Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 613

 

Сэлэнгэ аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүх хурлын  танхимд  нээлттэй  хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Д.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй Т.Мөнхзаяад  холбогдох  “69.750.000 төгрөг гаргуулах”-ыг  хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх  хуралдаанд: 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Жинст суманд 1957 онд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Хонгорморьтын 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 089  тоотод оршин суух, тэтгэвэрт   

                                Ламын гэгээн овгийн Даржаагийн Цэвэлмаа    

                                     регистрийн  дугаар: МЮ- 57030163

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хотод 1978 онд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Цагаан эргийн 2 дугаар баг, 2 дугаар хэсэг,  20 дугаар байрны 54 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт дотоод ажилтан ажилтай,

                                  Вауг овгийн Төмөрхуягийн Мөнхзаяа    

                                  регистрийн дугаар: МЬ- 78011703

                                  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:М.Гансүх  

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.                  

                                               Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч: Д.Цэвэлмаа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Т.Мөнхзаяа нь надаас 01 дүгээр сард 10 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай 25.000.000 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. Уг мөнгийг 2015 оны 05 дугаар сарын  29-ний өдрөөс 09 дүгээр сарын хугацаанд хэрэглээд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр хугацааг тогтоосон. Зээлсэн мөнгөний хүүг сар бүр өгч байхаар тохирсон. Мөн гэрээ байгуулсан өдрөө давхар барьцааны гэрээг байгуулж улсын бүртгэлийн газраас баталгаажуулж бүртгүүлсэн.

Гэтэл Т.Мөнхзаяа өнөөдрийг хүртэл хугацаанд надад хүүнд гэж 1.000.000 төгрөг бөгөөд өөр мөнгө өгөөгүй. Миний бие 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан, хариуцагчтай эвлэрэх гэсэн боловч “эвлэрүүлэн зуучлагчаар асуудлыг шийдвэрлүүлэхгүй гэсэн хариуг өгсөн. Иймд би доорхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Т.Мөнхзаяагаас гэрээ байгуулж авсан үндсэн мөнгө болох 25.000.000 төгрөг, түүний хүүнд 21.500.000 төгрөг, гэрээний 3 дахь заалтын дагуу гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасны дагуу 23.250.000 төгрөг, нийт 69.750.000 төгрөгийг гаргуулах, дээрхи үүргийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаалсан эд хөрөнгөнөөс зарим төлбөрийг гаргуулж миний биеийг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа, Т.Мөнхзаяа нар нь 2016 оны 11 дүгээр сарын 14-нд шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... Нэхэмжлэгч миний бие Т.Мөнхзаяагаас 69.750.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хоорондоо харилцан ярилцаж 19.750.000 төгрөгнөөс татгалзаж, 50.000.000 төгрөгийг 5-н сарын  хугацаанд хувааж гаргуулахаар тохиролцов. Төлбөрийг төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулж мөнгөө гаргуулж авахаар болов.

Хариуцагч: Д.Цэвэлмаад 50 сая төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлнө. Нэхэмжлэгч нь 19.750.000 төгрөгнөөс татгалзаж эвлэрэн хэлэлцсэн. Төлбөрийг хугацаандаа төлөхгүй тохиолдолд үүргийг барьцааны эд хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй.

                                                                Эвлэрсэн:

             Нэхэмжлэгч Цэвэлмаа,                                        Хариуцагч Т.Мөнхзаяа ... гэжээ.

                                                         Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь Т.Мөнхзаяад холбогдуулан “69.750.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь шүүх хуралдааны өмнө нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 19.750.000 төгрөгнөөс сайн дураараар татгалзаж,  үлдэх 50.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нь   “... 5-н сарын  хугацаанд хариуцагчаас хувааж гаргуулахаар тохиролцов. Төлбөрийг төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулж мөнгөө гаргуулж авахаар болов...”  хариуцагч нь “...Д.Цэвэлмаад 50 сая төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлнө. Төлбөрийг хугцаандаа төлөхгүй тохиолдолд үүргийг барьцааны эд хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй...” Эвлэрсэн нэхэмжлэгч Цэвэлмаа, хариуцагч Т.Мөнхзаяа гэснээр  сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцож, хэлэлцсэн нөхцлийн талаар нэгэн адил тусгаж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулснаар “Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “... бусдын эрх, эрх чөлөө,  хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй...” байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Мөн зохигчид эвлэрлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлд дурьдагдсан зээлийн гэрээний барьцаанд байгаа гэх Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 000324337 дугаартай, Ү-1317005736 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, 200 мкв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  мөн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 3 дугаар хэсэгт байрлах 197м2  талбайтай, 18585565398948 нэгж талбарын дугаартай,  Газар эзэмших эрхийн 000562005 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсныг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь шүүхэд нэхэхмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулсан байх ба дээр дурьдсан хугацаанд улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчид 50.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд эвлэрсэн байх тул 50.000.000 төгрөгөнд  тохирох улсын тэмдэгтийн хураамж 407.950 төгрөгийг хуулинд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж хариуцуулах нь зүйтэй байна.