| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01786/И |
| Дугаар | 01592 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 01592
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12-89 тоотод оршин суух Эрдэнэээ овогтой Өлзийцэцэгт /ВЮ-83052564/ хариуцагдах 70,121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Өлзийцэцэг нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2012-06-21-нйи өдөр дараа төлбөрт постпайд опэн/400/ үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 9111-1256 дугаарын эзэмшигч болсон.Гэтэл Э.Өлзийцэцэг нь гэрээний үүргээ үл биелүүлж, 9111-1256 дугаарын 2016 оны 01 сарын байдлаар байдлаар төлбөр 96,121 төгрөггийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан.Э.Өлзийцэцэгт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.Иймд Э.Өлзийцэцэгээс барьцаа 30,000 төгрөгийг хасч үлдэгдэл 66,121 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 70,121 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Э.Өлзийцэцэгт холбогдуулан 70,121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Өлзийцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-иас гаргасан 70,121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Өлзийцэцэг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 сарын 12-ны өдөр Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ төлсөн 4,550 төгрөгнөөс 2,275 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Э.Өлзийцэцэгээс 2,275 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ