Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 07

 

 

 

     

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2017 оны 1 дүгээр

сарын 02-ны  өдөр                                 Дугаар  7                                         Баруун-Урт

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг, “Сэлбэ”-ийн 2 дугаар гудамжны 8 тоотод оршин суух, /РД: СФ71050129, утасны дугаар 94405600, 91445600/, Боржигон овогт Дэмчигийн Майнтуяагийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, /РД:ЛЗ59111066, утасны дугаар 99465929/, Хатгин овогт Цэгмэдийн Сүхбаатарт холбогдох

 

“250 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Майнтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Сүхбаатар нь 2015 оны 7 дугаар сард 1 бүр нь 125 000 төгрөгний 2 ширхэг дээл оёулж аваад одоо, өнөөдөр, маргааш гэсээр 1 жил 5-6 сар гаруй хугацаа болоход төлбөрөө төлөхгүй надад маш их хүндрэл учруулж байна. Би маш олон удаа гуйж, аргадаж шаардсан боловч намайг үл хүндэлж төлбөрийг гаргаж өгөхгүй байгаа учир ийм байдалд хүрлээ. Иймд хариуцагч Ц.Сүхбаатараас 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Цэгмэд овогтой Сүхбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар миний бие нь нэхэмжлэгч Д.Майнтуяагийн нэхэмжилсэн 250 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сард багтаан төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ц.Сүхбаатар гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Боржигон овогт Дэмчигийн Майнтуяа нь хариуцагч  Хатгин овогт Цэгмэдийн Сүхбаатараас “250 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Ц.Сүхбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 250 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Майнтуяагийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 150 төгрөгний тал хувь болох 4 075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 4 075 төгрөгийг хариуцагч Ц.Сүхбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Майнтуяад олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Боржигон овогт Дэмчигийн Майнтуяагийн нэхэмжилсэн 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Хатгин овогт Цэгмэдийн Сүхбаатар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Майнтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 150 төгрөгний тал хувь болох 4 075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 4 075 төгрөгийг хариуцагч Ц.Сүхбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Майнтуяад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ