| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01437/И |
| Дугаар | 01588 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 01588
Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-22-70 тоотод оршин суух Аюуш овогтой Лхамын /МЗ-68010364 / нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-10-61 тоотод оршин суух Оюунцэцэг овогтой Ууганчимэг /ФД80050201 /
Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-10-61 тоотод оршин суух Чулуун овогтой Оюунцэцэг /ФД-63031503/ нарт хариуцагдах 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Лхам, хариуцагч О.Ууганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч А.Лхам хариуцагч нараас зээлийн төлбөр 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч А.Лхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Ууганчимэг нь иргэн А.Лхам надаас 2015-02-17-нд 2,500,000 төгрөг, сарын 10 хувийн хүүтэйгээр 2015-02-27-нд 1,000,000 төгрөг сарын 08 хувийн хүүтэйгээр нийт 4,200,000 төгрөг авсан.2015 оны 08 сар хүртэл хүүгээ төлж сунгуулж явсан.2015-09-17-ноос хойш үндсэн мөнгө хүүгээ өгч чадалгүй өдийг хүрсэн.Тэгээд ээж Оюунцэцэг Ууганчимэг нартай очиж уулзаж гурвалсан гэрээ хийсэн.2015-09-17-ноос 2016-04-17 хүртэл хүү 2,800,000 төгрөг, үлдсэн мөнгө 4,200,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг охин Ууганчимэг, ээж Оюунцэцэг нарааас гаргуулж өгнө үү.Одоо О.Ууганчимэг нь Орхон аймагт байгаа гэжээ.
Нэхэмжлэгч А.Лхам нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөгөөр бууруулж байна гэжээ.
Хариуцагч О.Ууганчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: “О.Ууганчимэг би А.Лхам эгчээс 2015-02-17-нд 2,500,00 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 27-нд 1,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, мөн 27-нд 700,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр нийт 4,200,000 төгрөгийг авсан нь үнэн болно.2015-02-17-ноос 08 сарын 17 хүртэл 2,500,000 төгрөгний хүү 250,000*6 сар=1,750,000 төгрөг, 2015-02-27-ноос 08 сарын 17 хүртэл 1,000,000 төгрөгний хүү 80,000*6=480,000 төгрөг, 2015-02-27-ноос 08 сарын 17 хүртэл 700,000 төгрөгний хүү 70,000*6=420,000 төгрөг, нийт 2,650,000 төгрөгний хүү төлсөн.Харин 9 сарын 26-нд 800,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш мөнгө төлж чадаагүй.Учир нь ээж Оюунцэцэг нь хорт хавдрын хагалгаанд 2015 оны 07 сард орж биеийн байдал муудаж, тарианы мөнгөнөөс илүү гарч чадахаа байсан.Миний ажил улирлын чанартай тул өвөл амардаг.2016-04-17-нд А.Лхам эгч манайд ирж, ээж бид 2-той гурвалсан гэрээ хийсэнээс хойш зээл хөөцөлдөж эхэлсэн.Капитрон банкинд зээлээ судлуулахад 60 сая төгрөгний зээл гарах боломжтой гэсэн.Түүнээс хойш өдөр бүр очиж уулзахад бага зэрэг хойшлогдож байна гэсээр байгаад 9 сарын 3-нд зээл гарахаар боллоо, зарим нэг бичиг баримтуудаа дахин нотариатаар батлуулж ир гэсэн.Материалуудаа бүрдүүлж өгтөл 20 саяас илүү гарах боломжгүй гэсэн.2-5-14 тоот 3 өрөө байр нь 30 сая төгрөгний барьцаанд байсан тул гарсан зээлийг авах боломжгүй болж дахин зээл хөөцөлдөж хугацаа алдсанаас болж мөнгийг нь өгч чадсангүй.Одоо би үндсэн мөнгө болох 4,200,000 төгрөгийг л төлмөөр байна.Учир нь миний нөхцөл байдал төлбөрийн чадвар өнөөдөр энэ хэмжээнд байна” гэжээ
Хариуцагч О.Ууганчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 4 200 000 төгрөг зээлээд 2 600 000 төгрөг төлсөн.6 500 000 төгрөгний шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ч.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “ Ч.Оюунцэцэг миний бие 2016-04-17-ны орой ажлаас тараад гэртээ иртэл Лхам манай гэрт ирсэн.Охин Ууганчимэг чинь надаас увуулж цувуулж 4,200,000 төгрөг авсан.2016-04-17-ны байдлаар хүүтэйгээ 7,000,000 төгрөг болсон байна.Охин Ууганчимэг чинь гадагшаа юм уу,Эрдэнэтээс хол ажилд явчихвал таныг оронд нь шүүхэд өгнө, гэрээ хийнэ гээд гэрээ хийсэн.Охин Ууганчимэг нь Лхамаас мөнгө авсан нь үнэн болохоор энэ хүнийг хохиролгүй болгоноо.Одоогоор амьдралын боломж хүнд хэцүү байна.Иймд хүүгээс нь хасаж өгч туслана уу.Бусад зүйлд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч А.Лхам хариуцагч нараас зээлийн төлбөрт 7,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжэлийн үнийн дүнгээс 500 000 төгрөг бууруулан 6 500 000 төгрөгийг хариуцагч төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн нь хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй,талуудын эрх ашигт нийцсэн байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчийн төлсөн 127 000 төгрөгний хураамжийг төрийн санд үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч А.Лхам хариуцагч О.Ууганчимэг нар 6 500 000 төгрөгний үнийн дүнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжаар төлсөн 127 000 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагчаас 59 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ