Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 621

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн, Б.Занданбалд холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги 2.812.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Иргэн Бадарч овогтой Занданбал  нь 2015 оны 01 дүгээр  сарын 22-ны өдөр Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын Сэлэнгэ салбараас 103283 тоот зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Б.Занданбал нь үндсэн зээл 2.334.00, хүү нь 433.100, торгууль 36.000, нотариатын хөлс 9.800 нийт 2.812.900 төгрөгний төлбөртэй байна. Иймд манай зээлийг төлүүлж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө ү! гэжээ.

Хариуцагч Б.Занданбал нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:  

... “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Б.Занданбал надад холбогдуулан 2.812.900  төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж нэхэмжлэгчийг хохиролгүй болгоно. Тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.

                                                                   Үндэслэх нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь Б.Занданбалд холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги 2.812.900 төгрөг гаргуулах”- аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанышатанд 2.812.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59.960 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 59.960 төгрөгний 50 хувь болох 29.980 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 29.980 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д олгох нь зүйтэй.