| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01728/И |
| Дугаар | 01580 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 01580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 27 дугаар байрны 34 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФД68091309/, Хонхоодор овгийн Гарамын Нарантуяагийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-12-05-ны өдөр хүлээн авч, 2016-12-08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: 1984 оны 09 дүгээр сарын 15-наас 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1987 оны 05 дугаар сарын 06-наас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Монгол ажилчдын Захиргаанд шавар будагчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Совинвест-2 компанид шавар будагчнаар, 1996 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Монгол Оросын хамтарсан Эрдэнэтстрой компанид шавар будагчнаар тасралтгүй ажилласныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 190635 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Монгол ажилчдын захиргааны даргын 1987-07-20-ны өдрийн 262 дугаартай тушаалын хуулбар, хавсралтын хамт, Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1991-02-21-ний өдрийн А/301 дугаартай тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хонхоодор овгийн Гарамын Нарантуяа нь 1984 оны 09 дүгээр сарын 15-наас 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1987 оны 05 дугаар сарын 06-наас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Монгол ажилчдын Захиргаанд шавар будагчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Совинвест-2 компанид шавар будагчнаар, 1996 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Монгол Оросын хамтарсан Эрдэнэтстрой компанид шавар будагчнаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 190635 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Монгол ажилчдын захиргааны даргын 1987-07-20-ны өдрийн 262 дугаартай тушаалын хуулбар, хавсралтын хамт, Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1991-02-21-ний өдрийн А/301 дугаартай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хонхоодор овгийн Гарамын Нарантуяа нь 1984 оны 09 дүгээр сарын 15-наас 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1987 оны 05 дугаар сарын 06-наас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Монгол ажилчдын Захиргаанд шавар будагчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Совинвест-2 компанид шавар будагчнаар, 1996 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Монгол Оросын хамтарсан Эрдэнэтстрой компанид шавар будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН