Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 01575

 

 

   

 

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Ариунцэцэг даргалан хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг Элбос трэйд ХХК-д хариуцагдах 71,120,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гантөгс,хариуцагчийн төлөөлөгч Л.Баярсайхан, прокурор Ц.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэлдээ: “Аймгийн Засаг даргын 2016 оны 04 дугээр сарын 24-ний А/235 захирамжаар Эрдэнэт хотын агаарын бохирдолт, гэр хорооллоос уүсэх утааг бууруулах мастер телөвлөгөөг хэрэгжүүлэх, мөн 2014 оны төлөвлөгөөнд хагас косжсон шахмал тулшний үйлдвэрийг дэмжих зорилготой тоног төхөөрөмжийн зардал болох 70000000 /Далан сая/ төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр “Элбострейд" ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 14-ний  өдөр № 01 дугаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 25 өдөр 70000000 /Далан сая/ төгрөгийг шилжүүлсэн болно. Тус компани нь тоног төхөөрөмжөө аван үйл ажиллагаагаа явуулсан боловч 2016 оны байдлаар үйлдвэрлэл зогссон шалтгаанаас эргэн төлөлт хийгээгүй.Мөн “Элбострейд” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 16-ны едөр №03 дугаар нэмэлт- гэрээ байгуулан графикт хугацааны дагуу /2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр/-ийг хүртэлх хугацаанд төлөхөөр тохиролцсон боловч 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл эргэн төлөлт хийгдээгүй байна.Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд алдангийн хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 0,05 хувиар хоног тутамд тооцогдоно гэж заасны дагуу алдангийн хэмжээ нэг хоногийн 35000 /Гучин таван мянган/ төгрөг буюу 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 32 хоногийн 1120000/Нэг сая нэг зуун хорин мянган/ төгрөг болж байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 70000000 /Далан сая/ төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №03 дугаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар алданги 1120000 /Нэг сая нэг зуун хорин мянган/ төгрөг нийт 71120000 /Далан нэгэн сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг “Элбострейд” ХХК-иас гаргуулж өгнө үү.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Орхон аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй Элбос трэйд ХХК-д холбогдох 71,120,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн болно.Үүнд: 1.Нэхэмжлэлийн шаардлагыг 72,500,000 төгрөг болгож нэмэгдүүлж байна.2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага буюу эвлэрэн хэлэлцэж буй 72,500,000 төгрөгийг боломжит богино хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар Орхон аймгийн Элбос трэйд ХХК-д  холбогдуулан 71,120,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зохигчид 72,500,000 төгрөгний үнийн дүнд эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

           Зохигчдын эвлэрэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.

         Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад  зохигчдын эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамж болох 520,450 төгрөгний 50 хувь 130,112.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.       

           

           Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

       1.Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 72,500,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 130,112.5төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэй.

 

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

   

 

 

ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ