Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 01573

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-5-48 тоотод оршин суух Чулуунбаатар овогтой Алтаншагайн /ФА-81112678/ Б.Анхбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ч.Алтаншагай нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ц.Алтаншагай миний бие 2016-04-06-ны өдөр Бат-Эрдэнэ овогтой Анхбаярт 1,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээл, хүүгээ төлөлгүй, алга болсон тул эрэн сурвалжилж өгнө үү.Гэрийн хаяг болох Бүрэнбүст баг 5-13-126 тоот гэрээсээ нүүсэн, утсаа салгаад алга болсон  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Анхбаярыг шүүхэд хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд Ч.Алтаншагайн хүсэлтийг хангаж Б.Анхбаярыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Боржигон овгийн Бат-Эрдэнийн Анхбаярыг /ФА-89013071 / эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар Б.Анхбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ