Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 623

 

Сэлэнгэ аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүх хурлын  танхимд  нээлттэй  хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар “Ган зам” СӨХ-ийн захирал Д.Алтанчимэгийн  нэхэмжлэлтэй А.Мөнхбатад  холбогдох  “319.840 төгрөг гаргуулах”-ыг  хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

              Шүүх  хуралдаанд: 

                Нэхэмжлэгч: Сэлэнгэ  аймгийн  Сүхбаатар сумын 3 дугаар баг, 6 дугаар  хэсэг, Төмөр  замын  2-60  айлын 27  тоотод  оршин  суух, “Ган зам” Сууц  өмчлөгчдийн  холбооны  захирал ажилтай

                                  Баянгол овгийн Доржийн Алтанчимэг

                                  регистрийн дугаар:  МЭ-62021701

                Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Ган зам 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, Машинистын 24 айлын 20 тоотод оршин суух, УБТЗ-ын Сүхбаатар өртөөний ЦСХ-т ачаа хамгаалагч

                                Цагаангэрүүд  овгийн Амаржаргалын Мөнхбат    

                                регистрийн дугаар: МЭ-78111418

               Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бүүвэйцэцэг нар оролцов.                  

                                                  Тодорхойлох нь:

                 Нэхэмжлэгч: “Ган зам” СӨХ-ын даргаД.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч А.Мөнхбат нь байрны хөлсөө 2014 оны 01-12 сар, 2015 оны 01-12 сар, 2016 оны 01-07 сар хүртэл нийт 31 сар төлөхгүй сууц эзэмшигчдийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 319.840 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү! гэжээ.

                Нэхэмжлэгч “Ган зам” Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга  Д.Алтанчимэг, хариуцагч  А.Мөнхбат нар нь  2016 оны 11 дүгээр сарын 17-нд байгуулсан  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

         .. “Ган зам” СӨХ-ийн нэхэмжлэлтэй А.Мөнхбатад холбогдуулан 319.840 төгрөгийн нэхэмжлэл гаргасанаас хариуцагчтай 99.600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрч байна. Үлдэх 220.240 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзаж байна.

               Эвлэрсэн: “Ган зам” СӨХ-ийн дарга Д.Алтанчимэг,  хариуцагч  Д.Мөнхбат гэжээ.

                                                         Үндэслэх нь:

Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-ийн дарга Д.Алтанчимэг нь А.Мөнхбатад холбогдуулан   “319.840 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-ын дарга Д.Алтанчимэг, шүүх хуралдааны өмнө   нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 220.240 төгрөгнөөс сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 99.600  төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхөөр  зохигчид эвлэрсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “... бусдын эрх, эрх чөлөө,  хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй...” байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.    

Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-ын дарга Д.Алтанчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 10.245 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар  зохигчдын эвлэрсэн 99600 төгрөгийн үнийн дүнд  тохирох улсын тэмдэгтийн хураамж 4500 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-д олгох нь зүйтэй.