| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01417/И |
| Дугаар | 01585 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 01585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-39 тоотод оршин суух Мэргэд овгийн Чинзоригийн Батцэцэгийн / ФЖ-83022402/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 100 айлын 37б тоотод оршин суух Цэвээндорж овогтой Цэнд-Аюуш / ФБ-64042428/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 100 айлын 37б тоотод оршин суух Дагва овогтой Ганболд /ФД-650108019/ нарт хариуцагдах 6,725,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Батцэцэг, хариуцагч Ц.Цэнд-Аюуш, гэрч А.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Цэндаюуш, Д. Ганболд нар нь надад хүүхдээ цэргийн ангид ажилд оруулахад захирагчид нь хахууль өгөх хэрэгтэй байна мөнгө зээлүүлээч гэсний дагуу миний бие тэдэнд 2014-09-21 ны өдөр 2,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сар бүрийн 15 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан зээлсэн.Зээлийн гэрээний хугацаа дуусахад одоохондоо боломжгүй байна хүлээж байгаарай мөнгийг чинь хүүтэй нь өгнө гэсээр 1 жилийн хугацаа өнгөрсөн. 2015-10-8-ны өдөр уулзаж 2 талын зээлсэн мөнгөний хүүг тооцож үзэн 4,5 сая төгрөг болсон тул энэхүү мөнгийг төлөхөөр тохиролцож, энэ мөнгөн дүнгээрээ Зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурцгаасан.Мөн л худлаа ярьсаар 2016 он гаргасан ба нөхөр Ганболд нь надтай уулзаж, авсан нь үнэн төлөх нь үнэн гээд надтай 4,5 сая төгрөгийг хариуцан төлөхөөр тохирч зээлийн гэрээг 2016-02-04-ны өдөр байгуулсан боловч мөн л төлөхгүй байна.Одоо болохоор эдгээр хүмүүс өгдөг газраа өг гэж хэлээд хөдлөхөө байсан.энэ 2 хүн зээлийн барьцаанд надад өөрсдийн сууж байгаа хашаа байшин газрын 2 ш гэрчилгээг авчирч өгсөн нь надад байгаа.Иймд Ц.Цэндаюуш, Д. Ганболд нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4,500,000 төгрөг ,түүний алданги 2,225,000 төгрөг нийт 6,725,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.Мөн надад барьцаанд өгсөн Орхон, Баянөндөр, 14-р баг, Говил г/х 11 гудамж, 106 тоот сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжинэ.Энэ хүн 2014 оны 9 сард 2 500 000 төгрөг авсан 2 жил болж байна.Гэрээний хугацаа дууссан.Төлнө гэж дахин гэрээ хийсэн.Хүү 375 000 төгрөг, нэмж 1 120 000 төгрөг өгсөн.Гэрээний хугацааны хүү,алданги үндсэн мөнгө нийлээд 6 725 000 төгрөг болж байгаа.700 000 төгрөг,2000 000 төгрөг өгөөгүй худал ярьж байна гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Батцэцэг нь биднийг хүнд хахууль өгөх гэж мөнгө авсан гэж гүтгэлээ.Бид 2 Батцэцэгээс 2,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн.Миний хүү энэ мөнгийг Ч.Батцэцэгээс зээлэх үед БХИСургууль төгсөөд ажилдаа орчихсон байсан.Ямар ч хөөцөлдлөгөө энэ тэргүйгээр томилогддог цэргийн алба шүү дээ.Харин энэ мөнгийг зээлээд нөхөр Ганболдын цалингийн зээлийг хаах гэж аваад 1,800,000 төгрөгийг нь цалингийн зээлд тушаасан.Үлдсэнийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан юм.Энэ мөнгийг дараах байдлаар төлсөн.2014 оны 11сарын 22-нд 2 сарын хүү төлсөн.Энэ хүүг төлөхөөр очихдоо хөрш айлынхаа Зулаа гэдэг эмэгтэйтэй очиж өгсөн.Дараа нь 2015-01-21-нд цалингийн зээл аваад 2,000,000 төгөрг төлсөн.Энэ мөнгийг Ч.Батцэцэгийн нөхөр Магнайд өгсөн.Энэ мөнгийг өгөөд ажил дээрээ ирэхэд эгч Сараа нь “Чи надад өрөө төлсөнгүй” гээд ирж ажлын байран дээр зодсон.Манай ажлын газрынхан мэднэ.Би Ч.Батцэцэгийн эгч Сараагаас 2014-06 сард 2,500,000 төгрөгийг Мөнхзул, Дэлгэрмаа нартай хамт хувааж зээлсэн байсан юм.Үүнийг л Сараа авна гээд зодсон нь тэр юм.Ингээд нийтдээ 2,700,000 төгрөг төлсөн.Одоо би Батцэцэгт үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөгийг алданги 250,000 төгрөгийн хамт бүгд 750,000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна.Ч.Батцэцэг нь 2015-10-08-нд манай нөхрийг гэртээ согтуу байхад нь цонхны цоожийг эвдэж ороод 4,5 сая төгрөг дээр гэрээ байгуулсан гэсэн.Бидэнд Батцэцэг нь гэрээг огт өгөөгүй.Биднийг зээлж авсан мөнгөө өгсөнгүй гэж маш их дарамталж, дээрэлхдэг.Ажил дээр, гудамж талбай, хаа таарсан газраа гуйлгачин, хулгайч гэх зэргээр доромжилж хашгирдаг, гэр оронд ирж тав тух алдагдуулж, орилж хашгирдаг.Эмнэлэгт хэвтэж байхад ирж тэрүүгээр нэг орилж, хашгирч доромжилсон.Янз бүрийн цаасан дээр гарын үсэг зуруулж авдаг.Би энэ хүнээс маш их айдаг.Айгаад гэрт ирчихсэн байна гэж нөхөр маань хэлэхээр нь Говилын автобусанд ухаан алдаж унаж байсан.Өөрөө ч мэдэж байгаа.Чиний ээж чинь мөнгө авсан гээд хүүг маань дарамталж ажилгүй болгоно энэ тэр гэж дарамталсан.Би Цагдаад ингэж дээрэлхэж байгаа асуудлаар нь 2 удаа гомдол гаргасан ч шүүхээр шийдэх маргаан байна гээд шалгасангүй.Чи мөнгө өгчихвөл асуудал дуусах юм биш үү гээд намайг зодож дарамталсан тухай гомдлыг минь тоогоогүй гэжээ.
Хариуцагч Ц.Цэнд-Аюуш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэлээс 500 000 төгрөгний хэсгийг зөвшөөрнө. 2014 оны 9 сард Батцэцэгээс 2 500 000 төгрөг зээлж авсан.11 сард 2 сарын хүү 700 000 төгрөг өгсөн.Он гараад 2 сард цалингийн зээл аваад 2 сая төгрөг өгсөн.Нөхөртэйгээ 2-уулаа байсан.Гэрчилгээ авсан байсан тул түүнийгээ авъяа гэтэл энэ гэрээнд гарын үсэг зур гээд 4 500 000 төгрөгний гэрээнд гарын үсэг зуруулсан.Зээл хөөцөлдсөн бүтээгүй,бие минь өвдөж бүтэн жил хэвтсэн,Хятад руу эмчилгээнд явж группт орсон тул төлөх боломж үнэндээ байгаагүй.Намайг их дарамталсан.Цонхоор хүртэл орж эд хөрөнгө идээ будаа бутаргаж гадаад паспорт хөдөлмөрийн дэвтэр авч явсан.Хүүхдийг маань олж уулзсан.Үндсэн гэрээг зөвшөөрнө.4 500 000 төгрөгний гэрээг цонхоор гэрт орж нөхрөөр гарын үсэг зуруулсан тул зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт 2014-9-21-ний өдрийн зээлийн гэрээ,2015-10-08-ны өдрийн зээлийн гэрээ,2016-2-04-ний өдрийн зээлийн гэрээ,Хаан банкны зээлийн гэрээ,гар бичмэл,хуурцагны бичлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Батцэцэг нь хариуцагч Ц.Цэнд-Аюуш, Д.Ганболд нараас зээлийн төлбөрт 6,725,000 төгрөг гаргуулахаар шаардсан.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Ч.Батцэцэг хариуцагч Ц.Цэнд-Аюуш нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр мөнгөн зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж 2 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай,сарын 15 хувийн хүүтэй Ц.Цэнд-Аюуш зээлж авсан болох нь зохигчдын тайлбар,хэргийн 5 дугаар хуудаст авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдсон.
Хариуцагч зээлийн гэрээ байгуулсан эсэх талаар маргаагүй.Харин гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийн тухайд,өөрөөр хэлбэл төлсөн мөнгөний хэмжээнд маргасан.
Зохигчид хэн алин нь төлсөн мөнгөний талаар баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч “Хүү 375 000 төгрөг, нэмж 1 120 000 төгрөг өгсөн” гэж, хариуцагч “11 сард 2 сарын хүү 700 000 төгрөг өгсөн.Он гараад 2 сард цалингийн зээл аваад 2 сая төгрөг өгсөн” гэж тайлбарласан.Хариуцагч тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагч дээрхи зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 1 495 000 төгрөг төлсөн гэж дүгнэх үндэстэй.
Хариуцагч Ц.Цэнд-Аюуш дээрхи гэрээний дагуу 2 сарын хүү 750 000 төгрөгийг үндсэн зээлийн хамт 3 250 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй.Гэрээний хугацааг талууд тохиролцож сунгаагүй байх тул нэхэмжлэгч гэрээний хугацааны гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй.
Талууд байгуулсан гэрээндээ зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 %иар алданги тооцож төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцсэн байх тул хариуцагч төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хариуцлагаа хүлээж алданги төлөх үндэстэй.Хэтэрсэн хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1 755 000 төгрөгний 50 %иас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%иас хэтэрч болохгүй” гэсэнд нийцүүлж 877 500 төгрөгний алдангийг хариуцагч төлөхөөр байна.Иймд зохигчдын хооронд 2014-9-21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Цэнд-Аюуш нэхэмжлэгчид 2 632 500 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Хэргийн 6 дугаар хуудаст байгаа 2016 оны 10 сарын 08-ны өдрийн “зээлийн гэрээ”,7-р хуудаст байгаа 2016 оны 2 сарын 04-ний өдрийн “зээлийн гэрээ”ний дагуу хариуцагч нар нэхэмжлэгчээс тус бүр 4 500 000 төгрөг зээлж аваагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.Уг баримтуудыг нэхэмжлэгч Ц.Цэнд-Аюуштай байгуулсан 2014 оны 2 500 000 төгрөгний гэрээний үүргийг хангуулах зорилгоор үйлдэж хариуцагч нараар гарын үсэг зуруулсан байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж,мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д Дараахь үндэслэлээр гэрээ байгуулсанд тооцно:196.1.1-д” эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж тус тус заасан байдаг тул дээрхи гэрээнүүдийн дагуу хариуцагч нар тус бүр 4 500 000 төгрөг хүлээж аваагүй,зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.Иймд эдгээр гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “үндсэн зээлийн үлдэгдэл 4,500,000 төгрөг ,түүний алданги 2,225,000 төгрөг гаруулна” гэсэн нь үндэслэлгүй байна.
Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Д.Ганболд нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй,үүрэг үүсээгүй байх тул түүнд хариуцагдах хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Нэхэмжлэгчээстөлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас зохих хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан Ц.Цэнд-Аюушаас 2 632 500 төгрөг гаргуулан Ч.Батцэцэгт олгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 4 092 500 төгрөгний хэсгийг,Д.Ганболдод холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төрийн санд төлсөн 122 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 57 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1,400,000 төгрөгний,1 дүгээр сарын 30-ны өдрийн 1,200,000 төгрөгний,2 дугаар сарын 18-ны өдрийн 700,000 төгрөгний 3ш зээлийн гэрээний дагуу тухайн өдрүүдэд Ц.Өнөрбаярт мөнгө хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “Мөнгө авсан өгсөнөө зээлийн гэрээнд зурсан гарын үсгээр л баталдаг,өөр баримт үйлдээгүй”гэх тайлбараар нотлогдсон ба мөнгө шилжүүлэн өгсөн эсэх нь нотлогдоогүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно”гэж,мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д Дараахь үндэслэлээр гэрээ байгуулсанд тооцно:196.1.1-д” эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч 2015 оны 1 дүгээр сарын 15,30,2 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу мөнгийг Ц.Өнөрбаярын өмчлөлд шилжүүлэн өгсөнөө нотлохгүй байх тул зохигчдын хооронд мөнгөн зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заанаар гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч Ж.Сайнбаяр гүйцэтгэсэн болох нь баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлдэгчээс зээлийн төлбөр нэхэмжлэх,үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй болно
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.
2.
3.
4.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр нь Ц.Өнөрбаярт холбогдуулан зээл,зээлийн хүү алданги нийт 6,077,380 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд бууруулан 5,791,560 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй.
Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг хэрэгт нотлох баримтаар гаргасан/хэргийн 6-8 дугаар хуудаст/ “зээлийн гэрээ” гэх 3ш баримтанд үндэслэн тайлбарласан.
Хариуцагч Ц.Өнөрбаяр уг баримтуудад гарын үсэг зурсанаа зөвшөөрсөн боловч “...2015 оны цагаан сарын дараа намайг гэртээ дуудаад урьдчилан бэлдсэн 3 ш зээлийн гэрээн дээр чиний өмнө нь зээлсэн мөнгөний үлдэгдэл гэж гарын үсэг зуруулсан.Чиний өмнө зээлсэн мөнгийг зөндөө өсгөж өгсөн, хүүгээ хасаж тооцооч гэхэд тэр уурлаж загнан, бөөн юм болохоор нь аргагүйн эрхэнд гэрээнд гарын үсэг зурж байсан.Тухайн үед бол би нэг ч төгрөг аваагүй...”гэж тайлбарлаж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.
Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1,400,000 төгрөгний,1 дүгээр сарын 30-ны өдрийн 1,200,000 төгрөгний,2 дугаар сарын 18-ны өдрийн 700,000 төгрөгний 3ш зээлийн гэрээний дагуу тухайн өдрүүдэд Ц.Өнөрбаярт мөнгө хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “Мөнгө авсан өгсөнөө зээлийн гэрээнд зурсан гарын үсгээр л баталдаг,өөр баримт үйлдээгүй”гэх тайлбараар нотлогдсон ба мөнгө шилжүүлэн өгсөн эсэх нь нотлогдоогүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно”гэж,мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д Дараахь үндэслэлээр гэрээ байгуулсанд тооцно:196.1.1-д” эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч 2015 оны 1 дүгээр сарын 15,30,2 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу мөнгийг Ц.Өнөрбаярын өмчлөлд шилжүүлэн өгсөнөө нотлохгүй байх тул зохигчдын хооронд мөнгөн зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заанаар гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч Ж.Сайнбаяр гүйцэтгэсэн болох нь баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлдэгчээс зээлийн төлбөр нэхэмжлэх,үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй болно.
Хэргийн 31-34 дүгээр хуудаст авагдсан 2015 оны орлогын баримтууд, зохигчдын Хаан банкны 2015 оны дансны хуулгуудаар /хэргийн ..........хуудаст/Ц.Өнөрбаяраас Ж.Сайнбаярт мөнгө шилжүүлж байсан болох нь харагдаж байх боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох,өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардах эрхийг нотлохгүй юм.Хариуцагч эдгээр баримтын талаар “...Хүү төл гэж мессеж бичдэг тэгээд би төлдөг байсан.2015 онд 11 удаагийн төлөлтөөр нийт 1456840 төгрөг төлсөн байгаа...”гэж тайлбарласан.
Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар хариуцагчийн хүсэлтээр гаргуулсан зохигчдын болон гэрч Одончимэгийн 2013-2014 оны дансны хуулгууд,хэргийн 27-30,35-42 дугаар хуудасны орлогын баримтууд,132-133 дугаар хуудаст авагдсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудсууд нь зохигчдын хооронд 2013 оноос зээлийн харилцаа үүсэж төлбөр тооцоо хийгдэж хариуцагч баримтаар нийт 3,633,800 төгрөг зээлээд 8,625,840 төгрөг төлсөн болохыг нотолж байх боловч нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.
Зохигчдын хооронд хийсэн зээлийн гэрээнүүд хэлбэрийн хувьд хуулийн шаардлагад нийцэх гэрээ байх боловч уг гэрээнүүдийн дагуу Ж.Сайнбаяр мөнгө шилжүүлсэн эсэх,Ц.Өнөрбаяр мөнгө хүлээн авсан эсэх, эгүүлэн төлөх үүрэгтэй болох нь тус тус нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчээстөлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул Ж.Сайнбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төрийн санд төлсөн 118,800 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ