| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01729/И |
| Дугаар | 01579 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 01579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг 33 дугаар гудамж 09 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ПВ65121007/, Тангад овгийн Лхангаагийн Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-12-07-ны өдөр хүлээн авч, 2016-12-08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Л.Оюунцэцэг нь 1965 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Бага сургуулиа төгсөөд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл аав Лхангаа, ээж Дэнсмаа нарын хамт мал маллаж байгаад 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн цагаан бургас бригадад саальчнаар ажилласан. Энэ хугацаандаа 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо тэтгэвэрт гарах гэтэл 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл аав Лхангаа, ээж Дэнсмаа нарын хамт мал маллаж байсан үеийн баримт бичиг олдохгүй байгаа тул 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт суманд малчнаар, 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн цагаан бургас бригадад саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2015-09-02-ны өдрийн 1170 дугаартай албан тоот, 1103838 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Ж.Цагаанхүү, Л.Ичинхорлоо нарын мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016-11-28-ны өдрийн 1844 дугаартай лавлагаа, 70 дугаар дансуудын хуулбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Тангад овгийн Лхангаагийн Оюунцэцэг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт суманд малчнаар, 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн цагаан бургас бригадад саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2015-09-02-ны өдрийн 1170 дугаартай албан тоот, 1103838 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Ж.Цагаанхүү, Л.Ичинхорлоо нарын мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016-11-28-ны өдрийн 1844 дугаартай лавлагаа, 70 дугаар дансуудын хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тангад овгийн Лхангаагийн Оюунцэцэг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт суманд малчнаар, 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн цагаан бургас бригадад саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН