| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00463/И |
| Дугаар | 563 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 563
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй Г.Ган-Эрдэнэд холбогдох “Хашаа байшингийн үнэ 8.500.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Г.Ган-Эрдэнэ нь 2015 оны 09 дүгээр сарын 10-нд 20.000.000 төгрөгөөр 5-1-075 тоот хашаа байшинг худалдаж авна хэмээн тохиролцоод авсан.
Гэвч 20.000.000 төгрөгөө бүрэн өгч чадалгүй цувуулан өгсөөр 11.500.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 8.500.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр худалдах- худалдан авах гэрээ хийж 2016 оны 10 дугаар сарын 01 гэхэд төлж дуусгасан байхаар харилцан тохиролцсон боловч Солонгос улс руу явахаар хөөцөлдөж байна. Эхнэр Амармөрөн нь Солонгос улсад яваад сар болж байна
Иймд хариуцагч Г.Ган-Эрдэнээс үндсэн 8.500.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч Б.Даваасүрэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... Нэхэмжлэгч Б.Даваасүрэн миний бие нь Г.Ган-Эрдэнэд холбогдуулан 8.500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 3.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзаж байна.
Иймд 5.500.000 төгрөгийг хариуцагч Г.Ган-Эрдэнээс гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Г.Ган-Эрдэнэ 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй Г.Ган-Эрдэнэ надад холбогдуулан 5.500.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхөд маргаангүй. 2016 оны 10 дугаар сарын 26-нд 5.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Даваасүрэнд хүлээлгэн өгөхөд татгалзахгүй гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь Г.Ган-Эрдэнэд холбогдуулан “Хашаа байшингийн үнэ 8.500.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 5.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар
нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 5.500.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 102.950 төгрөгний 50 хувь болох 51.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 51.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй Г.Ган-Эрдэнэд холбогдох “Хашаа байшингийн үнэ 8.500.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 3.000.000 төгрөгөөс сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 5.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 5.500.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 102.950 төгрөгний 50 хувь болох 51.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 51.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ