| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01764/И |
| Дугаар | 01577 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 01577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 22 дугаар байрны 8 тоотод оршин суух, Баюуд овгийн Мөнхөөгийн Цасчихэрийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Цасчихэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Цасчихэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/227 дугаар тушаалаар 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр цагдаагаар, 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын цагдаагийн газарт эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар, 2002 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Булган аймаг дахь Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, жижүүрийн офицер, 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар, 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэсийн Жаргалант сумын сум дахь цагдаагийн хэсэгт мөрдөн байцаагчаар, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Орхон аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байна. Тухайн үед ажиллаж байхад тушаал гаргалгүйгээр ажилладаг байсан тул одоо тэтгэвэрт гарах гэтэл орсон гарсан тушаал байхгүй гэсэн үндэслэлээр тэтгэвэрт гарах боломжгүй болоод байгаа тул 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр цагдаагаар, 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын цагдаагийн газарт эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар, 2002 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Булган аймаг дахь Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, жижүүрийн офицер, 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар, 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэсийн Жаргалант сумын сум дахь цагдаагийн хэсэгт мөрдөн байцаагчаар, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Орхон аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын газрын 2016-12-02-ны өдрийн 19/2769 дугаартай лавлагаа, гэрч Б.Баатарчулуун, Б.Жаргалсайхан, С.Намдаг нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Баюуд овгийн Мөнхөөгийн Цасчихэр нь 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр цагдаагаар, 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын цагдаагийн газарт эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар, 2002 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Булган аймаг дахь Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, жижүүрийн офицер, 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар, 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэсийн Жаргалант сумын сум дахь цагдаагийн хэсэгт мөрдөн байцаагчаар, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Орхон аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын газрын 2016-12-02-ны өдрийн 19/2769 дугаартай лавлагаа, гэрч Б.Баатарчулуун, Б.Жаргалсайхан, С.Намдаг нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баюуд овгийн Мөнхөөгийн Цасчихэр нь 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр цагдаагаар, 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын цагдаагийн газарт эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар, 2002 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Булган аймаг дахь Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, жижүүрийн офицер, 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар, 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэсийн Жаргалант сумын сум дахь цагдаагийн хэсэгт мөрдөн байцаагчаар, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Орхон аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН