Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 01568

 

 

                                                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүснийг

                                                                                    батлах тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч   Д.Ариунцэцэг би,  

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Худалдаа хөгжлийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 25б-10 тоотод оршин суух Даваасүрэн овогтой Дөлгөөн /УМ-89032450/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 25б-10 тоотод оршин суух Бадарч овогтой Даваасүрэн /ЧП-61101167 / нарт хариуцагдах 775,378.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймаг, Баян-Өндөр сум, 19-р баг, Их залуу, 256 гудамж, 10 тоот хаягт орших Хүрхүүд овогт Даваасүрэнгийн Дөлгөөн /УМ89032450/ нь тус банктай 2013 оны 07-р сарын 22-ны өдөр №2013/028701/0643 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, №2013/028701/0643 тоот “Цалингийн зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 6,000,000.00 /Зургаан сая/ төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан.Тус зээлд Хүрхүүд овогт Бадарчийн Даваасүрэн /ЧП61101167/ 2013 оны 07-р сарын 22-ны өдөр №2013/028701/1466 тоот “Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ”-гээр үүрэг хүлээсэн.Зээлийн барьцаанд Худалдаа, хөгжлийн банкны 407191637 тоот дансаар орох орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалуулсан болно.Зээлдэгч Д.Дөлгөөн нь №2013/028701/0643 тоот “Цалингийн ээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үнэдсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: ,Үндсэн зээлийн үлдэгдэл 694,470.08 /Зургаан зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун далан төгрөг найман мөнгө/ төгрөг; Үндсэн зээлнйн хүүгийн үлдэгдэл 70,329.21 /Далан мянга гурван зуун хорин есөн төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг;Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 10,579.69 /Арван мянга таван зуун далан есөн төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг;Нийт 775,378.98 /Долоон зуун далан таван мянга гурван зуун далан найман төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.Нэхэмжлэлийн шаардлага:Зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 775,378.98 /Долоон зуун далан таван мянга гурван зуун далан найман төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг.Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,159.10 /Хорин гурван мянга нэг зуун тавин есөн төгрөг арван мөнгө/ төгрөгийг зээлдэгчээс гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Цалингийн зээлийн хариуцагч Д.Дөлгөөн /УМ89032450/ болон хувийн батлан даагч Б.Даваасүрэн /ЧП61101167/ нарын эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү ” гэжээ. 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкны Орхон салбараас иргэн Д.Дөлгөөн, Б.Даваасүрэн нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг татан авч байгаа тул хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллана уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Орхон салбар нь Д.Дөлгөөн, Б.Даваасүрэн нарт холбогдуулан зээлийн төлбөрт 775,378.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Дөлгөөн, Б.Даваасүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй Д.Дөлгөөн, Б.Даваасүрэн нарт хариуцагдах 775,378.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Дөлгөөн, Б.Даваасүрэн нар биелүүлснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 сарын 24-ний өдөр Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ төлсөн 23,159 төгрөгнөөс 11,579.5 /арван нэгэн мянга таван зуун далан ес төгрөг таван мөнгө /төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Д.Дөлгөөн, Б.Даваасүрэн нараас 11,579.5 /арван нэгэн мянга таван зуун далан ес төгрөг таван мөнгө /төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Орхон салбарт олгосугай.

3. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГ