Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 432

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа дарГж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Г овогт Гын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Г овогт Гын Б нь Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д зоо техникч ажилтай, ам бүл 2, 11 настай хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, (РД:...) 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд “надтай унтсангүй” гэсэн шалтгааны улмаас иргэн Б.Стай марГдаж түүний зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирлыг хүний эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б нь мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр С манайд ирсэн. Тэгээд бид хоёр цуг архи ууж сууж байгаад марГдсан. Сд одоо гэр рүүгээ яв, манай эгч манайд ирэх гэж байна гэж хэлэхэд өөдөөс салаавч гаргаад, миний үснээс зулгаагаад байхаар нь би Сгийн хацар руу нэг удаа алгадсан. Тэгээд С манай гэрээс явахгүй болохоор нь би гэр дотроо цоожилж үлдээгээд яваад өгсөн. Намайг явсны дараа С цагдаа дуудсан байсан. Хохирлын төлбөрт 200.000 төгрөг өгсөн. Энэ талаар баримт байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлсэн:

“... 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед над руу Б залгаад намайг хүрээд ир гэхээр нь би ойрд уулзаагүй юм чинь гээд яваад очсон чинь Б, Бат-Эрдэнэ нар дундаа 0.75 литрийн “Соёрхол” архи авчихсан хувааж уугаад талдаа орж байсан. Тэгээд надад кофе найруулж өгөөд, ирсэн юм чинь гээд Б 2-3 хундага өгөхөөр нь би тэрнээс нь бага хэмжээгээр уусан юм. Ууж байгаад Быг гарсан хойгуур Бат-Эрдэнэ ундааны саванд шээж байгаад сав нь унаад шээс нь асгарчихаар нь би “чи айлын гэрт яаж байгаа юм бэ” гэсэн чинь Бат-Эрдэнэ “Бт битгий хэлээрэй” гэсэн. Тэгээд Быг ороод ирэхээр нь би “танай гэрт Бат-Эрдэнэ шээчихлээ” гэсэн чинь Б хөөгөөд гэрээсээ гаргасан. Бат-Эрдэнийг гарсны дараа Б дэлгүүр рүү архинд явчихаад ирэхээр нь би “Бат-Эрдэнийг оруулчихаа, гадаа даарчихлаа” гэж хэлсэн чинь Б Бат-Эрдэнийг оруулж ирээд авчирсан 0.75 литрийн архиа хувааж ууж байсан. Тэгээд уугаад сууж байтал Бат-Эрдэнэ тасраад уначихсан. Тэгсэн чинь Б намайг унтъя гээд надад хэлэхээр нь би үгүй гэсэн чинь Б намайг түлхэж унагаагаад миний баруун шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон юм. Тэгээд Бат-Эрдэнэ бид хоёрыг гаднаас цоожлоод яваад өгсөн. Намайг Бтай марГдаж байх үед Бат-Эрдэнэ тасраад уначихсан байсан. Бид гурав гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б бэлгийн харьцаанд орсонгүй гэж хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Тухайн үед би “чамтай унтахгүй” гэж хэлсэн. Үүнээс болоод л уурлаад миний шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохичихоод гараад явсан. Түүнээс намайг хүчиндэх гэж оролдсон зүйл байхгүй. Би эмнэлгийн байгууллагаар явж эмчилгээ хийлгээгүй. Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймагт  хадам ээж Доржийнд байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Б бид хоёр найзын холбоотой. Согтуудаа л намайг цохичихсон байх. Тиймээс надад зодуулсан асуудалд гомдол санал байхгүй. Цаашдаа ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

2. Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ...Бат-Эрдэнэ бид хоёр 1 шил Соёрхол гэсэн нэртэй 0.75 литрийн архи хувааж уугаад байж байтал С залгахаар нь Бат-Эрдэнэд “С залгаж байна гэж хэлсэн. Тэгтэл Бат-Эрдэнэ “Сг хүрээд ир” гээд дуудчаач” гэсэн. Би утсаа аваад Стай яриад Сг хүрээд ир гэсэн чинь С 20 гаруй минутын дараа хүрээд ирсэн. Сд ууж байсан архинаасаа хийж өгсөн чинь  уусан. Би архинаас ууж байгаад цалингийн зээл авах гээд хөөцөлдөж байсан болохоор гэрээсээ гарч бэр эгч Золбоотой утсаар ярьчихаад гэртээ буцаад орсон чинь С “танай найз Бат-Эрдэнэ гэрт чинь шээчихлээ” гэхээр нь би Бат-Эрдэнийг хөөгөөд явуулсан. Тэгээд байж байтал С “чи нэг шил архи аваад ирээч” гэхээр нь би дэлгүүр орж 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи авчраад Стай хувааж уугаад байж байтал С “чи Бат-Эрдэнийг дуудчаач, Бат-Эрдэнэ хашааны гадна суугаад байна” гэхээр нь би Бат-Эрдэнийг дуудаж оруулж ирээд нөгөө дэлгүүрээс авчирсан архиа бид гурав хувааж уусан. Тэгээд бэр эгч Золбоо дахиж над руу залгаад “чи яаралтай иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолтоо аваад ир” гэхээр нь би гэрт ороод “би явах ажилтай болчихлоо, та хоёр яв” гэсэн чинь С над руу “чи хэзээ ийм болсон юм бэ” гээд дайраад байхаар нь би баруун гараараа Сгийн зүүн шанаа руу нь хоёр удаа алгадсан. Би С, Бат-Эрдэнэ нарыг гаднаас нь цоожлоод Баасансүрэн гэх найзын хамт Ханын материал орж эгч Золбоотой уулзсан. Тэгээд намайг очиход эгч “чи архи уусан байна, ийм байдалтай яаж банкин дээр очдог юм бэ, дараа болъё” гэхээр нь би гэр рүүгээ буцаж ирсэн. Намайг гэртээ ирэхэд С, Бат-Эрдэнэ нар цонхоор гараад явчихсан байсан. Би Сг 2 удаа зүүн шанаа хэсэг рүү нь алгадсан. Өөрөөр цохиогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1370 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхи хүрэн ягаан өнгийн захаараа шарГ ногоон туяатай, зүүн хацар нэлэнхүйдээ ногоон шарГ өнгийн цус хуралттай, орчны эд бага зэрэг хавдартай.

КТГ-д явсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав.

ДҮГНЭЛТ:

1. Б.Сгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /Шинжээч эмч Б.Долгормаа/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

4. Шүүгдэгч Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дүгээр тал), Г.Бын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), Нийгмийн даатГын ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), Г.Бын нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар тал), “...” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дугаар тал), Г.Бын Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 49-55 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгч Г.Б нь иргэн Сгийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд, мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлийг гаргасан ба шүүгдэгч Г.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн Б.Стай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас марГдаж, түүний зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-хохирогч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...

“... 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед над руу Б залгаад намайг хүрээд ир гэхээр нь би очсон. ...Б намайг түлхэж унагаагаад миний баруун шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон юм. ...Согтуудаа л намайг цохичихсон байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

-шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би утсаа аваад Стай яриад Сг хүрээд ир гэсэн чинь С 20 гаруй минутын дараа хүрээд ирсэн. Тэгээд Сд ууж байсан архинаасаа хийж өгсөн чинь уусан. ...би явах ажилтай болчихлоо, та хоёр яв гэсэн чинь С над руу “чи хэзээ ийм болсон юм бэ” гээд дайраад байхаар нь би баруун гараараа Сгийн зүүн шанаа руу нь 2 удаа алгадсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1370 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг ханГттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн хэлбэрийн хувьд шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байгаа боловч шууд санаатай үйлдлээр хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн архидалт болон хохирогч, шүүгдэгч нарын үйл ойлголцол зэрэг байдал нөлөөлжээ.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд “биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Быг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сгийн биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” (хавтаст хэргийн 16 дугаар тал) гэсэн байх ба, хэрэгт ирүүлсэн баримтгүй байна.

Харин шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг нөхөн төлсөн гэж мэдүүлсэн бөгөөд энэ тогтоолоор Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо торгох ялыг хөнгөрүүлж, бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу тогтмол эрхэлсэн ажилтай байдлыг харГзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний тодорхой ажил эрхэлдэг байдал, хөрөнгө, цалин хөлс зэргийг буюу мөн “...” ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатГын лавлагаа зэрэг баримтад үндэслэн түүнд оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.

Харин Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг прокурор шүүхэд шилжүүлэн өгөхдөө эмх замбараагүй үдэлттэй буюу яллах дүгнэлт, түүний хавсралт, яллах дүгнэлт гардуулсан баримт зэргийн ард хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийн мэдүүлэг гэх зэргээр үдэгдсэн, мөн хэргийн материал нь дугаарлагдсан дэс дарааллын дагуу бус, энд, тэндээ орж үдэгдсэн байдалтай хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг эмх замбараагүй байдалтай хэргийн материалыг шүүх хуралдааны үед улсын яллагч нь өөрөө дугаарлагдсан дэс дарааллын дагуу оруулж эмхэлсэн ба, цаашид энэхүү хариуцлагагүй байдлыг прокурор анхаарах нь зүйтэй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Гын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Бын  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Б.Сд төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                    ДАРГАГЧ, ШҮҮГЧ                              Т.АЛТАНТУЯА