Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 01578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг зураагийн 12 дугаар гудамж 06 тоотод оршин суух, Жавын Чулууны нэхэмжлэлтэй  

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-12-09-ний өдөр хүлээн авч, 2016-12-12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Чулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Чулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Булган аймгийн Хангал сумын мал эмнэлэгт 1981 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хорио цээрийн санитарчаар, 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл дукийн жолоочоор, 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Хялганатын авто тээврийн баазад МАЗ-509 жолоочоор, 1986-10-04-ний өдрөөс 1989-11-02-ны өдрийг хүртэл цэргийн ангид галчаар,1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн НАААҮ-ийн удирдах газрын уурын зуухны машинистаар ажилласан. Одоо гарах гэтэл орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул Булган аймгийн Хангал сумын мал эмнэлэгт 1981 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хорио цээрийн санитарчаар, 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл дукийн жолоочоор, 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Хялганатын авто тээврийн баазад МАЗ-509 жолоочоор, 1986-10-04-ний өдрөөс 1989-11-02-ны өдрийг хүртэл цэргийн ангид галчаар,1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн НАААҮ-ийн удирдах газрын уурын зуухны машинистаар ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Булган аймгийн архивын тасгийн 2016-11-22-ны өдрийн 39 дугаартай лавлагаа, Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдлийн зөвлөлийн даргын 1984-07-04-ний өдрийн 62 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн Хангал сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981-10-20-ны өдрийн 74 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдлийн зөвлөлийн даргын 1983-02-09-ний өдрийн 4 дугаартай тушаалын хуулбар, Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1984-08-13-ны өдрийн 273 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 198911-02-ны өдрийн 327 дугаартай тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Жавын Чулуун нь Булган аймгийн Хангал сумын мал эмнэлэгт 1981 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хорио цээрийн санитарчаар, 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл дукийн жолоочоор, 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Хялганатын авто тээврийн баазад МАЗ-509 жолоочоор, 1986-10-04-ний өдрөөс 1989-11-02-ны өдрийг хүртэл цэргийн ангид галчаар,1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн НАААҮ-ийн удирдах газрын уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Булган аймгийн архивын тасгийн 2016-11-22-ны өдрийн 39 дугаартай лавлагаа, Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдлийн зөвлөлийн даргын 1984-07-04-ний өдрийн 62 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн Хангал сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981-10-20-ны өдрийн 74 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдлийн зөвлөлийн даргын 1983-02-09-ний өдрийн 4 дугаартай тушаалын хуулбар, Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1984-08-13-ны өдрийн 273 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 198911-02-ны өдрийн 327 дугаартай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

             Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жавын Чулуун нь Булган аймгийн Хангал сумын мал эмнэлэгт 1981 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хорио цээрийн санитарчаар, 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл дукийн жолоочоор, 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Хялганатын авто тээврийн баазад МАЗ-509 жолоочоор, 1986-10-04-ний өдрөөс 1989-11-02-ны өдрийг хүртэл цэргийн ангид галчаар,1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн НАААҮ-ийн удирдах газрын уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН