Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 222

   2020        03          23                                  2020/ШЦТ/222

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

  шүүгдэгч Ч.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олохнууд овогт Чулууны Ч.Э-д холбогдох эрүүгийн 1911 02541 0102 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эх, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 9 дүгээр байрны 14 тоотод оршин суух хаягтай, урьд 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 289 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Олохнууд овогт Ч.Э /РД:                        /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Болортуяагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 дугаар 418в тоотод байршилтай хувийн сууцыг гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 30.000.000 төгрөгөөр худалдан авна, өмчлөх эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж банкинд барьцаалан зээл аваад мөнгийг нь төлье” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт гэрээ байгуулан 31.639.032 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилан авсан,

Б.Болортуяагаас залилж авсан эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн өмчийг барьцаалж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Содбилэгээс мөнгө зээлэх нэрээр 2019 оны 07 дугаар сарын 04-нөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг Урт цагааны орчим 4 удаагийн үйлдлээр нийт 13,000,000 төгрөгийг ХААН банкин дахь 5705156349 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Содбилэгтэй хадам, эхнэрээр дамжуулж зээл авсан.Дэлгүүртэй юмаа гээд дэлгүүртээ бараа эргэлдүүлэх гэж гэж зээл авсан.Дэлгүүр маань байнга зээлтэй байсан.Болортуяагын тухайд Капитрон банкны 50 саяын зээл авахдаа хөрөнгө оруулалтын зээл гэж авсан.Цаашид 2 дэлгүүр ажиллуулаад хүүхдүүдэд гайгүй юм боловуу гэж бодсон.” гэв.Буруутай гэдгээ мэдэж байна.2019 оны 5 сард  50 саяыг зээлсэн.2018 оны 1 сарын 12-нд Болортуяагаас эзэмшлийн эд хөрөнгийн эрхийг зээлж авсан байна.Энд цаг хугацааны асуудал бас зөрүүтэй байна.50 сая төгрөгөөр 2 дэргүүр худалдаж авсан.Одоо энэ хоёр үл хөдлөх миний өмчлөлийнх болсон.Барааны эргэлтгүй болчихсон тул Капитрон банкны зээлийг сүүлийн 4 сар төлж чадаагүй.Сүүлийн үйлдэл бол буруу үйлдэл байсан.Ямар ч байсан шүүхийн танхимд хүндэтгэлтэй хандаж байгаад баярлалаа.Би 6 хүүхэдтэй, нэг ч гэсэн хүүхдээ сайн сайхан явуулий, өмчтэй болгий гэсэн хүсэл байсан учраас ийм асуудалд орчихлоо.

Шүүх хуралдаан 5 хоногийн хугацаанд завсарлага аваад гэм буруугийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Содбилэг өөрөө зөвшөөрч байгаа, төлбөр дээр өнөө маргаашгүй мөнгө орж ирнэ, найз нөхөд тусална гэсэн, 1-рт би хэн нэгнийг хуурах санаа бодол байгаагүй, 5 хоногт амжсанүй  Биечлэн эдлүүлэх тал дээр хөнгөлөлт үзүүлээч, ээж маань 70 настай, энэ хүмүүсийг өрийг ажил хийгээд төлнө, үүргээ ухамсарлаж байна.Содбилэг бид хоёр хохирол төлбөр барагдуулах тал дээр авсан мөнгөө 2020.3.22-ноос 9 сар гэхэд 50 хувийг барагдуулах, үлдэгдэл хохиролыг 11 сард багтаан бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон гэв.Мөн хохирогч Болортуяад Чингэлтэй дүүргийн 17 хороо Сурагчийн 36 гудамж 418 тоот 60 мкв хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний 176 мкв газар буцаан шилжүүлж хохиролд тооцуулж өгөх саналтай байна гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Болортуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ард кино театрын баруун хойд талд байх нотариатын газарт Ч.Этай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 36-418в, 418г тоот 2 газрыг, үл хөдлөх хөрөнгийн хамтаар 30 сая төгрөгөөр зарахаар тохирч шилжүүлэн өгсөн юм...36-418г тоот 182 м.кв газрын өмчлөх гэрчилгээ гараагүй эзэмшихээр байсан болохоор тухайн үед Ч.Э яараад байхаар нь шилжүүлээгүй орхичихсон юм...Миний найз Капитрон банкны салбарын захирлаар ажилладаг учраас би танай хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлж аваад, 7 хоногийн дотор өөрийн нэрээр барьцаалж зээл аваад мөнгийг нь таньд өгнө гээд Капитрон банкны Сүхбаатар салбар руу дагуулж ороод Отгонбаатартай цуг хүртэл уулзаж байсан. Тэгээд асуух болгонд яг энэ 7 хоногт бүтлээ, бүтэж байна, бүтчихлээ, та мөнгөө авсан л гэж бод гэх мэтээр хуурч мэхлээд байсан. Тэгээд 2019.09.15-ны өдөр ёстой уучлаарай миний зээлэх мөнгө бүтэхээ байчихлаа би хашаа байшинг чинь буцааж өгөхөөс өөр замгүй боллоо, Нисдэг машины нотариатын газарт уулзъя гэхээр нь яваад очсон чинь ирээгүй бөгөөд утсаа салгаад алга болчихсон юм. Би 2-3 хоногийн дараа амьдарч байсан 13 дугаар хорооллын 10 дугаар байрны 97 тоотод очсон чинь шал танихгүй хүмүүс хаалга нээгээд манайх энд түрээслээд орчихсон өмнө нь ямар хүмүүс байсныг мэдэхгүй гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх дэлгүүр рүү нь очиход дэлгүүр нь хаалттай, хаагдаад 7 хонож байна гэсэн. Ингээд огт холбоогүй болоод байж болох бүх утаснуудын орох ярианы эрх нь хаагдчихсан байхаар цагдаад өргөдөл өгсөн...Анх 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Шуурхай зар сонин болон Үнэгүй.мн сайт дээр “...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төв зам дагуу байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 40 сая төгрөгт зарна" гэх зар тавьсны дагуу Чулууны Ч.Э гэх хүн 94948091 гэх дугаараас холбогдож уулзсан юм. Тэгээд бүтэн 2 сар өнгөрөхөөр нь сэжиг төрөөд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Боловсролын их сургуулийн дэргэдхи Капитрон банкинд очиж, анх уулзаж байсан салбарын захиралтай уулзахад “...Ч.Э гэх хүн 1 сарын өмнө өөрийн биеэр ирээд танай банкнаас зээл авахаа бүр мөсөн болилоо гэж хэлсэн” гэсэн. Тэгэхээр нь Ч.Э руу залгаж, ямар учиртай зүйл болоод байгаа талаар асуухад “...би багшийн дээдийн Капитрон банкнаас зээл авахаа больсон, Чингэлтэй дүүргийн 40,000-т дахь Капитрон банкны салбараас зээл авахаар болоод хөөцөлдөж байгаа” гэхээр нь тэр салбар дээр чинь очиж уулзъя гэхэд “...Та уулзах шаардлагагүй ээ, би маргааш мөнгөө аваад таньд өгнө” гэсэн. Ингээд дахиад асуухад “... та дансаа өгчих, би одоо мөнгийг чинь шилжүүллээ” гэх мэтчилэн өдөр бүр надад горьдлого найдлага төрүүлж явсаар 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “...хоёулаа нотариатын газарт очиж, би таньд 30 сая төгрөгийн өртэй гэсэн бичиг хийж өгье” гэхээр нь би мөн л итгээд Дүнжингаравын нотариатын газарт очиж “Ч.Э гэх хүн нь надад 30 сая төгрөг өгөх өртэй” гэсэн утга бүхий гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан ба гэрээний нөхцөлд миний 30 сая төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн боловч өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 дугаар хуудас/,

Хохирогч Г.Содбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019.07.03-ны өдөр Өвөрхангай аймгаас хадам ээж Шоовдор яриад Ч.Э гэдэг залуугийн хадам ээжтэй нэг нутгийн хүмүүс байгаа юмаа, хүргэн нь наадмын үеэр хоёр дэлгүүр ажиллуулах гээд бараа татах гэхээр мөнгө нь дутаад байна гэнээ, хэдэн төгрөг зээлдүүлээч гэж байна, чи надад хадгалуулсан мөнгөнөөсөө хүүтэй зээлэх боломж байна уу гэсэн. Тэгэхээр нь би найдвартай юм уу, та сайн таньж мэдэх үү гэсэн чинь хадам хөгшчүүдийг нь танина, дажгүй хүмүүс байдаг юм гэхээр нь би уулзаж байгаад болъё, мйний дугаарыг мөнгө зээлэх хүндээ өгчих гэсэн. Тэгээд 2019.07.04-ний өдөр Ч.Э гэдэг хүн 94948091 гэсэн дугаараас залгаад би танай хадам ээжийн яриулсан хүн байна аа, 5 сая төгрөг зээлэх гэсэн юм гэхээр нь юу барьцаалах юм гэхэд хашаа байшин барьцаална гэсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг байх “Гэгээнтэн” цогцолборын нотариатын газарт уулзаад бичиг баримтыг харсан чинь үнэхээр өөрийн нь нэр дээр байсан. Нотариатын газарт уг эд хөрөнгийг барьцаанд байна уу гэж шалгуулахад ямар ч бүртгэлгүй байхаар нь Улсын бүртгэлийн газар очоод над дээр барьцаалбартай байгаа гээд бүртгүүлчихээд ир гэхэд би энийг нэг газарт барьцаалж зээл хөөцөлдөх гэж байгаа юм, ганцхан сарын хугацаатай юм чинь бүртгүүлэхгүй байж болох уу, 2 гэрчилгээгээ эх хувиар нь өгье гээд надад барьцаалж үлдээчихээд явсан. Тэгээд 2019.07.04-ний өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 5 сая төгрөг зээлсэн. Мөнгийг бол хадам ээж миний хадгалуулсан байсан мөнгөнөөс Ч.Эы 5705156349 тоот данс руу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас мобайл банкаар шилжүүлсэн. Уг мөнгийг зээлэхдээ маш яаруу сандруу дэлгүүрийн бараа татах гээд захиалга өгчихсөн хүлээгдээд байна, хурдлахгүй бол болохоо байлаа гээд байсан. Мөн наадам дөнгөж дуусаад л удахгүй мөнгийг чинь гаргаад өгчихнө, гэхдээ яахав гэрээг нь 1 сарын хугацаатай хийчихье гэсэн. Ингээд байж байтал 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр надруу утсаар яриад нөгөө түрүүчийн мөнгөөр бараа татчихсан чинь бараа маань 2 дэлгүүрт хуваагдаад олигтой юм болохгүй байнаа, нэгэнт гэрээ хийчихсэн юм чинь тэр гэрээн дээрээ үндэслээд дахиад 2 сая төгрөг зээлчихье, 5 саяын бараа аягүй хурдан дуусчихдаг юм байна, их боломжийн юм байна гээд байхаар нь түрүүчийн адил 2019.07.08-ны өдөр ээжид хадгалуулсан байсан мөнгөнөөс Ч.Эы дансруу 2 сая төгрөг шилжүүлсэн. Гэрээний ард нэмэлтээр 2 сая төгрөг авав гэсэн бичиг хийлгэж авсан. Тэгээд 2019.07.21-ний өдөр наадам өнгөрчихлөө чи мөнгөө өгөхгүй юм уу гэхэд бараагаа бүгдийг нь зарчихсан, би яг гэрээ хийсэн 1 сарын хугацаандаа багтаагаад өгчихнө гээд дахиад бичиг хийж өгөөд 3 сая төгрөг авсан. Мөн дээрхи байдлаар Өвөрхангайгаас 2019.07.22-ны өдөр ээж шилжүүлсэн. Тэгтэл 2019.08.02-ны өдөр залгаад дахиад мөнгө өгөөч, би түрүүчийнхээ мөнгөнүүдийг цэгцэлж байгаад яг гэрээнийхээ хугацаанд өгчихнө, таньд барьцаалсан байгаа хашаа байшингаа Капитрон банкинд барьцаалж зээл авах гэсэн чинь зээлэх мөнгөний үнийн дүнгийн хэдэн хувь ч гэлээ мөнгө байршуулах ёстой юм байна, 3 сая төгрөг өгөөч, өдөрт нь зээлээ гаргуулаад бүх мөнгөө хүүтэй нь өгнө гээд банкны ажилчин утасдаад байна гээд нэг хүнтэй утсаар хүртэл яриад байсан юм. Мөн гэрчилгээнийхээ ориг хувийг өгчих, энийг авч очиж байж гэрээ хийдэг юм байна гэхээр нь би өгөөгүй. Үнэхээр тийм юм бол хоёулаа хамтдаа очъё гэхэд үгүй ээ таны хэрэг байхгүй гээд байсан. Энэ сүүлийн мөнгийг би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан орчимд явж байхдаа мобайл банкаар шилжүүлсэн юм...Эхний 1 сар хүүний мөнгө гээд 500,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Би нийт 13 сая төгрөгийг хүүтэй зээлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээний дагуу 10 хувийн хүүг нь бодоход 8,8 сая төгрөг болж байна. Энэ хүүгээ нэмж нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Н.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Ч.Эыг танихгүй. Урьд нь манай банкнаас 1 удаа зээл авч байсан. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манайхаас Баянзүрх дүүргийн 5-р хороо, Моносын 3 дугаар гудамжны 27 тоот хаягт байршилтай 156 метр квадрат талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байршилтай 161 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалж 50 сая төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэй зээл авч байсан юм. Дараа нь 2019 оны 07 юмуу 08 сарын үед нэг эмэгтэй дагуулчихсан манай өрөөнд орж ирсэн. Бид нар дотоод журмынхаа дагуу уг харилцагчийг хүлээн авч аль болох соёлч боловсон харьцаж гаргасан. Тэр хоёр орж ирэхдээ өмнө олгосон зээлээ аятайхан төлөөд явж байгаа, дэлгүүр худалдаж авах гэсэн юм давхар зээл авч болох уу гэж асуусан. Миний хувьд таны орлого хүрвэл давхар зээл авах боломжтой, урьд нь зээл авсан эдийн засагчдаа материалаа бүрдүүлээд өгч болно гэж хэлээд гаргасан. Тэгээд дахиж ирээгүй. Харин нэлээн хугацааны дараа Б.Болортуяа гэж эмэгтэй ирж уулзаад нөгөө Ч.Эы юм юу болж байгаа бол гэсэн. Би энэ хүнийг танихгүй байсан чинь Ч.Этай цуг ирж уулзсан хүн байна гэхээр нь зээл хөөцөлдөж материал бүрдүүлж өгөөгүй гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,

Капитрон банкны 2020.01.28-ны 20/14 дугаартай албан бичиг /хх-ийн 116 дугаар хуудас/,

Ч.Эы ХААН банкин дахь 5705156349 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 97-101 дүгээр хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 123-138 дугаар хуудас/,

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Болортуяа, Ч.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 11 дүгээр хуудас/,

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Г.Содбилэг, Ч.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Ч.Э нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3 дугаар гудамжны 27 тоот хаягт байршилтай хувийн сууцыг газрын хамт барьцаалж Капитрон банкнаас 36 сарын хугацаатай 50 сая төгрөг зээлсэн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 37-45 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 8 нэрийн хүнсний дэлгүүр худалдаж авах зорилгоор зарын дагуу Болортуяатай холбогдсон. Тэгээд Болортуяагийн хашаа, байшинг өөрийн нэр дээр шилжүүлж зээл хөөцөлдсөн боловч авч чадаагүй. Тэгэхээр нь уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Содбилэг гэж хувь хүнд барьцаанд тавиад 13 сая төгрөг зээлээд хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.Э-ны урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 145/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 144/, Ч.Э-ны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 71/, Ч.Э-ы эзэмшлийн дансны хуулга /хх 74-116/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Болортуяагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 дугаар 418в тоотод байршилтай хувийн сууцыг гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 30.000.000 төгрөгөөр худалдан авна, өмчлөх эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж банкинд барьцаалан зээл аваад мөнгийг нь төлье” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт гэрээ байгуулан 31.639.032 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилан авсан, Б.Болортуяагаас залилж авсан эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн өмчийг барьцаалж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Содбилэгээс мөнгө зээлэх нэрээр 2019 оны 07 дугаар сарын 04-нөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг Урт цагааны орчим 4 удаагийн үйлдлээр нийт 13,000,000 төгрөгийг ХААН банкин дахь 5705156349 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Болортуяагийн мэдүүлэг, хохирогч Г.Содбилэгийн мэдүүлэг, гэрч Н.Отгонбаатарын мэдүүлэг, Капитрон банкны 2020.01.28-ны 20/14 дугаартай албан бичиг, Ч.Э-ы ХААН банкин дахь 5705156349 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Болортуяа, Ч.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Г.Содбилэг, Ч.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар, Ч.Э нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3 дугаар гудамжны 27 тоот хаягт байршилтай хувийн сууцыг газрын хамт барьцаалж Капитрон банкнаас 36 сарын хугацаатай 50 сая төгрөг зээлсэн зээлийн гэрээний хуулбар, шүүгдэгч Ч.Эы мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж 2 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт, харин шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Э-ы хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж, энэ зүйл хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Э-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, гэм хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан 5 хоногийн завсарлага авсан бөгөөд хохирогч Г.Содбилэг нь 13.000.000 төгрөг нэхэмжилснийг  2020 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон тул /2020 оны 09 сар гэхэд 50 хувийг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл/ хохирлыг хэсэгчлэн төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүргийг Ч.Э-д хүлээлгэж, хохирогчид Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Болортуяа, Ч.Э нарын хэлцлийг хүчингүйд тооцож Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 гудамж, 418г тоот хаягт байршилтай 60м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай 000725312 дугаартай гэрчилгээ, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 гудамж, 418в тоот хаягт байршилтай 18640318913122 нэгж талбарын дугаартай 176м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 000530355 гэрчилгээний дугаартай эд хөрөнгийн эрхийг тус тус Б.Болортуяад шилжүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 000725312 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн, 000530355 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ хураагдан ирснийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олохнууд овгийн Ч.Э-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 5 /таван/ жилийн хугацаагаар тэнсэж, хохирлыг арилгах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь, 7.3 дугаар зүйлийн хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Хохирогч Г.Содбилэгт 13.000.000 /гурван сая/ төгрөгийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан Ч.Э-д 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Болортуяа, Ч.Э нарын хэлцлийг хүчингүйд тооцож Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 гудамж, 418г тоот хаягт байршилтай 60м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай 000725312 дугаартай гэрчилгээ, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 гудамж, 418в тоот хаягт байршилтай 18640318913122 нэгж талбарын дугаартай 176м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 000530355 гэрчилгээний дугаартай эд хөрөнгийн эрхийг тус тус Б.Болортуяад шилжүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ