| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00509/И |
| Дугаар | 103/ШШ2016/00554 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2016/00554
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.*******00.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2015 оны 12 сарын 11-ний өдөр мөнгөний хэрэгцээ байна гэсний дагуу бид хоёр харилцан гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай өгсөн юм. Тогтоосон хугацаандаа мөнгө төлж дуусгаагүй удсан тул 2016 оны 09 сарын 07-нд цувуулж өгсөн мөнгөө тооцоо хийж дахин гэрээ байгуулж үндсэн зээлийн үлдэгдэл *******.100.000 төгрөг дээрээ хэлсэн хугацаагаа хойшлуулсанд нь 100.000 төгрөгийн хүү нэмж өгөхөөр дээрх мөнгийг 10 сарын 01-нд дуусгахаар тохиролцон юм. Сүүлийн гэрээ байгуулснаас хойш дахин нэг сар өнгөрсөн боловч нэг ч төгрөг өгсөнгүй. Сүүлийн гэрээ байгуулахдаа болон дахин уулзаж мөнгө нэхэхэд нь хэлсэн хугацаандаа мөнгийг тань өгч чадсангүй одоо би чамд *******.200.000 төгрөгийг *******.*******00.000 төгрөг болгож өгье гэж ярилцаж тохирсон. Иймд бидний хооронд гэрээ хэлэлцээр байгуулан, харилцан тохиролцсоны дагуу хариуцагч гаас *******.*******00.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 12 сарын 11-нд ээс би 5.000.000 төгрөг авсан. Үүнээс үлдсэн *******.*******00.000 төгрөгийг маргаангүй төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Л. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.*******00.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон “******* нэхэмжилсэн *******.*******00.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.*******00.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож **************.*******75 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжинд **************.*******75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ