэргийн материалтай бүрэн танилцаж, энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон гэж өөрийгөө ойлгож байна. Өмгөөллийн үйл ажиллагааг явуулахаас өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбарт холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийлье. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн тайлбарыг сонсож үзээд өмгөөлөгч нар хэргийг талаар дутуу ойлголттой байгаа гэж хувьдаа дүгнэж байна. Учир нь, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны асуудлыг сонгуультай холбогдуулан тайлбарлаж байгаа бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож олонхийн санал авсан нэр дэвшигч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар тухайн багийн Засаг даргаар сонгогдсонд тооцох хуулийн зохицуулалттай. Үүнийг сонгуультай холбогдуулан авч үзээд иргэдийн Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. Сонгууль нь өөрөө УИХ-ын болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн 3 төрөлтэй юм. Энэхүү 3 төрлийн сонгуулиас бус асуудлыг Сонгуулийн тухай хуулиар зохицуулахгүй бөгөөд иргэдийн Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрх нь дээрх 3 төрлийн сонгуультай холбоотой юм.

Багийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож байгаа асуудлыг санал хураалт гэж үзэх бөгөөд дэвшигч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар хурлын төлөөлөгч нэр дэвшүүлэх эрхтэй, уг хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50иас дээш хувийн санал авсан этгээд сонгогдох учиртай. Харин тус багийн иргэд багийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтыг өөрсдөө явуулсан учраас үүнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Санал хураалт авах саналын хуудаст хоёр нэр дэвшигчийн нэрийг бичиж санал хураалт явуулсан тухайн нэр дэвшигч нарын нэрийн урьд талын тоог тэмдэглэх үү, эсхүл хойд талын тоог тэмдэглэх үү, намыг тэмдэглэх энэ нь тухайн иргэдийн боловсролтой холбоотой асуудал бөгөөд уг харилцаанд Сонгуулийн тухай хууль үйлчлэхгүй учраас энэ асуудлаар санал хураалт хууль бусаар явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Багийн иргэд санал хураалтыг ил хэлбэрээр явуулна гэвэл энэ нь тухайн иргэдийн хуулиар зөвшөөрөгдсөн эрх хэмжээний асуудал юм. Дээрээс нь багийн Засаг дарга гэх албан тушаалтан өөрөө улс төрийн албан тушаалтан учраас улс төрийн албан хаагчийн ард талд нам байгаа бөгөөд намын нөлөөгөөр гарч ирж байна. Тийм учраас улс төрийн албан хаагч намын нэр хаягийг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй ба Засаг дарга өөрөө тухайн намын төлөөлөл учраас тэдгээрийг намаас нь салгаж болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа ба 1 дүгээр багийн иргэдийн нэрсийн жагсаалтад 378 хүний нэр бүртгэлтэй тул үүнийг нийтийн эрх ашиг гэж үзнэ. Түүнээс 30 хүнийг төлөөлөн нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй. 378 хүнээс 313 хүн багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцож саналаа өгсөн байхад, 313 хүний эрх ашгийг бодохгүй, нэхэмжлэл гаргасан 30 хүний эрх ашиг зөрчигдсөн гэж тэдгээрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Хэрвээ олон жил багийн Засаг даргаар ажилласан нэхэмжлэгч Ж.Бын хувьд нийтийн эрх ашгийг хамгаалан нэхэмжлэл гаргаж байгаа бол 30 хүний эрх ашгаас илүүтэйгээр 313 хүний эрх ашгийг бодох хэрэгтэй.

Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн 378 иргэдийн 313 нь багийн Засаг даргыг сонгох санал хураалт зохион байгуулах хуралдаанд оролцож, багийн Засаг даргад нэр дэвшсэн Ж.Бын төлөө 144 хүн, Р.Нын төлөө 169 хүн санал өгч үнэмлэхгүй олонхийн буюу 52.3 хүний саналыг Р.Н авч тодорсон байна. Нэгэнт гуравдагч этгээд олонхийн санал авсан учраас тогтоол гаргаж түүний нэрийг Засаг даргаар томилуулахаар уламжлах нь тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын үүрэг учраас тогтоолыг хэзээ гаргасан эсэх нь хамаагүй заавал тогтоол гаргаж, нэр дэвшүүлэх үүрэгтэй юм. Хэрвээ багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.Т нь нэр дэвшүүлэх тогтоол гаргаагүй бол хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж түүнийг сонгосон ард түмэн түүнийг санал гаргаж огцруулж чадна. Харин иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.Т нь үүргээ биелүүлж ямар ч байсан тогтоол гаргасан байна. Нөгөө талаар Ж.Бын авсан 144 хүний санал нь нийт санал өгсөн 313 хүний 50 хувьд нь хүрэхгүй байгаа мөртлөө дахин санал хураалт явуулж өг гэж шаардаж байгаа нь бодит байдалд нийцээгүй байна.

Тухайн үед багийн Засаг даргыг сонгох санал хураалт хуулийн дагуу явагдсан учраас нэр дэвшигч нарын ажиглагч нар хүлээн зөвшөөрч тогтоолд гарын үсэг зурсан, мөн санал хураалт зохион байгуулсан комиссын гишүүд давхар нотолж байгаа юм. Ийм учраас Ж.Бын ямар нэгэн эрх ашиг хөндөгдөөгүй гэж бодож байна. Хоёр дахь нэхэмжлэлийн хүрээнд дараах тайлбарыг хэлье. Энд нэхэмжлэл гаргасан 30 хүнийг тус бүрээр авч үзэхээс өөр арга байхгүй учир нь, 30 иргэнийг тус бүрд нь авч үзэж дүгнэлт хийж шаардлагатай байна. Иргэн Б.Снь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болох үед сонгуулийн насанд хүрээгүй байсан учраас энэ хүнийг нэхэмжлэгчээр татан оролцуулж байгаа нь өөрөө буруу юм. Б, Ө, П, Н, С, Г, Х, К, Н нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа. А нь татгалзаагүй ч гэсэн тухайн өдөр би хонь хариулж ирэхэд санал хураалт ажиллагаа дууссан байсан гэж мэдүүлсэн юм. А сумын 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох санал хураах ажиллагаанд тус багийн иргэдийн 90 гаруй хувь нь оролцсон бөгөөд 313 хүний эрх ашиг хөндөгдөх үү, хуурамч баримт бичиг бүрдүүлж нэхэмжлэл гаргасан 30 хүний эрх ашиг хөндөгдөх үү гэдэгт бид нар дүгнэлт хийх ёстой. Мөн дээрх байдлаар 30 хүнээс 11 хүн хасагдсан байх ба С, А, Б, А нар нь шилжиж очоогүй, замд явж байгаа учраас эдгээр хүмүүс нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгч биш гэж үзэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Т.С, С, Ү, С, А, Х, Д, Б, О нар нь шилжиж очсон тул санал хураалтад оролцуулах боломжгүй байсан.

Өөрөөр хэлбэл, санал хураалт явагдахаас 1-2 сарын өмнө л шилжин очсон байгаа. Энэ шилжилт хөдөлгөөн нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хэлсэнчлэн царцаа хөдөлгөөн гэж үзэхээс өөр аргагүй байна. А сумын Хаш багийн Засаг дарга нь зөвхөн Жантекей овгийн отог, омгийн Засаг дарга биш бөгөөд Ж.Бын аймгийн төвд байгаа хамаатан садангууд нь тэнд очиж санал өгөөд буцаж шилжин ирсэн тохиолдолд тус багийн 378 иргэний язгуур эрх ашиг хөндөгдөнө. Харин үүнийг л нийтийн эрх ашиг гэж үздэг. Тийм учраас нэхэмжлэгч Ж.Бын миний ах дүүс, төрөл саданг санал хураалтад оролцуулаагүй, надад санал өгүүлээгүй гэдэг нь өөрөө ичгэвтэр зүйл юм.

Тийм учраас дээрх асуудлыг шүүх онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй. Нэгэнт А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болох үед тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд хүчин төгөлдөр тогтоолыг дагаж мөрдөн нэр бүхий иргэдийн санал өгөх эрхгүй гэж үзэж тухайн хуралдаанд оролцоогүй явдал хуульд бүрэн нийцэж байна. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ... иргэн байнга оршин сууж байгаа нэг нэгжээсээ нөгөөд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг бүр мөсөн шилжин суурьших 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухыг түр суурьших гэнэ ... гэж заасан бөгөөд тухай багийн Засаг даргыг тухайн багийн үндсэн байнгын оршин суугч сонгох учиртай. Багийн Засаг, иргэдийн Нийтийн Хурлыг төрийн доод шатны нэгж буюу нутгийн өөрөө удирдах байгууллага гэж үзэх ба нэхэмжлэгчийн хийж байгаа үйлдэл нь өөрөө төрийн эрх мэдлийг хууль бусаар аргаар авах гэсэн оролдлого гэж үзэж болох юм. Энэ асуудлын цаана нь улс төрийн гэмт хэрэг үйлдэгдэж гэж үзэх нь зүйтэй ба энэ асуудлаар нэхэмжлэл гаргахаас ичих хэрэгтэй.

Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б болон нэхэмжлэгч А.Е нарын 30 хүн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, мөн шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн Нийтийн Хурлын сонгууль явуулах тухай 02 дугаар тогтоол , сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн сонгуулийг тов зарлах тухай 21 дүгээр тогтоол , 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны Багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн уламжлах тухай 03 дугаар тогтоол , мөн өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн уламжлах тухай 02 дугаар тогтоол , сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Багийн Засаг дарга нарыг чөлөөлөх тухай 10 дугаар захирамжийн Ж.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахыг тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Е нарын 30 хүнээс Ж.Ө, К.Н, М.П, Х.Б, Б.Н нар нь нэхэмжлэл гаргаагүй талаар шүүхэд тайлбар гаргасан тул тэднийг нэхэмжлэл гаргаагүйд тооцож, мөн нэхэмжлэгч А.К, Б.Х, С.Г, Н.С нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээрилэрхийлсэн тул нэр бүхий нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг Блах нь зүйтэй байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар Багийн Хурлыг зохион байгуулах тухай тогтоолын 1 дэх заалтаар багуудын иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 23, 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар, 2 дахь заалтаар зохион байгуулагдах багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны санал хураалтад оролцох нэрсийн жагсаалтыг орон нутгийн сонгуулийн нэрсийн жагсаалтаар буюу тухайн багт 180 хоногоос дээш хугацаагаар оршин суусан иргэдийг оролцуулахаар тогтоожээ.

Мөн 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цагт зарлан хуралдуулахаар товлон зарлажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 23 дугаар зүйлийн 23.4-т Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухай Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасан.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгох анхдугаар хуралдааны товыг хуульд зааснаар тухай багийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид товлон зарлах ёстой атал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, мөн багийн иргэдийн Нийтийн Хурал зарласан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.

Гэхдээ дээрх тогтоолуудад багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулах хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 26-ндтовлон зарласан, тухайн хуралдаанд тухайн багт 180 хоногоос дээш хугацаагаар оршин суусан иргэдийг санал хураалтад оролцуулахаар тогтоосон, үүний дагуу товлосон хугацаанд 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдсан, энэхүүтогтоолуудын үйлчлэл нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон тул уг тогтоолуудыг хүчингүй болгосноорнэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд сэргээгдэхгүй тул шүүхээс маргаан бүхий дээрх захиргааны актуудыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хангах боломжгүй байна.

2. Нэхэмжлэгчдийн багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг дараах байдлаар хангах боломжгүй. Үүнд:

Хэрэгт авагдсан санал өгсөн нэрсийн жагсаалтын 162 дугаарт бичигдсэн гарын үсгийг А.Еын гарын үсэг биш гэж гаргасан шинжээчдийн дүгнэлт нь түүнийг тухайн санал хураалтад оролцоогүйг нотолсон дүгнэлт биш зөвхөн гарын үсэг мөн эсэхэд шинжилгээ хийж гаргасан дүгнэлт тул үүнийг үндэслэж нэхэмжлэгч А.Еыг тухайн хуралдаанд оролцоогүй гэж үзэх боломжгүй ба тэрээр хуралдаанд оролцож санал өгсөн нь нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэл болон гэрч А.Б, А.Б, У.Ж, Х.Б нарын мэдүүлгүүдээр тогтоогджээ.

Хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд..., Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т сонгуулийн эрх бүхий иргэн гэж арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг, 3.1.2-т сонгогч гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг гэж тус тус зааснаас үзэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн багт оршин суудаг 18 нас хүрсэн иргэн бүр оролцож, санал өгөх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Снь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 настай байсан нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар , нэхэмжлэгч Б.С, Ш.Б, А.А, Ж.А нар нь 1 дүгээр багийн иргэн биш болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаар албан бичиг , А сумын 1 дүгээр багийн сонгогчдын нэрсийн жагсаалтаар , нэхэмжлэгч М.А нь тухайн багийн иргэн мөн боловч өөрөөс нь хамаарах шалтгаанаар хуралдаанд санал хураалт дууссаны дараа хоцорч очсон нь шүүхэд өгсөн тайлбараар тус тус тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий 6 нэхэмжлэгчийн /А.Е, Б.С, Б.С, Ш.Б, А.А, Ж.А/ хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий захиргааны актууд нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

Харин 1 дүгээр багт бүртгэлтэй нэхэмжлэгчид Т.С, Ш.С, А.Н, Ж.А, С.С, С.О, Б.Х, Н.Б, Б.С, У.З, У.М, Н.Н, Д.Б, О.У нарын 14 иргэнийг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцуулаагүй нь тэдний хуульд заасан эрхийг зөрчсөн боловч нэр бүхий иргэд тухайн хуралдаанд оролцсон нөхцөлд багийн Засаг даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжиж санал өгөх нь тодорхойгүй, хэрэв нэр дэвшигч Ж.Быг дэмжиж санал өгсөн тохиолдолд энэ нь багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн санал хураалтын эцсийн үр дүнд нөлөөлөхгүй тул 14 иргэний эрх ашгаас тухайн хуралдаанд оролцож санал өгсөн нийт 313 иргэний эрх ашгийг илүүтэйд үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тодруулбал, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нийт 313 иргэн оролцож санал өгсөн, үүнээс 169 иргэн нэр дэвшигч Р.Нын төлөө, 144 иргэн нэр дэвшигч Ж.Бын төлөө санал өгснөөс нэр дэвшигчийн урьдах тоог дугуйлаагүй буюуБалсан загвар, шаардлагыг хангаагүй 4 саналын хуудас Р.Нын төлөө өгсөн саналын хуудаснаас, 2 саналын хуудас Ж.Бын төлөө саналын хуудаснаас тус тус гарсан нь хэрэгт авагдсан А сумын 1 дүгээр баг буюу Хаш багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн нэрсийн жагсаалт, тэмдэглэлээр , шүүхээс саналын хуудаст хийсэн үзлэгээр тус тус тогтоогдож байна.

Сонгуулийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-т Балсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно.,99.4-т Сонгогчийн санал хүчингүй болсон нь саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэж тус тус заасан, хуулийн дээрх заалтуудаар Р.Нын төлөө 165 иргэн санал өгсөнд, Ж.Бын төлөө 142 иргэн санал өгсөнд, харин нийт саналын хуудсыг 313 гэж тус тус тооцох нь үндэслэлтэй.

Хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэжээ.

Хэрэв нэхэмжлэгч нэр бүхий 14 иргэн тухайн хуралдаанд оролцож санал өгвөл нийт санал өгсөн иргэний тоо 327 /313+14=327/ болох ба үүний 50-иас дээш хувийн санал нь 163 -аас дээш байх шаардлагатай /327:2=163.5/, уг 14 иргэн нь нэхэмжлэгч Ж.Бын төлөө санал өгсөн тохиолдолд түүний авах байсан нийт 156 санал /142+14=156/ нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй, иймд нэхэмжлэгч Ж.Б болон 14 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй , маргаан бүхий тогтоолууд нь хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд ...түүнийг ... баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус Блана гэснийг зөрчөөгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

3. Хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга ... 4 жилийн хугацаагаар томилох ... гэж заасан, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшигдэн 50-иас дээш хувийн буюу 165 санал авсан Р.Ныг багийн Засаг даргад томилуулахаар уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолыг үндэслэж түүнийг томилсон 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Багийн Засаг даргыг томилох тухай Б/13 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь хуульд нийцсэн тул урьд нь тухайн багийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10/Б захирамжийн Ж.Бд холбогдох хэсэг нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Б нь багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн хуралдаан болохыг мэдсэн, өөрөө багийн Засаг даргад зохих бичиг баримтуудаа бүрдүүлэн нэрээ дэвшүүлсэн, улмаар тухайн хуралдаанд оролцож саналаа өгсөн нь хэрэгт авагдсан саналын хуудас, 1 дүгээр багийн сонгогчдын нэрсийн жагсаалтаар тус тус Благдаж байх тул түүний багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн гэж маргасан нь үндэслэл муутай байна.

Иймд дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох, А сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах тухай гаргасан нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.К, Б.Х, С.Г, Н.С нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг Балж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүлйийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Б, А.Е нарын 24 хүнээс гаргасан Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн Нийтийн Хурлын сонгууль явуулах тухай 02 дугаар тогтоол, сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн сонгуулийг тов зарлах тухай 21 дүгээр тогтоол, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны Багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн уламжлах тухай 03 дугаар тогтоол, мөн өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн уламжлах тухай 02 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Багийн Засаг дарга нарыг чөлөөлөх тухай 10 дугаар захирамжийн Ж.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахыг тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах тухай шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, А.Е нарын 30 хүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША