| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00507/И |
| Дугаар | 562 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 562
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар П.Даариймаагийн нэхэмжлэлтэй “Бичиг баримтын эзэмшигч тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1986 онд төрсөн, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг, Буурагчин гудамжны 5-41 тоотод оршин суух, Хүдэр сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөр халамжийн мэргэжилтэн ажилтай,
Боржигон овгийн Тэгшдүүрэнгийн Ариунболд
регистрийн дугаар: МЕ- 86092512
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг, Буурагчин гудамж 5-41 тоотод оршин суух, Харнууд овгийн Пэлжээгийн Даариймаа /регистрийн дугаар МЕ- 61091501/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...П.Даариймаа миний бие 1961 онд төрсөн. Одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1983 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Сангийн аж ахуй”-д зочид буудлын үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн овог, төрсөн оныг маань зөрүүтэй байгаа учир ажилласан жил орохгүй хохироод байна. Иймд дээрх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байх үеийн Үйлдвэрчний эвлэлийн батлах, аймгийн архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, бусад нотлох баримтуудыг үндэслэн миний эцгийн нэрийг Пэлжээ болгох, 1962 онд төрсөн гэж бичсэнийг 1961 он болгож өгнө үү!.
Хөдөлмөрийн дэвтэр, үйлдвэрчний эвлэлийн батлах, Ерөө сумын “Сангийн аж ахуй”-н даргын 1983 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 84 дугаартай тушаал зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч нь намайг болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Манай ээж П.Даариймаа нь 1961 оны 09 дүгээр сарын 14-нд төрсөн. Одоогоор манай ээж өндөр насныхаа тэтгэвэрт гарах нас болоод тэтгэврээ тогтоолгох гэтэл 1983 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Сангийн аж ахуй”-д үйлчлэгчээр ажиллаж байсан талаар бичсэн хөдөлмөрийн дэвтрийн овог, төрсөн оныг нь зөрүүтэй бичсэн учир тэтгэвэртээ гарч чадахгүй байна. Иймд хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн эцгийн “Пилжээ” гэж бичсэн, ээжийн маань нэрийг “Дариймаа” гэж бичсэн, мөн 1961 онд төрснийг “1962” он гэж буруу бичсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь”, “1961” онд төрсөн “Пэлжээ овогтой Даариймаа” мөн болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч П.Даариймаад Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуй”-н захиргаанаас 1984 оны 08 дугаар сарын 15-нд олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний овгийг “Пилжээ”, төрсөн оныг 1962” гэж ташаа бичиж олгосон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
П.Даариймаагийн овог “Пэлжээ” нэр Даариймаа, 1961 онд төрсөн болох нь хэрэгт авагдсан 2012 оны 09-р сарын 07-нд олгогдсон “Овог Харнууд, эцгийн нэр Пэлжээ, нэр Даариймаа” “төрсөн он, сар, өдөр 1961/09/15/” гэх иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний баримтын архивын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9822 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”-нд “эцэг Мөнхийн Пэлжээ” “1961/09/15-нд төрсөн, Пэлжээ Даариймаа” гэж бүртгүүлсэн тухай баримтууд, мөн Т.Батболд, Т.Соёл-Эрдэнэ, Т.Ариунболд нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд болон дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн даргын 1983 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Ажилд томилох тухай” “П.Дариймаа” гэсэн нэртэй гарсан 84 дугаартай тушаал,Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн захиргаанаас 1984 оны 08 дугаар сарын 15-нд олгосон “Пилжээ, Дариймаа, 1962” гэж олгосон хөдөлмөрийн дэвтэр, Сэлэнгэ аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс олгосон №584566 дугаартай “Пэлжээ Дариймаа, 1962 оны 6 дугаар сарын 23” гэсэн бичилтэй Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний Бат илэрхийлэх зэрэг бичиг баримтийн жинхэнэ эзэмшигч нь Пэлжээгийн Даариймаа мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн даргын 1983 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Ажилд томилох тухай” “П.Дариймаа” гэсэн нэртэй гарсан 84 дугаартай тушаал,Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн захиргаанаас 1984 оны 08 дугаар сарын 15-нд олгосон “Пилжээ, Дариймаа, 1962” гэж олгосон хөдөлмөрийн дэвтэр, Сэлэнгэ аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс олгосон №584566 дугаартай “Пэлжээ Дариймаа, 1962.6.23” гэсэн бичилтэй Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний Бат илэрхийлэх зэрэг бичиг баримтийн жинхэнэ эзэмшигч нь Пэлжээгийн Даариймаа мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.Даариймаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.