Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 01574

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                      

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 42-8 тоотод оршин суух Жаагийхан Санжаагийн Чулуунцэцэгийн /ГБ-76030605 / гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Чулуунцэцэг, гэрч С.Шинэсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

          Хүсэлт гаргагч С.Чулуунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Санжаа овогтой Чулуунцэцэг миний бие Ш.Батболдтой 1997 онд гэр бүл болж Орхон аймгийн Наран багт одоог хүртэл амьдарч байсан.Хамт амьдрах хугацаанд 2005-10-16-нд анхны охин болох Намуунтуяа, 2016-01-23-нд 2 дахь охин Намуунзаяа мэндэлсэн.Миний хань үр хүүхэддээ хайртай, ханьдаа халамжтай амьдралын төлөө зүтгэдэг сайн эцэг байсан.2016-11-10-нд авто машины ослын улмаас нас барсан.Хоёр хүүхэддээ НДХэлтэсээс тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн батлах байхгүй учир тэтгэмж олдох боломжгүй болоод байна.Иймийн учир бид 2-г хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

             Гэрч С.Шинэсүх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Чулуунцэцэгийн төрсөн ах.Миний дүү Ш.Батболдтой нэг нутгийнх.1996 онд хамтран амьдарч эхлээд 1997 онд Эрдэнэтэд шилжин ирсэн.2 хүүхэдтэй сайхан амьдарч байгаад 2016 оны 11 сард нас барсан.Нас барах өдөр хүртэл хамт амьдарч байсан болно гэжээ.            

         Шүүхийн хэлэлцүүлэгт ам бүлийн тодорхойлолт,нас барсаны гэрчилгээ,багийн Засаг даргын тодорхойлолт,хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар зэргийг судлаад

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч С.Чулуунцэцэг нь Шагж овогтой Батболдтой хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангах үндэслэлтэй байна.

          Хэрэгт нотлох баримтаар авагдсан, №253 дугаартай Ш.Батболдын 2016 оны 11 сарын 10-ны өдөр нас барсаныг гэрчлэх нас барсны гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн цахим үнэмлэхний баталгаат хуулбар, Ш.Батболд овогтой ,Намуунтуяа,Намуунзаяа нарын төрсний гэрчилгээний  баталгаат хуулбар, сургуулийн тодорхойлолт, Наран багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, мөн 2016-11-16-ны өдрийн 392 дугаартай албан бичиг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар С.Чулуунцэцэг нь 1996 оноос 2016-11-10-ны хооронд Ш.Батболдтой хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2005-10-16-нд охин Ч.Намуунтуяа, 2016-01-23-нд Б.Намуунзаяа нар төрсөн, Ш.Батболд нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болох нь тус тус тогтоогдож байна.Иймд С.Чулуунцэцэг, Ш.Батболд нар  хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Санжаа овогтой Чулуунцэцэг  /ГБ-76030605 /, Шагж овогтой Батболд /ГБ-75030616 / нар 1996 оноос 2016 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Эрдэнэт салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                        .

       3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.АРИУНЦЭЦЭГ