Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 603

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Л.Баярсайханд холбогдох “Зээл, зээлийн хүү 1.255.714 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч  танилцаад:

                                                        Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

     ...  Иргэн Лувсандэндэв овогтой Баярсайхан нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Вишнфанд” ББСБ-н Сэлэнгэ салбараас 10702558 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3.2  хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Л.Баярсайхан нь үндсэн зээл 961.214, хүү нь 284.000, нотариат хөлс 10.500, нийт 1.255.714 төгрөгний төлбөртэй байна. Иймд манай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.   

           Хариуцагч Л.Баярсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... “Вишнфанд” ББСБ-н нэхэмжлэлтэй Л.Баярсайхан надад холбогдуулан 1.255.714 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 08 дугаар сарын дотор төлж барагдуулна. Тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.

                                                  Үндэслэх нь:

“Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь Л.Баярсайханд холбогдуулан “Зээл, зээлийн хүү 1.255.714 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Л.Баярсайхан нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.690 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 34.960 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 17.480 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 17.480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Л.Баярсайханд холбогдох “Зээл, зээлийн хүү 1.255.714 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн  хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.690 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 34.960 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 17.480 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 17.480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ