Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 707

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

С овогт Бы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Бы Б нь Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 28-нд Архангай аймгийн Тариат суманд  төрсөн, 33  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “...” ХХК-д мах үүрэгч ажилтай, ам бүл 5, хамтран амьдрагч болон гурван хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Эыг “ээжтэй хэрэлдлээ” гэх шалтгаанаар толгойн тус газар нь хутгатай гараар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Боос: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ...дугаартай хэргээс талуудын судалсан баримтууд:

 

            1.Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

            “...Би 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Б, найз Хулан, Батболд, Баагий нарын хамт амралтанд яваад 0.75 литрийн хэмжээтэй архи, 2.5 литрийн хэмжээтэй пиво хувааж уугаад орой 22 цагийн үед ... тоот гэрт бөөндөө ирсэн. Эгч Энхсолонго гэрт хүүхдүүд хараад байж байсан. Тэгээд Батболд бие засах гэж гараад нөхрийн дүү Б найзтайгаа согтуу явж байхад нь таараад маргалдаж байхад нөхөр Б очиж салгаад дүүг гэрт оруулаад Батболдыг аваад ороод ирсэн. Удалгүй Баяртогтох гэрийн хаалга тогшоод зодолдох уу гээд орилоод байсан. Хадам ээж Отгонбаяр гарч ирээд гэртээ оруулаад манай гэрт орж ирээд та нар яагаад байгаа юм гээд бид нарыг загнаад байсан. Тэр үед би та хүүхдээ өмөөрлөө гээд хэдэн үг хэлчихсэн чинь нөхөр Б босч ирээд нүүр рүү гараараа цохиод, цуг байсан найзууд салгахад шүүгээнээс бор өнгийн модон иштэй хутга баруун гартаа бариад над руу дайрч байгаад толгойн зүүн хэсэг рүү хутгатай гараараа цохих шиг болсон. Удалгүй толгойноос цус гараад цагдаа эмнэлэг дуудсан. Миний биед учирсан гэмтлийг нөхөр Б гараараа нүүр рүү нэг удаа цохиж, баруун гартаа бор өнгийн иштэй хутга барьж толгойн зүүн хэсэг рүү цохиж учруулсан гэмтэл байгаа юм. Надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байхгүй. Тухайн үед эгч Энхсолонго, найз Хулан, Батболд, хадам ээж Отгонбаяр, нөхөр Б бид нар байсан. Хадам ээж Отгонбаяр гэрт орж ирээд загнаад байхаар нь би “та юундаа хүүхдээ өмөөрөөд байгаа юм” гээд хэлчихсэн чинь тэрнээс болж нөхөр Б ээжийн өөдөөс үг хэллээ гэж уурласан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

 

            2.Гэрч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

            “...2019 оны 6 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед гэртээ иртэл манай хашаанд гэр бариад эхнэр, 2 хүүхдийн хамт тусдаа амьдардаг Б.Бын эхнэрийн найзууд ирсэн байсан. Орой 23 цагийн үед гэрт нь ороход манай хүү зүүн талын орон дээр унтаж байсан. Харин бэр Э найзуудын хамт ууж идээд байж байхаар нь хэдэн үг хэлтэл бэр намайг “та хүүхдээ өмөөрлөө” гээд хашгирах үед манай хүү ээжийгээ өмөөрч босоод иртэл найзууд нь манай хүү рүү дайраад бүчээд авсан. Хүү уурлаад гал тогооныхоо шүүгээг татаж гаргаж ирээд бүгдийг нь алаад өгье гэх үед эхнэр нь хориглоход Эын ам орчимд нэг удаа цохиход эхнэр газар нь ойчсон. Тэгээд босоод ирэхэд зүүн чихний ард орчмоос нь цус гарчихсан босоод гүйтэл “танай хүү хүн хутгалчихлаа” гээд нэг нь цагдаа, түргэн дуудаж бэр Эыг түргэн аваад явсан. ...Эхнэрээ бол гараараа нэг удаа цохиод унагаасан. Хутга барьсаныг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

            3.Гэрч Э.Энхсолонгын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

            “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хотод дүү Эын гэрт ирсэн. Тэгээд өчигдөр найзуудтайгаа зугаалганд яваад ирье гээд байхаар нь дүүгийнхээ хоёр хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 38-06 тоотод байрлах түр оршин суух хаяг дээр нь харж үлдсэн. Орой 22 цаг өнгөрч байхад дүү нөхөр болон найзуудтайгаа гэртээ ирсэн. Тэгтэл нөхрийнх нь дүү Тоогий гэдэг залуу найзуудтайгаа өдрөөс хойш гэртээ ууж байснаа дүүгийн найзын нөхөр нойл орох үед тааралдаж түүнийг өдөж хоргоосноос болж зодоон болсон. Дүү найзынхаа нөхрийг гэртээ аваад ороод иртэл Тоогий гаднаас тэр залууг дуудаж орилж байгаад гайгүй болох үед дүүгийн хадам ээж болох Отгонбаяр гаднаас орж ирээд “та нар юу болоод байгаа юм, архи дарсаа өөр газар очиж уу” гэж хэлээд өөрийн хүүг өмөөрч эхэлсэн. Э “та дандаа хүүгээ өмөөрөх юм аа, өнөөдөр найзуудтайгаа архи уусан л байна лээ” гээд ярилцаж байтал Эын нөхөр орон дээрээ хэвтэж байснаа гэнэт босож ирээд дүүг цохиж унагаахаар нь би Хулантай хамт очиж болиулах гэтэл шүүгээнээс хутга аваад дүүг дахиад цохих үед түүний толгойноос цус гарч, гараад гүйсэн. Би ноцолдоод дийлээгүй байтал Б дүүгийн араас гүйгээд гарсан. Гарахаас өмнө ээж нь гарт нь байсан хутгыг булааж авсан. Би дүүгийнхээ араас хадмынд нь яваад ортол дүүг үснээс нь зулгааж байснаа тавьсан. Б ээжийгээ өмөөрч манай дүүг эхлээд нэг удаа гараараа цохиж унагаагаад дээрээс нь хутгатай гараараа толгой руу нь цохиод толгойг нь хагалсан. Дараа нь үснээс нь зулгааж зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн15 дугаар тал),

 

            4.Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн:

            “...Би эхнэр Э, найз Батболд, Хулан, Батжаргал нарын хамт Батсүмбэр орчим байдаг голын эрэг дээр очсон. 1 литрийн хэмжээтэй архи, 2.5 литрийн хэмжээтэй пиво авч явснаас би тал пиво уусан. ...Орой 22 цагийн үед гэртээ ирж 0.33 литрийн хэмжээтэй архи, 2.5 литрийн хэмжээтэй пиво аваад уугаагүй хоол ундаа идээд байж байхад Батболд бие засна гээд гэрээс гарсан. Удалгүй хашаан дотор хүмүүс маргалдах чимээ гараад байхаар нь би гараад харахад дүү Баяртогтох найзын хамт хашаан дотор явж байгаад Батболдтой маргалдаад барьцалдаад зогсож байсан. Би тэр хоёрын дундуур орж салгаад дүү Баяртогтохыг байшин руу оруулж, Батболдыг гэртээ аваад орсон. Тэр үед гаднаас ээж Отгонбаяр орж ирээд “та нар яагаад байгаа юм бэ, эртхэн унтаж амар” гэхэд Э, Хулан хоёр ээж рүү хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд эхнэр Эыг гараараа нэг удаа нүүр рүү нь цохиж, үснээс нь барьсан. Би эргэж хараад шүүгээнээс бор иштэй хутга аваад “та нарыг ална шүү” гэж хэлээд эхнэр Эын толгой руу хутга барьсан гараараа цохисон. Тэгээд эхнэр Эыг харахад зүүн талын чихний дээд талаас нь цус гарсан байсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирээд бид нарыг аваад явсан. Би эхнэр Эыг ээжийн урдаас үг хэллээ гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж, үснээс нь барьж, баруун гартаа бор өнгийн иштэй хутга барьсан гараараа дахин нэг удаа цохисон. Бид нар бүгд тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эын биед гарсан гэмтлийг би гараараа цохиж, үсдэж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар тал),

 

            5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7103 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулайн хуйханд мэс заслын 2 ширхэг оёдол бүхий 1,6х0,2см шархтай, шархны эргэн тойрон бага зэрэг хавдаж овойсон, доод уруулын дотор салстад 1,2х0,3см цайвар өнгийн шархтай, орчны зөөлөн эд хавдаж овойсон.

2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Натур эмнэлгийн Толгойн компьютер томографийн шинжилгээнд: ...зүүн талд зулай, чамархай хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай. ...” гэжээ.

ДҮГНЭЛТ:

-Э.Эын биед зүүн зулайн хуйх, доод уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /шинжээч О.Болороо/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3541 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Модон иштэй хутга.

Үзлэг: Шинжилгээнд 12,5см урттай модон иштэй, 7см ажлын хэсэгтэй хутгыг хуванцар саванд хийн хаяглан ирүүлсэн байв.

ДҮГНЭЛТ: Модон иштэй хутга дээр цус илрээгүй. ...” гэсэн дүгнэлт  (хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

7. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудаст “... Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооноос 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00 цаг 13 минут 39 секундэд “хүн хутгалчихлаа гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 3-4 дүгээр тал), 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 5-7 дугаар тал), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг буюу хүрэн өнгийн иштэй хутга нэг ширхэгийг хураасан ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

 

8.Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал), 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 55-59 дүгээр тал),

 

9.Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал),  түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 34 дүгээр тал), 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Б.Б нь эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэлийн хуудас, тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дугаар тал),  оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), түүний Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 46-50 дугаар тал), “...” ХХК-ний “ Б.Б нь мах үүрэгчээр 2016 оноос ажиллаж байгаа тухай” тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дүгээр тал), хохирогч Э.Э, шүүгдэгч Б.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 71-72 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Б.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн 191 дугаартай саналыг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Эыг “ээжтэй хэрэлдлээ” гэх шалтгаанаар толгойн тус газар нь хутгатай гараар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бод холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Б.Б, хохирогч Э.Э  нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

Шүүгдэгч Б.Б, хохирогч Э.Э нар нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хамтдаа архидан согтуурсан байх ба, улмаар 2019 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ... тоот өөрийн  гэртээ шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Этай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “ээжтэй хэрэлдлээ” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар нь хутгатай гараар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйх, доод уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

            “...Хадам ээж Отгонбаяр ...манай гэрт орж ирээд “та нар яагаад байгаа юм гээд” бид нарыг загнаад байсан. Тэр үед би “та хүүхдээ өмөөрлөө” гээд хэдэн үг хэлчихсэн чинь нөхөр Б босч ирээд нүүр рүү гараараа цохиод, цуг байсан найзууд салгахад шүүгээнээс бор өнгийн модон иштэй хутга баруун гартаа бариад над руу дайрч байгаад толгойн зүүн хэсэг рүү хутгатай гараараа цохих шиг болсон. Удалгүй толгойноос цус гарсан. Миний биед учирсан гэмтлийг нөхөр Б гараараа нүүр рүү нэг удаа цохиж, баруун гартаа бор өнгийн иштэй хутга барьж толгойн зүүн хэсэг рүү цохиж учруулсан. ...Хадам ээж Отгонбаяр гэрт орж ирээд загнаад байхаар нь би та юундаа хүүхдээ өмөөрөөд байгаа юм гээд хэлчихсэн чинь тэрнээс болж нөхөр Б ээжийн өөдөөс үг хэллээ гэж уурласан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),

            -Гэрч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

            “...бэр Э найзуудын хамт ууж идээд байж байхаар нь хэдэн үг хэлтэл бэр намайг “та хүүхдээ өмөөрлөө” гээд хашгирсан. Манай хүү ээжийгээ өмөөрч босоод иртэл найзууд нь манай хүү рүү дайраад бүчээд авсан. Хүү уурлаад гал тогооныхоо шүүгээг  татаж гаргаж ирээд бүгдийг нь алаад өгье гэсэн. Эын ам орчимд нэг удаа цохиход эхнэр нь газар ойчсон. ...босоод ирэхэд зүүн чихний ард орчмоос нь цус гарчихсан байсан. “танай хүү хүн хутгалчихлаа” гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

            -Гэрч Э.Энхсолонгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

            “...Отгонбаяр гаднаас орж ирээд та нар юу болоод байгаа юм, архи дарсаа өөр газар очиж уу гэж хэлээд өөрийн хүүг өмөөрч эхлэх үед дүү Э та дандаа хүүгээ өмөөрөх юм аа, өнөөдөр найзуудтайгаа архи уусан л байна лээ гэсэн. Эын нөхөр орон дээрээ хэвтэж байснаа гэнэт босож ирээд дүүг цохиж унагасан. ...шүүгээнээс хутга аваад дүүг дахиад цохих үед дүүгийн толгойноос цус гарсан. Гарахаас өмнө ээж нь гарт нь байсан хутгыг булааж авсан. Би дүүгийнхээ араас хадмынд нь яваад ортол дүүг үснээс нь зулгааж байснаа тавьсан. Б ээжийгээ өмөөрч манай дүүг эхлээд нэг удаа гараараа цохиж унагаагаад дээрээс нь хутгатай гараараа толгой руу нь цохиод толгойг нь хагалсан. Дараа нь үснээс нь зулгааж зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

            -Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн:

            “...гаднаас ээж Отгонбаяр орж ирээд та нар яагаад байгаа юм бэ, эртхэн унтаж амар гэхэд Э, Хулан хоёр ээж рүү хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Эыг гараараа нэг удаа нүүр рүү нь цохиж, үснээс нь барьсан, ... эргэж хараад шүүгээнээс бор иштэй хутга аваад та нарыг ална шүү гэж хэлээд эхнэр Эын толгой руу хутга барьсан гараараа цохисон. ...Эыг харахад зүүн талын чихний дээд талаас нь цус гарсан байсан. Эыг ээжийн урдаас үг хэллээ гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж, үснээс нь барьж, баруун гартаа бор өнгийн иштэй хутга барьсан гараараа дахин нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар тал),

 

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7103 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 3-4 дүгээр тал), 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 5-7 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал), 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 55-59 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч Э.Э, шүүгдэгч Б.Б нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байдал, тэдний гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас гэмт хэрэг гарсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд хамтран амьдрагч Э.Эын бие махбодид халдаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Быг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Эын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Э.Э нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй,  ял шийтгэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Прокурорын шатанд Б.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурорын танилцуулсан 600.000 төгрөгийн торгох ялын саналыг зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй, тогтмол ажил эрхэлдэг хувийн байдал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн санал зэргийг харгалзан  шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, орлогыг харгалзан хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Бы Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.Э нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА