Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 01537

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

                                                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Төриын банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 4б-22б тоотод оршин суух Нямдэлэг овогтой Баттулга /МК-68040818 /

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 4б-22б тоотод оршин суух Найдан овогтой Чимэдрэгзэн /МК-69020500 / нарт хариуцагдах зээлийн төлбөрт 2,620,334.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Энхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.ИдэрхБ.Дариймаа, Ө.Амаржаргал, хариуцагч Н.Баттулга, Н.Чимэдрэгзэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь  :

Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Найдангийн Чимэдрэгзэн /РД: МК69020500/ Утас: 99492941 Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р баг Дэнж баруун дэнж 4Б гудамж 22Б тоот Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч Нямдэлэгийн Баттулга нь 2015 оны 05 сарын 13-нд Төрийн банк Орхон салбар Хороолол тооцооны төвөөс № 15/24 тоот зээлийн гэрээ байгуулан 4,500,000 /Дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг жилийн 18,0% хүүтэй, 24 сар /2 жил/-ыи хугацаагаар гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р баг Дэнж баруун дэнж 4Б гудамж 22Б тоот хаягт байрлах өөрийн эзэмшлийн гэрийн тавилга эд хогшил хөдлөх хөрөнгө, зурагт , хөргөгч, цалин зэргийг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2016 оны 05 сарын 03-ны өдөр, 2016 оны 07-р сарын 05-ны өдөр зээлээ төлөх, 2016 оны 09-р сарын 05-ны өдөр зээлийн гэрээг цуцлах тухай тус тус гэрээний үүргээ биелүүлэх болон дараа дараагийн шат болох шүүхэд мэдэгдэх тухай мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 10 дүгаар сарын 03-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага:Нямдэлэгийн Баттулгаас зээлийн үндсэн төлбөрийн өр 2,497,224.76 төгрөг, зээлийн хүүгийн өр 117,334.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,774.84 төгрөг, нийт 2,620,334.4 /Хоёр сая зургаан зуун хорин мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг,Улсын тэмдэгтийн хураамж 75,705,5 төгрөгийг гаргуулж өгнө үү.Шүүх хурал болтол хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох болно.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 05 сарын 13-ны №15/24 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү.Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 05 сарын 13-ны №15/24 тоот зээлийн болон барьцааны гэрээний 3.2.7, 3.3-д заасны дагуу хамтран зээлдэгч Н.Чимэдрэгзэнгийн орлогоор хангуулж өгнө үү.Тус шүүх хуралд төрийг төлөөлөн орхон аймгийн прокурорын газараас прокурор оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.            

      Хариуцагч Н.Баттулга, Н.Чимэдцэрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа : Миний бие Баттулга нь 2015-05-13-нд Төрийн банкаас зээл авсан.2016-09-05-наас эхлэн зээлээ төлж чадахгүйд хүрсэн.Манай өрхөд ганц эхнэр маань ажилтай, охин маань оюутан, би өөрөө эрхэлсэн ажилгүй байна.Мөн Дэнжид айлын хашаанд амьдардаг,өрхийн орлого амьдралын доод түвшинд хамрагддаг.Эхнэр Чимэдцэрэн нь цэвэрлэгч хийдэг.Сард 200,000 төгрөгийн цалинтай байдаг.Бидний амьдрал ахуй, өрхийн орлогыг харгалзан үзэж, үлдсэн зээлийг 2017 оны 12 сар хүртэл хугацаагаар хойшлуулж өгнө үү.Цаашид бид хууль дүрэм, гэрээнүүдийн дагуу сар болгон зээлийнхээ хүүг төлж байх болно.Төр захиргааны зүгээс бидний зээлийн тухай асуудлыг хууль дүрмийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Н.Баттулга, Н.Чимэдцэрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа.Төлбөрийн үнийн дүнд маргаангүй.Зээлийг тодорхой хугацаанд төлөх болно гэжээ.            

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:    

          Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар хариуцагч Н.Баттулга, Н.Чимэдцэрэн нарт холбогдуулан зээлийн төлбөрт 2,620,334.4 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

        Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч нараас гаргуулан олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1.Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарын 2,620,334.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Н.Баттулга, Н.Чимэдцэрэн нар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 75 705 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагч нараас 75705 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ