Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 596

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд хаалттай хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Н.Цэрэндуламын нэхэмжлэлтэй, П.Очирхуягт холбогдох “Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

      Шүүх  хуралдаанд:

           Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1981 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Сүхбаатар сум, Хонгорморьтын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 88 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх,

                               Олонхлогууд овгийн Намсрайдагвын Цэрэндулам

                               регистрийн  дугаар:МЯ-81120605

 

           Хариуцагч: Архангай аймаг, Цэцэрлэг суманд 1984 онд төрсөн, бага  боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, Бэлчир 2 дугаар багт оршин суух /одоо Сүхбаатар сум, 4 дүгээр баг, Шүдэнзний ард түр байрлах гэх айлд түр оршин суух хаягтай/  эрхэлсэн тодорхой ажилгүй гэх,

                               Боржигон  овгийн Пүрэвдоржийн Очирхуяг  

                               регистрийн  дугаар:АН-84101538

 

      Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бүүвэйцэцэг нар  оролцов.

                                                                           

                                                         Тодорхойлох  нь:

      Нэхэмжлэгч: Н.Цэрэндулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

    .... Н.Цэрэндулам миний бие 2005 онд П.Очирхуягтай  танилцан  улмаар гэр бүл болсон боловч гэрлэлтээ 2011 оны 08 дугаар сарын 15-нд Г-51 тоот баталгаагаар бүртгүүлсэн.

        Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 22-нд охин Ц.Нинж, 2012 оны 07 дугаар арын 17-нд охин О.Саранчимэг, 2014 оны 02 дугаар сарын 5-нд хүү О.Төгөлдөр нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж салж, тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул   бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү!. Охин Ц.Нинж, охин О.Саранчимэг, О.Төгөлдөр нарыг миний асрамжинд үлдээж, эцэг П.Очирхуягаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү!... гэжээ.

     Хариуцагч: П.Очирхуяг  2016 оны 10 дугаар сарын 28-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

     ... Н.Цэрэндуламын нэхэмжлэлтэй, П.Очирхуяг надад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байна. Хүүхдийн тэтгэлгийн асуудлыг эхнэртэйгээ ярилцаж тохиролцсон...гэжээ.

       Нэхэмжлэгч: Н.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        ... Н.Цэрэндулам миний бие 2005 онд П.Очирхуягтай  танилцан  улмаар гэр бүл болсон боловч гэрлэлтээ 2011 оны 08 дугаар сарын 15-нд Г-51 тоот баталгаагаар бүртгүүлсэн.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 6 дугаар сарын 22-нд охин Ц.Нинж, 2012 оны 7 дугаар арын 17-нд охин О.Саранчимэг, 2014 оны 2 дугаар сарын 5-нд хүү О.Төгөлдөр нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж салж, тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул   бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү!.

Охин Ц.Нинж, охин О.Саранчимэг, О.Төгөлдөр нарыг миний асрамжинд  үлдээж, эцэг П.Очирхуягаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү!... гэжээ.

      Хариуцагч: П.Очирхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     .... Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн тал дээр маргаангүй. Миний хувьд хүүхдийн тэтгэлэг хүүхдүүддээ өгөхөд эхнэр маань бүх малаа авч байгаа болохоор би хүүхдүүддээ хүүхдийн тэтгэлэг өгөхгүй гэж бодож байна... гэжээ.  

                     Иргэний  хэрэгт  цугларсан   нотлох баримтыг  шинжлэн  судлаж     

                                                               Үндэслэх  нь:

 

              Нэхэмжлэгч Н.Цэрэндулам нь П.Очирхуягт холбогдуулан “Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Зохигчид нь 2005 онд танилцан улмаар 2011 онд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 22-нд охин Ц.Нинж, 2012 оны 07 дугаар сарын 17-нд охин О.Саранчимэг, 2014 оны 02 дугаар сарын 05-нд хүү О.Төгөлдөр нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүхэд  гаргасан тайлбар,  хэрэгт  авагдсан Н.Цэрэндулам, П.Очирхуяг нарын гэрлэлтийг баталж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн байгууллагаас  2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр  Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 51 дүгээрт  бүртгэж, Г-51, № 0164306 дугаартай  олгосон “Гэрлэлтийн баталгаа”-ны хуулбар,  охин Ц.Нинжийн Г-232, № 0218949 дугаартай, охинО.Саранчимэгийн Г-333, №0000801193 дугаартай, хүү О.Төгөлдөрийн Г-85, бүртгэлийн дугаар 4301000035 гэсэн  “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд  зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

         Зохигчид гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос  7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигчдын хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн,эвлэрүүлэн зуучлагчид хандаж зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, нэхэмжлэгч цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрэхгүй гэсэн нь Гэр бүлийн хуулиар олгогдсон “ тэгш эрх, сайн дурын, харьцааны үндсэн дээр” үүссэн харилцааг дуусгавар болгохыг хүссэн нь хуулинд харшлаагүй байна.

         Хариуцагч П.Очирхуяг шүүх хуралдаанд “... би дунд хүүхдээ өөр дээрээ авмаар байна, тэтгэвэр төлөхгүй гэж бодож байна, учир нь гэвэл миний 2-3 тооны адуу байгаа... гэх эд хөрөнгө болон хүүхдийн асрамжийн талаар тайлбар гаргаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар шүүхэд ямар нэгэн тайлбар, нотлох баримт  гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл,тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

           Дээрх нотлох баримтын хүрээнд  зохигчдын гэрлэлтийг цуцалж, бага насны охин Ц.Нинж, О.Саранчимэг, О.Төгөлдөр нарыг эх Н.Цэрэндуламын асрамжинд үлдээж, эцэг П.Очирхуягаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Зохигчдын гэрлэлт цуцлуулах маргаан нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд Гэр бүлийн тухай хуулийн “Хүүхэд  7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзана” гэсний дагуу 2006 онд төрсөн охин Ц.Нинжийн “...ээж надад илүү анхаарал тавьдаг...ээж дүү нартайгаа хамт амьдармаар...” гэсэн саналыг харгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

          Монгол Улсын  Гэр бүлийн  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д  “Эцэг  эх  хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг  хүлээнэ”  гэж  заасан  байх тул зохигчид нь үр хүүхдээ асран  хамгаалах, тэжээн  тэтгэх, эрүүл  чийрэг   бойжуулах, сурч  боловсрох... зэрэгт  нэгэн адил  үүрэг  хүлээж, эрх  эдлэх ба хүүхдийг эх, эцэгтэй нь уулзах, тэднээс тусламж дэмжлэг эрхийг хязгаарлаж болохгүйг  дурьдах нь зүйтэй.   

           Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ  нь:  

          1. Монгол  Улсын  Гэр  бүлийн  тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Олонхлогууд овгийн Намсрайдагвын Цэрэндулам, Боржигон  овгийн Пүрэвдоржийн Очирхуяг  нарын  гэрлэлтийг цуцласугай.

          2. Гэр бүлийн  тухай  хуулийн  14 дүгээр зүйлийн 14.5-д  зааснаар бага насны охин Ц.Нинж, О.Саранчимэг, О.Төгөлдөр нарыг эх Н.Цэрэндуламын  асрамжинд  үлдээсүгэй.

          3. Гэр бүлийн  тухай  хуулийн  38 дугаар  зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2006 оны 06 дугаар сарын 22-нд охин Ц.Нинж, 2012 оны 07 дугаар сарын 17-нд охин О.Саранчимэг, 2014 оны 02 дугаар сарын 05-нд хүү О.Төгөлдөр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16  нас  хүртэл /суралцаж байгаа бол 18 нас  хүртэл/ тухайн бүс  нутагт  тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Пүрэвдоржийн Очирхуягаас сар бүр  тэтгэлэг гаруулан тэжээн  тэтгүүлсүгэй.

4. Зохигчид цаашид гарах эд хөрөнгийн маргаанаа жичдээ шийдвэрлүүлэхийг  дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Цэрэндуламын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Очирхуягаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.       

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар П.Очирхуягаас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 28.209 төгрөгийг  гаргуулж орон нутгийн  төсвийн орлогод оруулсугай.

          7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Уянгад  даалгасугай.

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

          9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

         10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

         11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

        12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ