Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 01551

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 5-1 тоотод оршин суух Модоч овгийн Содномын Лхамаагийн /ФА-67021087 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Лхамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч С.Лхамаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Лхамаа би “Эрдэнэт үйлдвэр” ХХКны Барилга засварын цех буюу одоогийн “РСЦ” ХХК-д 1986 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс бетон угсрагчаар ажилд орсон бөгөөд 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 к тушаалаар будагчин /засал чимэглэлчин/-аар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ.Гэтэл уг тушаалд өрлөгчин-будагчин гэж буруу бичсэнийг цехийн даргын 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/21 тоот тушаалаар зөвтгөн засал чимэглэлчин гэж гарсан.Миний будагчин/засал чимэглэлчин/аар ажиллаж байсныг “РСЦ” ХХК-ны 2016 оны 630 тоот бичиг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 159 тоот Аймгийн архивын лавлагаа,2009 оны 02 к тушаал,2011 оны Б/21 тоот цехийн захирлын тушаалууд зэрэг нотлох баримтууд болон хамт ажиллаж байгаа О.Энхтуяа, Ч.Пүрэвсүрэн, боловсон хүчин байсан Э.Цагаанхүү нар гэрчилэх болно.Иймд С.Лхамаа миний “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны “РСЦ” ХХК-нд 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл будагчин/засал чимэглэлчин/-аар ажиллаж байсныг тогтоож өгнө үү  гэжээ.

Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд: Хүсэлтээ дэмжиж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Барилга засварын цех буюу одоогийн “РСЦ” ХХК-д 1986 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс бетон угсрагчаар ажилд орж ажиллаж байгаад 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 к тушаалаар будагчин /засал чимэглэлчин/-аар ажилласан ба өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ.Засал чимэглэлчин будагчин нь нэг ажил юм.Энэ ажилд шилжих тушаалд “өрлөгчин-будагчин” гэж заасан байгаа тул зөрөө гарч шүүхэд хандаж байгаа гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт РСЦ ХХК-ний С.Лхамаагийн хөдөлмөрийн нөхцөлийн талаархи тодорхойлолт,Эрдэнэт үйлдвэр ХХК-ний архивын лавлгаа,РСЦ ХХК-ний захиралын 2009 оны 1 сарын 30-ны өдрийн “албан тушаалд өөрчлөлт оруулах тухай “тушаал,мөн компаний 2011 оны 3 сарын 15-ны өдрийн “шилжүүлэн ажиллуулах тухай “ тушаал,С.Лхамаагийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр,хамт ажиллж байгаа О.Энхтуяа,Ч.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг,нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Лхамаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Барилга засварын цех,“РСЦ” ХХК-д 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл будагчин/засал чимэглэлчин/-аар ажиллаж байсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.Иймд түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Модоч овгийн Содномын Лхамааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Барилга засварын цех, “РСЦ” ХХК-д  2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл  тус тус будагчин/засал чимэглэлчин/-аар ажиллаж байсныг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 10 дугаар  сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.             .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ