Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 638

 

Сэлэнгэ аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүх хурлын  танхимд  нээлттэй  хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар С.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй “Анард” ХХК-ний захирал С.Энхтайванд холбогдох  “1200.000 төгрөг гаргуулах”-ыг  хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх  хуралдаанд: 

 нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг оролцов.                     

                                                  Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 22/а/ байрны 80 тоотод оршин суух хаягтай,

Хув овгийн Сангидуламын Энх-Амгалан /регистрийн  дугаар ВЗ- 59120510/

шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2014 оны 09 сарын 15-ны өдөр “Анард” ХХК-иас “АСЭ-8” загварын нам даралтын зуух 850.000 төгрөгөөр худалдан авч Баянхонгор аймаг, Богд суманд хүргэж тээврийн зардал 2 талдаа 200.000 төгрөг, суурилуултын хөлс 150.000 төгрөг, энэ зуух хэрэгцээ шаардлага хангаж ажиллахгүй байсан тул удаа дараа зааварчилгаа, зөвлөгөө авсан ч асуудал шийдэгдээгүй тул 2015 оны 6 сарын 15-нд барааг буцаахаар тохиролцож  барааг буцаан өгсөн ч  одоо хүртэл асуудал шийдэгдээгүй болно. Иймд “Анард” ХХК-иас бараа буцаалтын үнэ болох 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгэр баг, 4-24 тоот хаягтай, “Анард” ХХК-ний захирал ажилтай Санжаагийн Энхтайван                             

Шүүх хуралдаанд зохигчид дараах эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

С.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй “Анард” ХХК-д холбогдуулан 1200.000 төгрөг гаргуулах мөнгөн дүнг хоорондоо ярьж тохиролцсны үндсэн дээр зуухны үндсэн үнэ болох 750.000 төгрөгийн 50% болох 375.000 төгрөгийг “Анард” ХХК-наас С.Энх-Амгаланд олголхоор тохирч эвлэрлийн гэрээ хийж байна.

Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгч авалцахаар тохиролцов

Эвлэрлийн гэрээ байгуулж үнийг тохиролцсон:

хариуцагч “Анард” ХХК-ны захирал С.Энхтайван,   нэхэмжлэгч С.Энх-Амгалан.

Нэхэмжлэгч С.Энх-Амгалан миний бие нэхэмжлэлийн шаардлагынхаа 825.000 төгрөгний шаардлагаас сайн дураараа татгалзаж байна.  Үлдэх 375.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр хариуцагчтай эвлэрлээ. Эвлэрсэн нэхэмжлэгч С.Энх-Амгалан, эвлэрсэн хариуцагч “Анард” ХХК-ний захирал С.Энхтайван... гэжээ.    

                                                      Үндэслэх нь:

 Нэхэмжлэгч С.Энх-Амгалан нь хариуцагч “Анард” ХХК-д холбогдуулан  “1200.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Нэхэмжлэгч С.Энх-Амгалан нь хариуцагч “Анард” ХХК-ний захирал С.Энхтайван нар нь шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 825.000 төгрөгнөөсөө сайн дураараа татгалзаж, үлдэх 375.000 / гурван зуун далан таван мянга/ төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр, хариуцагч дээрх үнийн дүнгийн хэмжээгээр буюу 375.000  /төгрөгийг 2016 оны  12 дугаар сарын 05-нд  бүрэн барагдуулахаар...”  харилцан тохиролцож, тус тусдаа хүсэлт гаргаж ирүүлсэн байх боловч түүнд эвлэрэн хэлэлцсэн нөхцлийн талаар нэгэн адил тусгаж, хэн аль нь гарын үсэг зурснаар эвлэрсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “... бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй...” байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 33350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчдид  нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг болох 375.000  төгрөгийн шаардлага  дээр эвлэрсэн байх тул 375.000  төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 11900 төгрөгний тал хувь болох 5950 төгрөгийг “Анард” ХХК-иас, үлдэх  5950 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Шүүх хуралдаанд зохигчид оролцохгүй гэх талаар хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар талуудын гаргасан хүсэлт, эвлэрлийн гэрээ бусад нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

    123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь  хэсэгт  заасныг удирдлага

    болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хуралдаанаар С.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй “Анард” ХХК-ний захирал С.Энхтайванд холбогдох  “1200.000 төгрөг гаргуулах”-ыг   хүссэн хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох  375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгийг хариуцагч төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33350  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг болох 375.000 төгрөгийн шаардлага  дээр эвлэрсэн байх тул 375.000  төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж  11900 төгрөгний тал хувь болох 5950 төгрөгийг “Анард” ХХК-иас, үлдэх  5950 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Энх-Амгаланд олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                              ШҮҮГЧ                         Д.МӨНХЦЭЦЭГ