| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/0633/И |
| Дугаар | 130/ШШ2016/00682 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2016/00682
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Ж овогт Сы Аийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйд 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал саальчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч С.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйд 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал саальчнаар ажилласан. Тухайн үед ажилд орсон тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй байна.
Иймд нийгмийн даатгалын байгууллагаас ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний Баян-Өлгий аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйд 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Аийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч С.А нь Баян-Өлгий аймгийн Б сумын Тэжээлийн Аж ахуйн фермд саальчнаар 1991 оны 4 дүгээр сарын 01-нээс 1995 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүсжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаартай саальчнаар авч ажиллуулах тухай тушаал, Бараа материал хүлээн авах тухай актаар Аийн 1993 онд сүү тушаасан тухай баримт, 1993 онд тугалтай үнээнүүдийн идэх тэжээлийн жор, Ад байгаа 1992 оны тугалын бүртгэл зэрэг баримтууд, тус Тэжээлийн аж ахуйн даргаар ажиллаж байсан Х.Аы тодорхойлолт, ерөнхий зоотехникчээр ажиллаж байсан Ж.Мгийн тодорхойлолт, Фермийн эрхлэгчээр ажиллаж байсан Т.Шгийн тодорхойлолт зэргээс үзэхэд С.А нь Баян-Өлгий аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйн Их булангийн фермд саальчнаар 1991 оны 4 дүгээр сарын 18-наас 1994 оныг дуустал ажиллаж байсан нь тогтоогдож байна гэж үзлээ.
Харин 1995 онд ажиллаж байсан талаар нотлох баримтгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь тодорхой бус байх тул 1995 онд ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна.
Иймд С.А нь Баян-Өлгий аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйн Их булангийн фермд саальчнаар 1991 оны 4 дүгээр сарын 18-наас 1994 оныг дуустал ажиллаж байсан нь тогтоож, 1995 онд ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сы А нь Баян-Өлгий аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйн Их булангийн фермд саальчнаар 1991 оны 4 дүгээр сарын 18-наас 1994 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож, 1995 онд ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хүсэлт гаргагч С.А нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК