| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01694/И |
| Дугаар | 01581 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 01581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргаан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг Туулын 15 дугаар гудамж 05 тоотод оршин суух, Орхон түшээ гүн овгийн Лувсандамдингийн Цолмонгийн нэхэмжлэлтэй
“346875 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016-11-21-ний өдөр хүлээн авч, 2016-11-28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Л.Цолмон би 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 030-р ангид хуваарилагдаж 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн албыг 3 жилээр хаасан юм. Цэргийн албанд татагдахдаа эцгийн нэрийг Шарав гэж өсгөн хүмүүжүүлсэн ахаараа овоглож цэргийн батлах авсан юм. Цэргээс халагдаж ирээд иргэний бүх л бичиг баримт маань эцэг Лувсандамдингаар байгаа. Шарав овогтой Цолмон гэсэн цэргийн батлах нь Цолмон миний иргэний үнэмлэх болон бусад бичиг баримттай тохирохгүй байгаа тул Лувсандамдин овогтой Цолмон жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Батлан хамгаалах яамны батлан хамгаалах төв архивын 2016-10-26-ны өдрийн 000008285 дугаартай лавлагаа, тэтгвэрийн дэвтэрийн хуулбар, Булган аймгийн Орхон сумын засаг даргын тамгын газрын 2016-12-06-ны өдрийн 03/453 дугаартай лавлагаа, гэрч Л.Батцэрэнгийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гадаад паспортын хуулбар, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-12-ны өдрийн 142/ШШ2016/01261 дугаартай шийдвэр зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Орхон түшээ гүн овгийн Лувсандамдингийн Цолмон нь 346875 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэхний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэстэй байна.
Хүсэлт гаргагчаас шүүхэд ирүүлсэн Иргэний үнэмлэхний хуулбар, Батлан хамгаалах яамны батлан хамгаалах төв архивын 2016-10-26-ны өдрийн 000008285 дугаартай лавлагаа, тэтгвэрийн дэвтэрийн хуулбар, Булган аймгийн Орхон сумын засаг даргын тамгын газрын 2016-12-06-ны өдрийн 03/453 дугаартай лавлагаа, гэрч Л.Батцэрэнгийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гадаад паспортын хуулбар, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-12-ны өдрийн 142/ШШ2016/01261 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтуудаар Л.Цолмонгийн эцгийн нэр Лувсандамдин болох нь, 346875 дугаартай цэргийн батлахын үнэмлэх дээр Л.Цолмонгийн овгийг “Шарав” гэж ташаарсан болох нь тогтоогдож байх тул Цолмон нь 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 030-р ангид хуваарилагдаж 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн албыг 3 жилээр хааж, 346875 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Лувсандамдингийн Цолмон мөн болохыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Орхон түшээ гүн овгийн Лувсандамдингийн Цолмонг 346875 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН