| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/00778/И |
| Дугаар | 934 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 934
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00778/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: ******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** *******ийн ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар: *******, утас:*******, ******* овогт *******гийн *******,
Хамтран хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Их *******ийн ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар:*******, ******* овогт ын нарт холбогдох
49 756 846.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарын захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн ******* овогтой ******* ******* банкны Дархан салбарын харъяа Дархан тооцооны төвөөс 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээ байгуулан 48 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-ний өдөр тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээ байгуулан 5 000 000 төгрөг бизнесийн зээлд зориулж авсан.
Бизнесийн орлого буурсан тул 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан -1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 43 462 000 төгрөгийн зээлийг үндсэн зээлийн гэрээн дээр 33 сараар нэмж сунган эргэн төлөлтөнд өөрчлөлт оруулсан. Зээлийн барьцаанд
Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус зээл буцаан дуудах мэдэгдлийг өгч, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.
Иймээс банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
-1 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу
Үндсэн зээлийн төлбөр 41 722 360.82 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөр 3 312 048.97 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41 902.28 төгрөг
Нийт 45 076 312.07 төгрөг
тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу
Үндсэн зээлийн төлбөрт 4 299 443.63 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт 322 267.30 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 823.58 төгрөг
Нийт 4 626 534.51 төгрөг
Бүгд 49 729 846.58 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 27 000 төгрөг нийт 49 756 846.48 төгрөгийг гаргуулж,
Хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй бол зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар тус тус нэхэмжилж байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх / хөдлөх эд хөрөнгө, түүний банк дах мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* овогтой ******* миний бие 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хувийн орон сууц барих зориулалтаар ******* банкны Дархан салбарын харъяа Дархан тооцооны төвөөс 48 000 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 08-нд бизнесийн зориулалтаар 5 000 000 төгрөг авсан боловч хийж байсан бизнес маань зогсож зээлээ төлөх чадваргүй болсон.
Одоо нийт зээлийн үлдэгдэл төлбөр 49 729 846.58 төгрөг, нотариатын хураамж 27000 төгрөг нийт 49 756 846.58 төгрөгийг төлөх нь үнэн бөгөөд үнийн дүн дээр маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь хариуцагч Ш.*******, Г. нарт холбогдуулан 49 756 846.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.*******, Г. нарт холбогдох 49 756 846.58 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 599 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******, Г. нараас улсын тэмдэгтийн хураамж 203 299.5 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 203 299.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА