Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 633

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Мөнхцэцэг даргалж,  шүүхийн хурлын  танхимд хаалттай  хийсэн  иргэний  хэргийн шүүх хуралдаанаар Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй Г.Баярсайханд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх  хуралдаанд:

   Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1995 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, оюутан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрийн 25 дугаар хороо, 35 дугаар байрны 22  оршин суух хаягтай, Тээврийн дээд сургуульд суралцдаг  

                       Булган харнууд овгийн Бат-Эрдэний Цолмон     

                                  регистрийн дугаар: МЮ-95062305  

 

             Шүүх  хуралдааны нарийн  бичгийн  дарга  С.Энхтайван нар  оролцов.

                                             

                                                            Тодорхойлох нь:

             Нэхэмжлэгч: Б.Цолмон  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

         ... Миний бие 2013 онд Г.Баярсайхантай  танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2014 оны 07 дугаар сарын 28-нд хүү Тэлмүүн төрсөн. Бид хүүхдээ төрсний дараа гэрлэх байсан учир гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Тэрээр хүүгээ төрснөөс хойш 2 удаа эргэж ирсэн. Одоо хүү маань 2 настай, би оуютан, хүү маань одоо цэцэрлэгт  орох болсон учир  2014 оны 07 дугаар сарын 28-нд төрсөн хүү Ц.Тэлмүүний  төрсөн эцэг нь  Г.Баярсайхан мөн болохыг тогтоож, Г.Баярсайханаас хүүхдийн тэттгэлэг гаргуулж өгнө үү! гэжээ.

 

              Хариуцагч: Г.Баярсайхан  2016 оны 09 дүгээр сарын 01-нд шүүхэд   гаргасан  тайлбартаа:

           ...Гантуяа овогтой Баярсайхан миний бие Бат-Эрдэнэ овогтой Цолмонгийн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс эцэг тогтоох шинжилгээ өгөх хүсэлтэй байна...гэжээ. 

 

            Нэхэмжлэгч: Б.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          ...Би Г.Баярсайхантай анх 2013 онд танилцсан. Үерхэж хамт амьдарч байгаад хүүхэдтэй болсон. Бид хоёр эмчид үзүүлсний үндсэн дээр хүүхдээ төрүүлэхээр шийдэцгээсэн. 2014 оны 12 дугаар сард Г.Баярсайхан бид хоёр маргалдаад Г.Баярсайхан гэрээсээ явсан ба түүнээс хойш огт холбоо бариагүй. Хүүхдээ төрсний дараа ч гэсэн холбоо бариагүй. Г.Баярсайхан одоо тусдаа амьдрал зохиож гэр бүлтэй болсон. Миний бие оюутан болохоор мөнгөний хэрэгцээ маш их гардаг. Иймд Г.Баярсайханыг хүүхдийн маань эцэг мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү! гэв.  

 

            Хариуцагч: Г.Баярсайхан 2016 оны 11 дүгээр сарын 22-нд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

         ...Миний бие Гантуяа овогтой Баярсайхан нь Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан. Эцэг тогтоолгох шинжилгээний хариу гарч эцэг нь мөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд хотод байгаа тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү!...гэжээ.

 

                     Иргэний  хэрэгт  цугларсан   нотлох баримтыг  шинжлэн  судлаж     

                                                         Үндэслэх нь:

           Нэхэмжлэгч Б.Цолмон нь Г.Баярсайханд холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” -ыг хүссэн  нэхэмжлэл шүүхэд гаргажээ.  

           Зохигчид нь 2013 онд танилцан улмаар гэр бүлийн харьцаатай байснаар 2014 оны 07 дүгээр сарын 28-нд хүү Ц.Тэлмүүн төрсөн гэх ба энэ талаар хариуцагч хүлээн “зөвшөөрөхгүй, эцэг тогтоолгох шинжилгээ өгөхийг хүсч байна” гэсэн хүсэлт гаргаснаар шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 02-нд “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тухай захирамж гарч, уг захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 11 дүгээр сарын 09-ний № 8233 дугаартай Шинжээчийн дүгнэлт гарч уг дүгнэлтэнд “...Ц.Баярсайхан нь хүү Ц.Тэлмүүний биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна” гэсэн дүгнэлт гарсан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэх үндэслэл болж байна.

            Иймд Г.Баярсайханыг 2014 оны 07 дугаар сарын 28-нд төрсөн хүү Ц.Тэлмүүний  төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах, бага насны хүү Ц.Тэлмүүнийг насанд хүртэл эх Б.Цолмонгийн асрамжинд  үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Гэр бүлийн  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар  “Эцэг, эх  хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг  хүлээнэ”  гэж  заасан  байх тул зохигчид нь үр  хүүхдээ асран  хамгаалах,  тэжээн  тэтгэх, эрүүл  чийрэг   бойжуулах, сурч  боловсрох... зэрэгт  нэгэн адил  үүрэг  хүлээж, эрх  эдлэхийг дурьдах нь зүйтэй. 

           Хариуцагч Г.Баярсайханд шүүх хуралдааны товыг боломжит хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-нд мэдэгдсэн боловч хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 22-нд  “Миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд хотод байгаа тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү!” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 100 дугаар  зүйлийн  100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Г.Баярсайханыг 2014 оны 07 дугаар сарын 28-нд төрсөн хүү Ц.Тэлмүүний  төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д  зааснаар бага насны хүү Ц.Тэлмүүнийг насанд хүртэл эх Б.Цолмонгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн  тухай  хуулийн  38 дугаар  зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 28-нд төрсөн хүү Ц.Тэлмүүнийг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16  нас /суралцаж  байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Г.Баярсайханаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн  тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Баярсайханаас  улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Г.Баярсайханаас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 28.209 төгрөгийг  гаргуулж Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ