| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01454/И |
| Дугаар | 01600 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 01600
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум “Агро фрукт” ХХК/ захирал Сэнгээгийн Даваасүрэн,ЧЖ59122614/Говил баг Дэнжийн 20-02 тоот/
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Боржигон овгийн Базарваанийн Мөнхцэцэг /ЧЖ-60070501/ Говил баг Дэнжийн 20-02 тоот/ нарт хариуцагдах зээлийн төлбөрт 10,612,521.8 төгрөг гаргуулах,төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Энхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, Х.Даваахүү, прокурор Ц.Идэрмөнх, хариуцагч С.Даваасүрэн, Б.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сэнгээ овогтой Даваасүрэн нь 2014 оны 06 сарын 20-нд Төрийн банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвөөс № 3405/217 тоот зээлийн гэрээ байгуулан 14,000,000 /Арван дөрвөн сая/ төгрөг жилийн 12% хүүтэй, 36 сар /3 жил/-ын хугацаатайгаар авсан.Зээлийн барьцаанд Истана маркын 04-70 ОРХ суудлын автомашин, бараа материал, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил зэргийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.5 болон 3.2.6 дахь заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй сураггүй алга болсон. Банкны зүгээс 2015 оны 2 дугаар сараас эхлэн зээлдэгчтэй утасаар холбоо барьж охинтой нь очиж уулзаж зээл төлүүлэх талаар бүхий л арга хэмжээг авч 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж Цагдаагийн газраар олуулсан. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Сэнгээ овогтой Даваасүрэн зээлийн үндсэн төлбөр 9,096,867.76 төгрөг, зээлийн хүү 1,140,936.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,718.02 төгрөг, нотариатын хөлс 5000 төгрөг, нийт 10,612,521.8 /Арван сая зургаан зуун арьан хоёр мянга таван зуун хорин нэгэн мянган төгрөг наян мөнгө / гаргуулж өгнө үү.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 06 сарын 20-ны №3405/217 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү “ гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.Хүү багасгах боломжгүй гэжээ.
Хариуцагч Б.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа : Нөхөр С.Даваасүрэн нь 2014-06-20-нд 14,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр би үүрэг хүлээсэн.Зээлийн эргэн төлөх хугацаанд хэдэн төгрөг өгснийг би бүрэн мэдэхгүй байх тул зээл төлсөн дансны хуулгыг гаргуулах хүсэлтэй байна.Зээлийн үндсэн зээл 9,236,654 төгрөг, зээлийн хүү 1,227,436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,889 төгрөг болсон талаар надад мэдэгдэж байгаагүй.Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээг цуцалж,байгаа талаар мэдэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. С.Даваасүрэн нь хэзээнээс мөнгөө төлөөгүй болох талаарх дансны хуулбар болон холбогдох баримтын хуулбарыг хэрэгт гаргуулах хүсэлтэй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.Мөнхцэцэг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад тайлбарлахдаа: “...С.Даваасүрэн нь хэзээнээс мөнгөө төлөөгүй болох талаар дансны хуулбар болон холбогдох баримтын хуулбарыг хэрэгт гаргуулах хүсэлтэй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Зээлийн гэрээний үндсэн зээл 9026.867 төгрөг гэжээ.Өмнө өөр дүн байсан.Энэ өөрчлөгдөөд байгаа шалтгаан тодорхойгүй байна.Зээлийн хүү нэмэгдэж байгаа тухай бичжээ.Гэрээгээ цуцалж байна гэж нэхэмжилж байгаа атлаа хүү нэмээд байгаа шалтгаан нь тодорхойгүй байх тул хүү болон бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ
Хариуцагч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.Зээлийн төлбөрийн үнийн дүнд маргаангүй.Мөн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч байна.Гэрээний хугацаа 2017-6-23-нд дуусах тул энэ хугацаанд зээлээ цувуулж төлөхийг зөвшөөрнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар хариуцагч “Агро фрукт” ХХК-ний захирал С.Даваасүрэн, Б.Мөнхцэцэг нараас зээлийн төлбөрт 10,612,521.8 төгрөг гаргуулах,төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч нараас гаргуулан олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарын 10,612,521.8 төгрөг гаргуулах,зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр/ Истана маркын 04-70 ОРХ суудлын автомашин, бараа материал,4-тэй жигнүүр,1-р хоолны тогоо,3 эгнээ угсраа угаалтуур, вакумдагч машин, ногоо хэрчигч,ногоо угааж хальслагч,махны машин,баглаж боох суурь машин, гэрийн доторхи эд хогшил/ хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч “Агро фрукт” ХХК-ний захирал С.Даваасүрэн, Б.Мөнхцэцэг нар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 184,213.69 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 184,213.69 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ