| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 135/2017/00986/И |
| Дугаар | 001/ХТ2017/00665 |
| Огноо | 2018-04-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2017/00665
У ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1185 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалтай,
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч У ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Г.Лхагвачулууны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийн дүгнэлтээр 102,740,925 төгрөгийн үл хөдлөх нэр бүхий эд хөрөнгүүдийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагаас зарлагдсан Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар болсон 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 201007000678 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол”-ын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Учир нь төлбөр төлөгчийн хувиар миний эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэ ханшаар үнэлж чадаагүй хэт доогуур тогтоосон нь надад хохиролтой байна. Өмнө нь 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээнд 96,800,000 төгрөгөөр үнэлснийг дахин үнэлгээ хийлгэхэд энэ үнэлгээчин бүхэл бүтэн 7 жилийн дараа үнэлгээ тогтоохдоо 102,740,925 төгрөг буюу 5,940,925 төгрөгийн зөрүүтэй үнэлсэн нь наад захын 7 жилийн өмнөх төгрөгийн ханш хэд дахин өсөж байхад миний эд хөрөнгүүдийн үнэлгээ яагаад өсдөггүйг, үнэлгээнд хамрагдсан Дархан сумын 5 дугаар багт байрлах 18 дугаар брак У ХХК-ийн хашаанд байрлах конторын барилга зэрэг нь үнэлгээнд хамрагдсан үл хөдлөх хөрөнгүүдээс аль хөрөнгө нь 5,940,925 төгрөгөөр өссөн аль эсвэл нийт хөрөнгийг багцалж өсгөсөн үнэлгээ юм уу гэх зэрэг нь ойлгомжгүй тодорхой бус байдлаар бусдын хөрөнгийг үнэлсэн үнэлгээгээр албадан дуудлага худалдаа зохион байгуулах гэж байгаа нь шударга бус байна. Иймд 102,740,925 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дуудлага худалдааг зогсоож албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1168 дугаар шийдвэрээр “Ургац Хүнс” ХХК-иас Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ГД00167105 дугаартай Ү-20030011450 улсын бүртгэлийн дугаартай Дархан сумын 5 дугаар багт байрлах 18 дугаар бракт У ХХК-ийн хашаанд байрлах 69,0 м.кв талбайтай 3 машины граж, ГД-00016751 дугаартай Ү-2003009307 улсын бүртгэлийн дугаартай Дархан сумын 5 дугаар багт байрлах 18 дугаар брак байрны дунд хэсэгт орших 98,4 м.кв талбайтай ажлын байр мөн брак байрны 113,0 м.кв талбайтай ГД-00711698 дугаартай Ү-2003009223/А улсын бүртгэлийн дугаартай баруун жигүүр, У ХХК-ийн хашаанд байрлах конторын зориулалттай ГД-000127707 дугаартай Ү-20030011291 улсын бүртгэлийн дугаартай барилга, Дархан сумын 5 дугаар баг 7 дугаар байрны 97 тоот ГД-000161521 дугаартай Ү-2003005753 улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууц, ГД-0079203 дугаартай 809,31 м.кв талбайтай хорин жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд мөн ДАА 18-91 улсын дугаартай Тоёото кроун маркийн суудлын автомашин, ДАА 23-18 улсын дугаартай Киа Веста маркийн саарал өнгийн микро автобус, ДАР 13-01 улсын дугаартай Тоёото маркийн ачааны машин зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж 63,188,064 төгрөгийн үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгчид сайн дураар биелүүлэх мэдэгдэл гардуулж барьцааны хөрөнгийг Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ГД-00167105 дугаартай Ү-20030011450 улсын бүртгэлийн дугаартай Дархан сумын 5 дугаар багт байрлах 18 дугаар брак У ХХК-ийн хашаанд байрлах 69,0 м.кв талбайтай 3 машины граж, ГД-000167517 дугаартай, Ү-2003009307 улсын бүртгэлийн дугаартай Дархан сумын 5 дугаар багт байрлах 18 дугаар брак байрны дунд хэсэгт орших 98,4 м.кв талбайтай ажлын байр мөн брак байрны 113,0 м.кв талбайтай ГД-00711698 дугаартай Ү-2003009223/А улсын бүртгэлийн дугаартай баруун жигүүр, У ХХК-ийн хашаанд байрлах конторын зориулалттай ГД-000127707 дугаартай Ү-20030011291 улсын бүртгэлийн дугаартай барилга, Дархан сумын 5 дугаар баг, 7 дугаар байрны 97 тоот ГД-000161521 дугаартай Ү-2003005723 улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууц, ГД-0079203 дугаартай 809,31 м.кв хорин жилийн хугацаатай эзэмших газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд мөн ДАА 18-91 улсын дугаартай Тоёото Кроун маркийн суудлын автомашин, ДАА 23-18 улсын дугаартай Киа Веста маркийн саарал өнгийн микро автобус, ДАР 13-01 улсын дугаартай Тоёото маркийн ачааны машин зэргийг битүүмжилж хадгалалт хамгаалалтыг Г.Лхагвачулуун, Д.Мягмарсүрэн нарт хариуцуулан үлдээж төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул хураан авч талуудаас үнийн санал авахад зөрүүтэй байсан тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 96,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг танилцуулан 2010 оны 04 сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч 2010 оны 05 сарын 18-ны анхны дуудлага худалдааг зохион байгуулахад сонирхогч этгээд оролцоогүй, худалдан борлогдоогүй тул 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол 2010 оны 05 сарын 25-ны өдөр гарч 2010 оны 06 сарын 10-ны өдөр зохион байгуулахад мөн адил сонирхогч этгээд оролцоогүй, худалдан борлогдоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар дээрх барьцаа хөрөнгийг төлбөр авагч Капитал банкинд санал болгох явц буюу 2010 оны 06 сарын 21-ний өдрийн 2895 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд хоёр дахь дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан болно.
2010 оны 06 сарын 09-ний өдөр У ХХК-ийн захирал Д.Мягмарсүрэн хамтран өмчлөгч Г.Лхагвачулуун, Д.Цэндсүрэн нар нь барьцааны хөрөнгө болох Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол, 7 дугаар байрны 97 тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлтэйгөөр иргэн Б.Пүрэвдуламд шилжүүлэн өгч дээрх төлбөрөөс 12,500,000 төгрөгийг хасч тооцуулах хүсэлтийг төлбөр авагч Капитал банк нь манай албанд ирүүлсэн болно. Төлбөр төлөгч У ХХК нь төлбөрийг төлж барагдуулахаас зайлсхийж удаа дараа шүүхэд хандан хугацаа хожих зорилгоор 2011 оны 09 сарын 09-ний өдрийн 3579 дугаар шүүгчийн захирамж, 2013 оны 03 сарын 18-ны өдрийн 903 дугаар шүүгчийн захирамжаар 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 4338 дугаар шүүгчийн захирамжаар тус тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулж байна. 2015 оны 10 сарын 27-ны өдрийн байдлаар төлбөр төлөгч У ХХК-ийн захирал Г.Лхагвачулуун, Д.Мягмарсүрэн нар нь эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хадгалалт, хамгаалалтыг хариуцуулан ДАА 18-91 улсын дугаартай Тоёото кроун маркийн суудлын автомашин, ДАА 23-18 улсын дугаартай Киа Веста маркийн саарал өнгийн микро автобус, ДАР 13-01 улсын дугаартай Тоёото маркийн ачааны машины эд ангийг тонож үрэгдүүлсэн байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 сарын 20-ны өдрийн 1526 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2011 оны 12 сарын 06-ны өдрийн 1581 дүгээр шийдвэр, мөн шүүхийн 2012 оны 09 сарын 21-ний өдрийн 841 дүгээр шийдвэр, мөн шүүхийн 2013 оны 04 сарын 08-ны өдрийн 383 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2010 оны 12 сарын 15-ны өдрийн 137 дугаар магадлал, мөн шүүхийн 2012 оны 04 сарын 04-ний өдрийн 37 дугаар магадлал, мөн шүүхийн 2013 оны 05 сарын 29-ний өдрийн 59 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 сарын 22-ны өдрийн 120 дугаар тогтоол, мөн шүүхийн 2012 оны 06 сарын 12-ны өдрийн 398 дугаар тогтоолоор тус тус 1 өрөө орон сууцтай холбоотой маргааны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 20-ны өдрийн 2365 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д заасны дагуу төлбөр авагч Капитал банкинд санал болгох хуралд хүрэлцэн ирэх мэдэгдлийг 2015 оны 08 сарын 12-ны өдрийн 03/3083 дугаар албан бичгээр төлбөр төлөгч У ХХК-ийн захирал Д.Мягмарсүрэн өмчлөгч Г.Лхагвачулуун нарт хүргүүлэхэд манай албанд хандан 2015 оны 08 сарын 12-ны өдөр бичгээр өргөдөл гаргасан бөгөөд 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 03/3451 дүгээр албан бичгээр өргөдлийн хариуг хүргүүлсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д заасны дагуу барьцаа хөрөнгө болох Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ГД-00167105 дугаартай, Ү-20030011450 улсын бүртгэлийн дугаартай Дархан сумын 5 дугаар багт байрлах 18 дугаар брак У ХХК-ийн хашаанд байрлах 69,0 м.кв талбайтай 3 машины граж, ГД-000167517 дугаартай Ү-2003009307 улсын бүртгэлийн дугаартай Дархан сумын 5 дугаар багт байрлах 18 дугаар брак байрны дунд хэсэгт орших 98,4 м.кв талбайтай ажлын байр мөн брак байрны 113,0 м.кв талбайтай ГД-00711698 дугаартай, Ү-2003009223/А улсын бүртгэлийн дугаартай баруун жигүүр У ХХК-ийн хашаанд байрлах конторын зориулалттай ГД-000127707 дугаартай Ү-20030011291 улсын бүртгэлийн дугаартай барилга ГД-0079203 дугаартай 809,31 м.кв хорин жилийн хугацаатай эзэмших газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр авагчид санал болгох хурлыг 2015 оны 09 сарын 09-ний өдөр манай албан дээр зохион байгуулан хуралдаанд төлбөр төлөгч У ХХК-ийн захирал Д.Мягмарсүрэн, төлбөр авагч Капитал банк оролцон У ХХК-ийн шүүхийн шийдвэртэй нийт өр төлбөр болох 3 гүйцэтгэх хуудасны 71,246,538 төгрөгийн төлбөрт Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг тооцон авахыг санал болгоход төлбөр төлөгч У ХХК нь 2015 оны 09 сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан мөн барьцаа хөрөнгийн үнэлгээг дахин шинэчлэн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг ханган 2010 оны 05 сарын 25-ны өдрийн тогтоолоор зарласан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцон барьцаа хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг манай албанд даалгасан шүүхийн шийдвэр 2015 оны 12 сарын 11-ний өдөр гарсан. Улмаар 2016 оны 01 сарын 18-ны өдөр дээр дурдсан эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад зөрүүтэй байсан тул эд хөрөнгийг үнэлүүлэхээр үнэлгээчин томилж 2016 оны 06 сарын 09-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг 2016 оны 06 сарын 23-ны өдөр танилцуулж ямар нэгэн санал гомдлыг манай албанд ирүүлээгүй өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр барагдуулаагүй, 2017 оны 9 сарын байдлаар У ХХК нь татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, иргэд, компани, банк, ББСБ-нд нийт 9 гүйцэтгэх хуудасны 146,718,888 төгрөгийн төлбөртэй төлбөрөө төлөх ямар ч санаачлага гаргаагүй тул албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч У ХХК нь төлбөрөө төлөхөөс зайлсхийж цаг хугацаа хожих байдлаар удаа дараа шүүхэд хандаж, үүнийг нь шүүх хүлээн авч төлбөр төлөхгүй байх боломжоор хангаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан 2016 оны 06 сарын 09-ний өдөр гарсан бөгөөд үнэлгээний тайланд У ХХК-ийн эд хөрөнгийг 146,772,750 төгрөгөөр үнэлж ирүүлснийг 2016 оны 06 сарын 23-ны өдөр үнэлгээг төлбөр төлөгч төлбөр авагч нарт цаг хугацаанд нь хуулийн дагуу танилцуулж тайлбарыг авч байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар хуулийн хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаагүй бөгөөд хуулийн хугацаа өнгөрсөн барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэх боломжгүй тул эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У ХХК жил бүр шүүхэд хандаж хэргийг удаашруулж байна. Одоо 49 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Манайх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай адил саналтай байна гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1185 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 201007000678 дугаар тогтоолын үнэлгээг, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч У ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1185 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Зээлийн барьцаанд тавьсан У ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээг 2016 оны 06 сарын 09-ний өдөр 102,740,925 төгрөгөөр үнэлсэн нь хэт нэг талыг барьсан бодит бус үнэлгээ болсон талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдож энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Манай барьцаа эд хөрөнгийг 2010 онд үнэлүүлэхэд 96,800,000 төгрөг байсан. Гэтэл анх үнэлүүлснээс хойш 8 жилийн дараа шинжээч үнэлэхдээ 102,740,925 төгрөгөөр үнэлсэн нь бодит биш болсон. Учир нь энэ хугацаанд мөнгөний ханш унаж, ам.долларын ханш 2 дахин, талхны үнэ 3 дахин унаж, манайхаас бусад үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 2-3 дахин өссөн байхад манай эд хөрөнгийн үнэ 5,940,925 төгрөгөөр буюу 6,1 хувиар өссөн гэж үнэлгээ гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй байгаа нь илт тодорхой байна. Гэтэл ийм бодит биш үнэлгээг үндэслэн манай эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь тус компанид хохирол байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.
Нэхэмжлэгч У ХХК хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 201007000687 дугаартай тогтоолоор тогтоосон эд хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан бөгөөд У ХХК-ийн эд хөрөнгийг 146,772,750 төгрөгөөр үнэлж ирүүлснийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч, авагч нарт танилцуулж, тайлбар авч байсан бөгөөд үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар гаргаагүй, хуулийн хугацаа өнгөрсөн, эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж маргажээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1168 дугаар шийдвэрээр У ХХК-иас 62,531,164 төгрөг гаргуулж Капитал банкинд олгох, төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа үл хөдлөх хөрөнгөөс хангуулахаар шийдвэр гүйцэтгэх хуудсанд тусгагдсан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь дээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2010 оны 03 дугаар сарын 12-нд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилж, хураах, төлбөр төлөгч, авагч нарын саналыг авах, шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилох, хоёр удаа албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хийсэн ба төлбөр төлөгч У ХХК нь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинээр гаргуулах” гомдол гаргаснаар тус хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1286 дугаар шийдвэрээр 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор зарласан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, барьцаа эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгох ажиллагаа гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосон үйл баримт тогтоогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1286 дугаар шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин шинээр явуулж, эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хураах, төлбөр төлөгч, авагч нараас үнийн санал авах, төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаа олгох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулсан тухай баримт хэрэгт авагдсан, дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 36, 37 дугаар зүйлд нийцсэн байна.
Төлбөр төлөгч У ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй тухай гомдлыг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг зөрчөөгүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.
“Капитал зууч” ХХК-ийн үнэлгээний тайлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 201007000678 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах” тухай тогтоол нь өөр зорилго, үр дагавартай байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгад хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаас гадна албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзнэ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зохигчдын эрхийг зөрчөөгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч У ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН