Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 634

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантүшигийн нэхэмжлэлтэй, Х.Ундрах-Оргил, Д.Цэнгэлмаа нарыг эрэн сурвалжлуулах”-ыг  хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотод 1979 онд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар байрны 45   тоотод оршин суух, Төрийн банкны Сэлэнгэ салбарт харилцааны менежер, эдийн засагч мэргэжилтэй

                                      Тэнгэр авга  овгийн Ганбатын Гантүшиг   

                                      регисртийн дугаар: МЭ-79052716

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг оролцов.

                                                         Тодорхойлох нь:

: Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч   Г.Гантүшиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Иргэн Х.Ундрах-Оргил нь Төрийн банкнаас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.6 хувийн хүүтэй мөн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөгийг  дээрх хүү, хугацаатай мөн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1.7 хувийн хүүтэй нийт 17.700.000 төгрөгийг зээлж авсан байна.

 Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 11.664.06599 төгрөг байх ёстой боловч 13.309.2047  төгрөгийн үндсэн зээлийн өр, 1.085.07833 төгрөгийн хүүгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа ба зээлээ төлөлгүй 124 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.

 Иргэн Х.Ундрах-Оргил нь 2016 оны 4 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас халагдсан ба Прокурорын байрыг суллаж өгсөн байна. Зээлдэгч нь хамтран зээлдэгчийн хамтаар Улаанбаатар хотод ажилгүй байгаа гэсэн мэдээллийг утсаар өгч, уулзахгүй байгаа нь дээрх зээлийн төлбөрийг төлүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд иргэн Х.Ундрах-Оргил болон хамтран зээлдэгч Должинсүрэнгийн Цэнгэлмаа нарыг эрэн сурвалжилж хаяг байршилыг тогтоож өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч:  Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч   Г.Гантүшиг  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...Х.Ундрах-Оргил нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.6 хувийн хүүтэй авсан. Дараа нь мөн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус манай банкнаас зээл авч нийт 17.700.000 төгрөгийг зээлж авсан байна. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар хугацаа хэтрэлттэй байна.

Хариуцагч Х.Ундрах-Оргил нь 2016 оны 4 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас халагдсан ба Прокурорын байрыг суллаж өгсөн гэж байсан. Одоогоор Х.Ундрах-Оргил нь Улаанбаатар хотод эхнэрийнхээ хамт ажилгүй байгаа гэх бөгөөд утсаар ярихаар утсаа тасалж, утсаа авахгүй байх гэх зэргээр холбоо барихад хүндрэлтэй, хаана ажиллаж, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, манай банктай ирж уулздаггүй. Эхнэр Д.Цэнгэлмаа нь дээрх зээлүүдийг авахад хамтран хариуцагчаар оролцсон байдаг юм. Ингээд Х.Ундрах-Оргил, Д.Цэнгэлмаа нарын эрэн сурвалжилж хаягийг тогтоолгох шаардлагатай байна. Иймд манай банкнаас гаргасан хүсэлтийг хангаж Х.Ундрах-Оргил Д.Цэнгэлмаа нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү! гэв.

Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

Үндэслэх нь:

Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантүшиг шүүхэд Х.Ундрах-Оргил, Д.Цэнгэлмаа нарыг эрэн сурвалжлуулах”-аар хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй  байна.

Х.Ундрах-Оргил, Д.Цэнгэлмаа нар нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.6 хувийн хүүтэй авсан. Дараа нь мөн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус манай банкнаас зээл авч нийт 17.700.000 төгрөгийг зээлж авсан ба зээлийг төлөөгүй, зээл авахад ажиллаж байсан байгууллагаас гарч, байгууллагын байрыг хүлээлгэн өгснөөр оршин суугаа газар, ажиллаж байгаа газрын хаяг нь тодорхойгүй болсон нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон 6 дугаар багийн Засаг даргын 2016 ны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1529 тоот “...Хүрэлбаатар овогтой Ундрах-Оргил нь 3 дугаар хэсгийн Прокурорын байрны 5 тоотод оршин сууж байгаад 2016 оны 8 дугаар сарын 10-нд тус багаас шилжин явсан байна” гэсэн тодорхойлолтоор  нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Х.Ундрах-Оргил, Д.Цэнгэлмаа нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.   

 Х.Ундрах-Оргил, Д.Цэнгэлмаа нартай 88065304, 88029344 дугаарын утсаар холбогдож байсан, 2012 онд олгогдсон цахим үнэмлэхийн Баянхонгор аймгийн Баянхонгор 1 дүгээр баг, Номгон 44 дүгээр байр, 24 тоотод гэсэн хаягтай гэх мэдээлэлтэй болохыг  дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Шагдар овгийн Хүрэлбаатарын Ундрах-Оргил /регистрийн дугаар:ГЮ-83040471/, Түнэд овгийн Должинсүрэнгийн Цэнгэлмаа /регистрийн дугаар: КЮ-86060267/  нарыг  эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4 дэх  хэсэгт зааснаар Х.Ундрах-Оргил, Д.Цэнгэлмаа нарыг эрэн сурвалжлах, түүний оршин  суугаа  газрыг тогтоох  ажиллагаа  хийхийг Цагдаагийн газарт  үүрэг  болгосугай.                                                                                     3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ